2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/09384

 

 

  

2025 о 11 03 03ө

Дугаар 191/ШШ2025/09384

Улаанбаатар хот

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан

шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,

Нэхэмжлэгч: *******,*******,******* давхарт байрлах*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******,******* тоотод оршин суух,*******,

Хариуцагч:*******,*******,*******,******* тоотод оршин суух,/,

Хариуцагч:,,, тоотод оршин суух, нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,773,219 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 2023 оны 04 сарын 27-ны өдөр Б., С., Ц. нар нь манайтай дугаар Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 30,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг байгуулж барьцаа хөрөнгөөр *** тоот хаягт байршилтай 64м талбайтай дугаартай хувийн сууц, мөн тус хаягт байрлах 299м талбайтай дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 600,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил тус тус бүртгүүлэн, хариуцагч нар мөнгийг хүлээн авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд 37 удаагийн гүйлгээгээр төлөлтийг хийж, 2025 оны 08 сарын 06-ны өдрөөс хойш дахин төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 21,633,819 төгрөг, хүү 2,598,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,650 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 21,500 төгрөг буюу нийт 24,773,219 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б., С., Ц. нараас үүрэг гүйцэтгэх хугацааг 878 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч нараас зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах эсэх талаар утсаар удаа дараа мэдэгдэж шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийлгүй хугацаа хэтрүүлж, ноцтойгоор зөрчсөн тул зээлдүүлэгчийн санаачилгаар 2025 оны 09 сарын 22-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож, материалыг төлбөр барагдуулах тусгай активын хэлтэст шилжүүлж албадан төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч мөн үр дүнд хүрээгүй тул шүүхийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалсан 600,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил нь бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээний зүйлээс татгалзаж байна. Иймд хариуцагч Б., С., Ц. нараас үндсэн зээл 21,633,819 төгрөг, хүү 2,598,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 519,650 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал нотариатын зардал 21,500 төгрөг, нийт 24,773,219 төгрөг гаргуулах, хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б., С., Ц. нар шүүхэд гаргасан тайлбартаа: ББСБ ХХК-ийн гаргасан 24,773,219 төгрөг гаргуулах, баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй. Уг мөнгийг дараах графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,773,219 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна. Дээрх хугацаанд төлбөрөө төлөхгүй бол баталгаат ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн , -т бүртгэлтэй *** тоот хаяг байршилтай 64 м.кв талбайтай хувийн сууц, *** тоот хаяг байршилтай 299 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргээр үүргийг хангуулахад татгалзах зүйлгүй.... гэжээ. 

 

 Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК хариуцагч Б., С., Ц. нарт холбогдуулан үндсэн зээлд 21,633,819 төгрөг, хүүд 2,598,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 519,650 төгрөг, нотариатын зардал 21,500 төгрөг, нийт 24,773,219 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар 2025 оны 11 сарын 30-ны өдрөөс 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөгөөр 11 удаа 22,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,773,219 төгрөг, нийт 24,773,219 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, уг хугацаанд төлбөрөө төлөхгүй бол баталгаат ипотекийн гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,*** тоот хаяг байршилтай 64 м.кв талбайтай хувийн сууц, *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаяг байршилтай, нэгж талбарындугаартай, 299 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Б. , С. , Ц. нарын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б., С., Ц. нар 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг,2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,000,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,773,219 төгрөг, нийт 24,773,219 төгрөгийг нэхэмжлэгч ББСБ ХХК-д төлөх, уг хугацаанд төлбөрөө төлөхгүй бол баталгаат ипотекийн гэрээний зүйл болох хариуцагч Б.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *** тоот хаяг байршилтай 64 м.кв талбайтай хувийн сууц, *** дугаарт бүртгэлтэй, *** тоот хаяг байршилтай, нэгж талбарындугаартай, 299 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 352,020 төгрөгөөс 176,012 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д буцаан олгож, үлдэх 176,008 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 176,008 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ