| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2526000000071 |
| Дугаар | 2025/ДШМ/33 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/33
2025 оны 6 сарын 03 2025/ДШМ/33
Б.Ч-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Ч-д холбогдох эрүүгийн 2526000000071 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б.Ч
Б.Ч нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ... дугаарын гудамжид М маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 15.8-д заасан адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ц.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Батжаргалын Чинболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Ч од мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Ч-оос 1,155,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.А-д олгохоор, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын нэхэмжилсэн 5,579,278 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Ц-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолоор Онолт овгийн Б.Ч-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоолыг 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд: Анхан шатны шүүх Б.Ч-д холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр Эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлэхээр хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалттай холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу тус аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Г.Гэрэлмааг 3 жилийн хугацаатайгаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр томилсон бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр хэвээр байна. Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн хэрэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үйлчилгээ авсан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэлийг тухай бүр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр тогтоон мэдүүлэг авч, холбогдох баримтыг гаргуулан, төрд учирсан хохирлыг төлүүлэхээр шүүх шийдвэртээ тусган шийдвэрлэж, шүүхийн практик тогтсон. Иймд хууль хэрэглээний хувьд төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг дээрх итгэмжлэлийг үндэслэн эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх нь зүйтэй байна. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүй. Учир нь: шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх атал хорихоос өөр төрлийн ял оногдуулсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Өвөрхангай аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/97 дугаартай шийтгэх тогтоолыг дээд шатны прокуророос шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй гэж 2 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Гэмт хэрэг гарахаас өмнө Г.Гэрэлмааг иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас томилсон нь хууль зөрчсөн байна гэж үзсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байх бөгөөд эрүүгийн хэрэг болгонд хүрч ажиллах боломжгүй учраас тус аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Г.Гэрэлмааг 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 3-н жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байдаг. Итгэмжлэл болон төлөөлөх эрхийг тодорхой дурдсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь гэмт хэрэг гарахаас өмнө иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Г.Гэрэлмааг томилсон нь хууль зөрчсөн учраас иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүйгээр жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь тогтсон жишиг практикаас өөрөөр хуулийг тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд хохирол учирсан бол эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний зардлыг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдүүдээр төлүүлэхээр хуульчилсан. Гэтэл итгэмжлэлийг хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 62, 64 дугаар зүйлүүдэд итгэмжлэл болон төлөөлөх эрхийн талаар тодорхой дурдсан. Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгож болохоор зохицуулалт байгаа учраас хуульд заасны дагуу олгосон итгэмжлэлийг үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч Б.Ч-д хорихоос өөр төрлийн ял буюу эрх хасах, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан оногдуулсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл нь тэнсэх зохицуулалт байгаа. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд дээрх хуулийн заалтыг журамлаж тэнсдэг. Гэтэл дээрх заалтыг журамлаж хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь үндэслэлгүйгээр хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэглэх ёсгүй хууль буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж дээд шатны прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхэд дээд шатны прокуророос ... Хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй, мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Учир нь: Дээд шатны прокурорын ...шүүхээр шийдвэрлэгдэж байгаа эрүүгийн хэрэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үйлчилгээ авсан тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухай бүр нь иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийг томилж мэдүүлэг авч, холбогдох баримтыг гаргуулан төрд учирсан хохирлыг төлүүлэхээр анхан шатны шүүх шийдвэртээ тусган шийдвэрлэдэг шүүхийн практик тогтсон. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Г.Гэрэлмааг 3 жилийн хугацаатайгаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр томилсон бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр хэвээр байна. Хууль хэрэглээний хувьд төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг дээрх итгэмжлэлийг үндэслэн эрүүгийн хэрэгтэй хамтад нь шийдвэрлэх боломжтой, итгэмжлэлийг заавал гэмт хэрэг гарсны дараа олгох ёстой гэх хуулийн зохицуулалт байхгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн зэрэг нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдлүүлэх ажиллагаанд хэн хяналт тавих талаар шийдвэрлээгүй буюу шийтгэх тогтоол ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ч-д энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг тайлбарлахаар хуульчилсан. Гэтэл шүүгчид хуулиар олгогдсон эрх хэмжээг шүүгчийн туслах хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу болсон,
Яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Баримт№1-д иргэний бичиг баримтыг хуулбарлаж эсхүл түүнтэй адилтгах лавлагааг хавсаргахаар байхад яллагдагчийн баримтыг хавсаргаагүй /хх-ийн 156/,
Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт яллагдагч, шүүгдэгч гэж хэргийн оролцогчийн нэрийг зөрүүтэй бичсэн /хх-ийн 157-158/ зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгааг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: