| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2025/10796/И |
| Дугаар | 191/ШШ2026/00508 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2026/00508
2026 01 08 191/ШШ2026/00508
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, ******* хороо, *******, 6, 06 тоотод байрлах, “*******” ХХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд П.*******ийг эрэн сурвалжлахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Иргэн П.******* нь манай компанитай2023 оны 0******* сарын 26-ны өдөр БН-БЗГ/2023-88828 тоот барьцаат зээлийн гэрээг байган 2,928,800 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, Neolux 50inch NL-50 STV 4k загварын зурагт, Haier HCE143R 143L загварын хөлдөөгч, Samsung galaxy A33 128GB Light blue загварын гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч П.******* нь манай байглагаас олгосон зээлийн гэрээний дагуу Neolux 50inch NL-50 STV 4k загварын зурагт, Haier HCE143R 143L загварын хөлдөөгч, Samsung galaxy A33 128GB Light blue загварын гар утас зэрэг барааг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Зээлдэгч П.******* нь 2025 оны 10-р сарын 20-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,541,721.52 төгрөг төлөхөөр байна. П.******* нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 899 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байглагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Улаанбаатар хот, дүүрэг, ******* хороо, гудамж 8 тоот хаягаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч П.******* нь уг хаяганд бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тус багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10-р сарын 02-ны өдрийн 103/ШЗ2025/02 дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Хариуцагч П.*******ийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа боловч П.******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч П.*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ /хх-1-2/.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК-ний нэхэмжлэлтэй П.*******т холбогдох хэргийн шүүх хурлыг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-37/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс хийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, төлөөлөгчөөр Т.Т нарыг томилсон 2025-10-22-ны өдрийн 10125 дугаартай итгэмжлэл /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, 2023 оны 0******* сарын 26-ны өдрийн БН-БЗГ/2023-88828 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-7-9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-10/, нэмэлт барьцаа хөрөнгө /хх-11/, мэдэгдэл /хх-12/, П.*******ийн харилцагчийн анкет /хх-13/, П.*******ийн иргэний үнэмлэхний хбар /хх-14/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хга /хх-15/, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 103/ШЗ2025/02 дугаартай захирамж /хх-16/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр П.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-21/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-32-34/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд -н *******-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон /хх-1-2/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2023 оны 0******* сарын 26-ны өдрийн БН-БЗГ/2023-88828 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэмэлт барьцаа хөрөнгө, мэдэгдэл, П.*******ийн харилцагчийн анкет, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хга зэрэг баримтаас үзэхэд П.******* нь дээрх гэрээнд зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицсан.
4. Тиймээс шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/44771 дугаар захирамжаар П.*******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* гудамж тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-21/.
Дээрх хаягаар П.*******ийг шүүхэд дуудан ирүүлэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд багийн засаг дарга нь “хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй” болохыг тодорхойлж, баталгаат шуудангийн магадлагаанд “хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэх тайлбар бичигдсэн байна /хх-33-34/.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.******* нь ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* гудамж тоотод оршин суудаггүй болох нь тухайн багийн засаг даргын тодорхойлолтоор, мөн дүүрэг, ******* хороо, ын гудамжны 8 тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 103/ШЗ2025/02 дугаар захирамж зэргээр тус тус тогтоогдож байна.
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох НЧ регистрийн дугаартай, Ходого овогт ийн *******-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч “*******” ХХК нь хьд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байглага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.*******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцах асуудлыг энэ хийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицна” гэж, мөн хийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-37/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд НЧ регистрийн дугаартай, Ходого овогт -н *******-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар П.*******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч “*******” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг ******* аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч “*******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ