| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10805/И |
| Дугаар | 191/ШШ2025/09387 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/09387
| 2025о 11 03 | Дугаар 191/ШШ2025/09387 | Улаанбаатар хот |
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух*******-ийн нэхэмжлэлтэй
******* овогтой******* /рд:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Э.******* миний бие Ө. 2008 оноос Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежид хамт суралцаж байхаасаа нэг нэгнийгээ мэддэг байсан. Улмаар 2010 оноос эхэлж дотносож танилцаж эхэлсэн бөгөөд 2012 оноос нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн. Том охин Э. нь 2013 оны 03 сарын 06-ны өдөр, хүү П. 2016 оны 02 сарын 02-ы өдөр мэндэлсэн. 2018 оноос эхлэн тустаа амьдарч эхэлсэн бөгөөд Ө. нь хүүхдүүдтэй уулзуулахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Төрсөн охин болон хүү хоёртойгоо уулзъя гэхээр банкны зээлээ төлчих тэгээд уулзуулах эсэхээ бодож үзье гэх хариуг хэлдэг. 2024 оны 06 сарын 01-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүдтэй минь хальт уулзуулаад аваад явсан. Үүнээс хойш уулзъя гээд*******гийн утас руу залгахаар ярих зүйлгүй, би хүүхдүүдээ уулзуулахгүй, утсаар яриулахгүй гээд шууд утсаа тасалчихдаг. Миний хүүхдүүдийг одоо хаана ямар сургуульд сургаж байгаа нь тодорхойгүй, мөн хаана амьдарч байгааг мэдэхгүй байгаа бөгөөд Ө. хэлэхгүй байгаа юм. А. нь сургуульд дуу хөгжмийн багш ажилтай. Э., хүү П. нартай уулзуулж байхыг хариуцагч Ө.д даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм. Ө.гийн гэрийн хаягийг мэдэх боломжгүй байх тул нэхэмжлэлээ хариуцагчийн ажлын газрын хаягаар гаргасан боловч 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/21132 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Иймд иргэний хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө.г эрэн сурвалжилж өгнө үү.... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Ө. оршин суугаа хаягаа бичиж өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* Ө.г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.гийн оршин суугаа хаяг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Ө. *******,,, тоотод оршин суудаг, холбоо барих дугаар , *******,,, сургуульд ажилладаг болохыг дурдав.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4,5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.******* Ө.г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4,4 дүгээр зүйлийн4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.10.17-нд төлсөн0,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Э.*******т олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ