| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10938/И |
| Дугаар | 191/ШШ2025/09385 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/09385
| 2025 о 11 03 03ө | Дугаар 191/ШШ2025/09385 | Улаанбаатар хот |
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх,*******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* тоотод байрлах******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******, тоотод оршин суух хаягтай-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 26,883,031 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ж. манайтай 2022 оны 8 сарын 24-ний өдөр дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу******* аппликейшнээс 2024 оны 12 сарын 5-ны өдөр 7821149682 зээлийн дансны дугаартай, 3,901,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд, 2024 оны 6 сарын 27-ны өдөр зээлийн дансны дугаартай, 4,820,000 төгрөгийн зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр дансанд 2024 оны 2 сарын 13-ны өдөр зээлийн дансны дугаартай, 23,070,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.95 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд, 2024 оны 12 сарын 5-ны зээлийн үндсэн зээл 2,730,698.29 төгрөг, шимтгэл:53,900.00 төгрөг, хүү 398,607.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,948.27 төгрөг, нийт 3,252,153.68 төгрөг, 2024 оны 6 сарын 27-ны зээлийн үндсэн зээл 3,100,910.83 төгрөг, үндсэн хүү-0.01, нэмэгдүүлсэн хүү 58,880.32 төгрөг, нийт 3,159,791.14 төгрөг, 2024 оны 2 сарын 13-ны зээлийн үндсэн зээл, 16,902,799.33 төгрөг, хүү 3,421,737.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129,048.94 төгрөг, нийт: 20,453,585.81 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 17,500.00 төгрөг, нийт 26,883,031 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан тайлбартаа:******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 26,883,031 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,883,031 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна.... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ББСБ ХХК хариуцагч Ж.д холбогдуулан 2024 оны 12 сарын 5-ны зээлийн үндсэн зээлд 2,730,698.29 төгрөг, шимтгэлд 53,900 төгрөг, хүүд 398,607.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 68,948.27 төгрөг, нийт 3,252,153.68 төгрөг, 2024 оны 6 сарын 27-ны зээлийн үндсэн зээлд 3,100,910.83 төгрөг, үндсэн хүүд 0.01, нэмэгдүүлсэн хүүд 58,880.32 төгрөг, нийт 3,159,791.14 төгрөг, 2024 оны 2 сарын 13-ны зээлийн үндсэн зээлд 16,902,799.33 төгрөг, хүүд 3,421,737.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 129,048.94 төгрөг, нийт:20,453,585.81 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 17,500 төгрөг, Бүгд 26,883,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,883,031 төгрөг, нийт 26,883,031 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Ж.ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж. 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,883,031 төгрөг, нийт 26,883,031 төгрөгийг нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 292,365 төгрөгөөс 146,182 төгрөгийг******* дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д буцаан олгож, үлдэх 146,183 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,183 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ