| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/00338/И |
| Дугаар | 191/ШШ2026/00503 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2026/00503
2026 01 08 191/ШШ2026/00503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, ******* хороо, ******* *******, ******* давхарт байрлах, “*******” ХХК-ний нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Зээлдэгч *******-н ******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2023-7-19-нд 7107625170 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 4,320,000 төгрөгийн зээлийг сарын 2,85 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 34 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 4,836,110.67 төгрөгийг гаргуулахаар харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025-11-20-ны өдрийн 197/ШЗ2025/77677 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-н *******ыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *******-г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Уг шүүх хурлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ /хх-29/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, төлөөлөгчөөр М.М, Б.Б, Б.Э******* нарыг томилсон 2025-12-08-ны өдрийн 10/13492 дугаартай итгэмжлэл /хх-3/, төлөөлөгчөөр Б.Бийг томилсон 2024-10-30-ны өдрийн А/24/102 дугаартай итгэмжлэл /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, 2022-3-7-ны өдөр *******ы гаргасан ******* ХХК-с үйлчилгээ авах хүсэлт /хх-7/, 2022 оны 03-р сарын 7-ны өдрийн Р20156712 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ /хх-8-9/, 7107625170 дугаартай цахим зээлийн гэрээ /хх-10/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-11-13/, 11,000 төгрөгийн төлбөрийн баримт /хх-14/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 1 сарын 20-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 197/ШЗ2025/77677 дугаартай захирамж /хх-15/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-20/ баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-н *******-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон байна /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан *******ы 2022 оны 3-р сарын 7-ны өдөр ******* ХХК-с үйлчилгээ авахаар гаргасан хүсэлт, 2022 оны 03-р сарын 7-ны өдрийн Р20156712 дугаартай хэрэглээний зээлийн эрхийн гэрээ, 7107625170 дугаартай цахим зээлийн гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтаас үзэхэд ******* нь дээрх гэрээнд харилцагчаар оролцож гарын үсэг зурсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/00593 дугаар захирамжаар *******ы оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, хороо, гудамж байрны гэх лавлагаа ирсэн байна /хх-20/.
5. Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,160,789.91 төгрөг гаргуулахаар дээрх лавлагаанд дурдсан хаягийн дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч ******* нь Чингэлтэй дүүрэг, хороо, гудамж байрны од бүртгэлтэй боловч оршин сууддаггүй болохыг хорооны засаг дарга тодорхойлсоны улмаас тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 197/ШЗ2025/77677 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-15/.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь Чингэлтэй дүүрэг, хороо, гудамж байрны од оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 1 сарын 20-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 197/ШЗ2025/77677 дугаар захирамжаар тогтоогдож байна.
7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох УХ регистрийн дугаартай, Монгол овогт *******-н *******-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч ******* ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-29/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд УХ регистрийн дугаартай, Монгол овогт *******-н *******-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч “*******” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч “*******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ