2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/09386

 

 

 

 

2025 о 11 03 03ө

Дугаар 191/ШШ2025/09386

Улаанбаатар хот

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,******* тоотод оршин суух*******,

Хариуцагч:*******,*******,******* тоотод оршин суух нарт холбогдох

37,602,505 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иргэн овогтой болон овогтой нар нь 2025 оны 01-р сарын 23-ны өдөр манайтай дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 31,500,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр, зээлийг 2028 оны 01-р сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд эргэн төлөх хуваарь гаргаж, шинэ автомашины лизингийн зориулалттайгаар зээлж авсан. Мөн 2025 оны 01-р сарын 23-ны өдөр талуудын хооронд дугаартай. Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдэж, 2024 оны 08-р сард Монгол Улсад орж ирсэн, сувдан цагаан өнгөтэй, *** *** маркийн арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн, Зээлдэгч тал нь ашиглаж, эзэмших эрхтэй байхаар тохиролцож өөрсдөө тухайн автомашиныг байгуулсан. Зээлдэгч нь нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,976,937.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,062.28 төгрөг буюу нийт 2,000,000 төгрөгийг төлсөн.  Зээлдэгч тал эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд энэ талаар зээлдүүлэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дугаартай "Зээлийн гэрээ"-г хугацаанаас нь өмнө цуцлан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 31,500,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 5,981,774.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,229.94 төгрөг болон нотариатын зардал 23,500 төгрөгийг буюу нийт 37,602,505 төгрөгийг, гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг 2025 оны 01-р сарын 23-ны өдөр талуудын хооронд байгуулсан дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ"-нд заагдсан улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдэж, 2024 оны 08-р сард Монгол Улсад орж ирсэн, сувдан цагаан өнгөтэй, маркийн арлын дугаартай автомашин болон хариуцагч нарын бусад хөрөнгөөс хангуулж, энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тодорхой тусгаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Г., Д. нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* ХХК-ийн гаргасан 37,602,505 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох улсын дугаартай, арлын дугаартай, *** **** маркийн авто машин болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг 37,602,505 төгрөгийг 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор төлнө, зээлийн гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй... гэжээ. 

 

 Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** *** ББСБ ХХК хариуцагч Г., Д. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэлд 31,500,000 төгрөг, хүүд 5,981,774.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 97,229.94 төгрөг болон нотариатын зардал 23,500 төгрөгийг буюу нийт 37,602,504.55 төгрөгийг, нотариатын зардалд 23,500 төгрөг, нийт 37,602,505 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг авто машинаар болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 37,602,505 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, төлөөгүй тохиолдолд улсын дугаартай, арлын дугаартай, *** *** маркийн авто машинаар үүргийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Г., Д. нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч нарын бусад хөрөнгө гэж ямар хөрөнгө болох нь тодорхойгүй байх ба Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээ нь бодитоор авто машиныг гаргуулах шаардлага гаргаснаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үүрэг дуусгавар болох хуулийн зохицууллатай.

 

Нэхэмжлэгч тал мөнгөө нэхэмжилсэн тул талуудын зөвшөөрснөөр хэргийг шийдвэрлэж, бусад хөрөнгөөр үүргийг хангуулах талаар шийдвэрлэх боломжгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г., Д. нар 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 37,602,505 төгрөгийг нэхэмжлэгч******* ХХК-д төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд улсын дугаартай, арлын дугаартай, *** *** маркийн авто машинаар үүргийг хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 416,280 төгрөгөөс 208,198 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч******* ХХК-д буцаан олгож, үлдэх 208,082 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 208,082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ