Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2025/01515

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2025/01515

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Н*** хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 320/2025/01548/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Н***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б***ийн Н*** нь Хөвсгөл аймгийн Галт суманд 1968 онд Б***ийн 3 дах хүү болон мэндэлсэн бөгөөд тус сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгсөж, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1984 оны 4 дүгээр сараас 1991 оны 03 дугаар сарыг дуустал, нэгдэл тартал мужаанаар ажиллаж ирсэн юм. Би туслах бригадад ажиллаж байхдаа дундуур нь 1987-1989 онуудад 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан. Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухай нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас холбогдох тушаал, мөн цалингийн цэс олдохгүй байгаа зэргээс миний мужаанаар ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм, Би улсаас 1990-2000 онуудын ажилласан хугацаагаа нөхөн тооцуулж 11 жил авсан учраас 1990-1991 онуудад ажилласан хугацаагаа давхардуулан шүүхээр тогтоолгохгүй болно.

Иймд Б.Н*** миний Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 24 -ний өдрийг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлыг тоггоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Н*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1968 онд Б***ийн 3 дахь хүү болон төрсөн. 1984 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөж Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад туслах мужаанаар 1987 оны намар цэрэгт явах хүртлээ ажиллаж байсан. Ажиллаж байх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох болсон. Би 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цэрэгт татагдсан. Цэргийн батлах маань миний бичиг баримт шатахад хамт шатсан гэв.

 

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 11/403 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газраас лавлагаагаар ирүүлсэн цалингийн хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсээс лавлагаагаар олгосон Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай “ 8,10 дугаар ангийг төгссөн хүмүүсийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай “ Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай “ Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн болон Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын тусгай  архивын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус ирүүлжээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Л***оос гэрчийн мэдүүлэг авсан байна.

                               

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б.Н***гий Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагаа бүрдүүлсэн.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэжээ.

3.Хэрэгт:

Б***ийн Н***гийн  Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1986 оны 4, 6, 9-12 дугаар сар, 1985 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар, 9 дүгээр сараас 11 дүгээр сар, 1986 оны 1, 4 дүгээр сараас 7 дугаар сар, 1987 оны 1 дүгээр сараас 2 дугаар сар, 10, 12 дугаар сар, 1990 оны 2 дугаар сараас 4 дүгээр сар, 6 дугаар сараас 7 дугаар сар, 9 дүгээр сараас 12 дугаар сар, 1991 оны 1 дүгээр сараас 3 дугаар саруудад ажиллан авсан цалин хөлсний баримтын түүвэр болон цалин хөлсний баримтад Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 8 хуудас (хх-ийн 6-8 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай 1. 1983-1984 оны хичээлийн жилийг төгсгөж 8,10 дугаар ангиас МАА-н үйлдвэрлэлд илгээлтээр гарсан хүмүүсийг ажилд томилж хавсралт №1-ээр баталсугай.” гэх тушаалын 1-р хавсралтын 13-рт. Б*** Н***,  бригад-5, хийх ажлын өөрийн санал-барилга, мужаан, эцэг, эх нь юу хийдэг- мужаан, халамжлан хүмүүжүүлэгч-Б*** ...” гэх бичилттэй  8,10 дугаар ангийг төгссөн хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтанд Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 6, 44 дүгээр дугаар хуудас), 

Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай 1. Идэрийн-Ундрал нэгдлийн зарим ажилчдын 1986 оны ээлжийн амралтыг нэр бүхий 15 хүнд олгож хавсралт №1-ээр баталсугай.” гэх тушаалын 1-р хавсралтын 8-рт. Б.Н***, албан тушаал- мужаан...” гэх бичилттэй Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтанд Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 6, 44 дүгээр дугаар хуудас), 

Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай 1. Идэрийн-Ундрал нэгдлийн зарим ажилчдын 1986 оны ээлжийн амралтыг нэр бүхий 10 хүнд олгож хавсралт №1-ээр баталсугай.” гэх тушаалын 1-р хавсралтын 8-рт. Б.Н***, албан тушаал- мужаан...” гэх бичилттэй Зарим хүмүүст ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтанд Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 6, 44 дүгээр дугаар хуудас), 

Б***ийн Н***гийн  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Бусад эх үүсвэр, ажилд орсон: 1989, эрхэлдэг ажил: бусад эх үүсвэр, эрхэлж эхлэсэн он: 1989, оршдог сум, район: Галт ...  гэж 1989 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 25 дугаар хуудас),

Б***ийн Н***гийн  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... хаана, ямар ажилтай: Хөвсгөл аймгийн Галт сумын 10 жилд сурагч ... гэж 1984 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 26 дугаар хуудас),

Б***ийн Н***гийн  Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар баримт 1 хуудас (хх-ийн 27 дугаар хуудас),

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Өөлд Б*** Н*** нэрээр нээж олгосон НДД№*** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн болон Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн №*** дугаартай Ө***Б*** Н***  нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар баталгаажуулав. гэх бичилттэй Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 12 дугаар хуудас),

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 08/2369 дугаартай “Б***ийн Н*** нь Хөвсгөл аймгаас БХЯны сайдын 1987 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, *** дүгээр ангид алба хаагаад НАХЯ-ны сайдын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн б/372 дугаар тушаалаар 10 дугаар сарын 26-ны өдрөөс халагджээ.” гэх бичилттэй лавлагаа 1 хуудас (хх-ийн 11 дүгээр хуудас),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрч  Г.Л***оос 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр авсан: Бид хоёр нэг нутгийн хүмүүс бөгөөд 1-8 дугаар төгсөх хүртлээ нэг ангид хамт сурч байсан учраас бие биенээ хүүхэд байхаас нь сайн мэднэ. Б.Н*** бид хоёр 1984 оны 6 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадын мужааны цехэд надаас гадна манай ангийн энэ Н***, хоёр ихэр Д***, С***, Д*** гэсэн 5 хүүхэд эвлэлийн илгээлт авч мужаанаар ажиллах болсон. Тухайн үед манай аав Г***, хоёр ихрийн аав О*** гуай, Н***гийн аав Б*** нар нь мужааны цехэд мужаан хийдэг байсан нь бидэнд их нөлөөлсөн.  Бид 5 нэгдлийн мужааны цехэд ажиллаж байгаад Н*** бид хоёр 1986 онд хамт цэрэгт татагдаад Н*** маань сараар хасагдаад би ганцаараа явсан. Намайг явахад энэ 4 мужаанаар ажлаад үлдсэн. Харин Н*** маань дараа жил нь цэрэгт явсан.  ...” гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 35-37 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Н*** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Б.Н***гийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар 24-ний өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.

 

6. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын засаг даргын тамгын газраас ирүүлсэн цалин хөлсний баримтад нэхэмжлэгчид 1984 оны 4 дүгээр сард цалин хөлс олгогдсон байх хэдий ч Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай тушаалаар анх ажилд томилогдсон, мөн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаагаар ирүүлсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт ... хаана, ямар ажилтай: Хөвсгөл аймгийн Галт сумын 10 жилд сурагч ... гэж 1984 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар  ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Өөлд овогт Б***ийн Н*** -н Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар 24-ний өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тус нэгдэлд мужаанаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,  119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА