| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2016/00108/э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2016-10-20 |
| Зүйл хэсэг | 091.2.1, 145.2., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 106
*******эд холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.
Шүүх хуралдаанд оролцсон:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Прокурор С.Ариунаа
Ялтны өмгөөлөгч Ө.Батболд, Д.Урансувд
Хохирогчийн төлөөлөгч *******, *******
Хохирогчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Ялтан *******
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******маа даргалж, шүүгч Ү.Одгэрэл, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд, Д.Урансувд нарын гаргасан давж заалдах гомдлоор *******эд холбогдох эрүүгийн 2011000591 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Халзан суманд 1977 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино механикч, барилгын засал чимэглэлч, өрлөгчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД-*******/.
******* нь шунахайн сэдэлтээр 20 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг дугаар байрны тоотод иргэн г цээжин тус газарт нь хутгалж санаатай алж, хүзүүний "хххх" хэлбэртэй алтан гинж, торон хээтэй алтан кулонтой, хүзүүний өргөн цул алтан гинж, торон талсттай өргөн том алтан гинж, кольцо хэлбэртэй монетан бөгж, кольцо хэлбэртэй өргөн алтан бөгж, кольцо хэлбэртэй цулгүй алтан бөгж, голоороо өргөн алтан бөгж, талсттай алтан бөгж, талсттай алтан ээмэг нэг хос, алтан ээмэг нэг хос /олон навчтай/, зүрх хэлбэрийн тольтой алтан гинж, гахайн сүүлтэй алтан ээмэг нэг хос, 1,8 грамм жинтэй алтан бөгж, монетан бөгж, циркон шигтгээтэй монетан бөгж, 5,3 грамм жинтэй монетан бөгж, 4,5 грамм жинтэй монетан бөгж, Рубин шигтгээтэй монетан ээмэг нэг хос, зуйван босоо хэлбэрийн рубин шигтгээтэй монетан бөгж, улаан шигтгээний 2 талаараа жижиг цагаан шигтгээтэй дөрвөлжин хэлбэртэй монетан кулон, босоо хэлбэрийн улаан шигтгээтэй Зоос гоёлын монетан бөгж, мөн ижил босоо хэлбэрийн улаан шигтгээтэй Зоос гоёлын монетан бөгж, хар манан шигтгээтэй монетан ээмэг бөгж, кулоны хослол, угалз хэлбэрийн хэлхээтэй бугуйн монетан гинж, цагаан өнгийн олон жижиг шигтгээтэй монетан ээмэг нэг хос, сувдан шигтгээтэй монетан ээмэг, бөгж кулоны хослол, мөнгөн тоногтой эмэгтэй хүний суран бүс, хар болон улаан өнгийн 3 шигтгээтэй мөнгөн бугуйвч, ногоон өнгийн чулуун хүзүүний зүүлт зэрэг 178000 төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, 3 сая орчим бэлэн мөнгө зэргийг авсан,
Мөн 20 оны 03 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* тоотод оршин суух иргэн ын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч монгол гутал, 2 ширхэг суран бүс, мөнгөн гуутай бурхан, мөнгөн цөгцний суурь, хөөрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан 660000 төгрөгийн хохирол учруулсан,
20 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 40 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн ийн эзэмшлийн Бенз С500 маркийн УБҮ улсын дугаартай автомашинд нэвтэрч эмэгтэй хүний гар цүнхтэй Самсунг Галакси С3 маркийн гар утас, түрийвч, эрэгтэй хүний түрийвч, бэлэн 450000 төгрөг зэргийг хулгайлж нийт 695000 төгрөгийн хохирол учруулсан,
2014 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг тоотод оршин суух иргэн гийн гэрт нэвтэрч 4 ширхэг хивс, орос бакал, хромон гутал, хөөрөг, 2 ширхэг дээл, дээлийн өнгө зэрэг эд зүйл хулгайлж 2048000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор: *******гийн *******ийг хүнийг шунахайн сэдэлтээр санаатай алсан, бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2015 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар *******эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар *******гийн *******ийг 20 /хорь/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан *******эд оногдуулсан 20 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******ийн цагдан хоригдсон нийт 612 /зургаан зуун арван хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *******ээс нийт 33198700 төгрөг гаргуулж, хохирогч *******д оршуулгын зардалд 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, гэм хорын хохиролд 188000 /арван найман сая нэг зуун гучин найман мянга/ төгрөг, хохирогч *******т 440000 /дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг, д 848000 /найман зуун дөчин найман мянга/ төгрөг, т 460000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөг хохирогч т 695000 /зургаан зуун ерэн таван мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч т 100000 /нэг зуун мянга/ төгрөг тус тус олгож, хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас 32600 /нэг сая гурван зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ******* нь оршуулгын зардлаас үлдсэн 10007700 /арван сая долоон мянга долоон зуу/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, *******ийн эзэмшлээс шаргал өнгийн 2 хүний унтлагын модон ор хүрэн өнгийн эвхэгддэг модон ширээ, дээрээ шилэн хаалгатай, дороо 2 модон хаалгатай шаргал өнгийн шкаф, 2 хавтастай том толь зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 01 сарын 16-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмэгтэй хүний мөнгөн тоногтой бүс, мөнгөн бугуйвч, ногоон өнгийн чулуун хүзүүний зүүлт, зүрх хэлбэрийн тольтой шар бөгж, гахайн сүүлэн сэнжтэй шар ээмэг нэг хос, шар кольцо бөгж, Самсунг маркийн гар утас, Канон маркийн зургийн аппаратыг хохирогч *******д, , нарын иргэний үнэмлэх, ийн ХААН, ХХБ-ны виза карт, ажлын үнэмлэх, гийн Голомт банкны виза картыг хохирогч т, хүрэн шаргал өнгийн угалз хээтэй нэг хос монгол гутлыг хохирогч т, угалз хээтэй монгол гутал /шинэвтэр/-ыг ялтан *******эд тус тус олгож, ишнийхээ дунд хэсэгт цагаан өнгийн судалтай хүрэн өнгийн иштэй хутга, цагаан эрээн өнгийн хөнжил, цагаан туулайн арьсан малгай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, гар утас болон аппаратын файл сэргээж хуулсан DVD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******ийн ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2016 оны 08 сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан ******* давж заалдах гомдолдоо: Миний бие Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт заасан хилс хэрэгт гүтгэгдэн шийтгэгдсэн тул шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдаж байна. Би талийгаачийг алсан зүйл байхгүй. Намайг эхнэр Алтанцэцэг болон бусад гэрч нараар худал гэрчлүүлж хилс хэрэгт гүтгэж байна. Оюундарь надад өгсөн зүйлээ өөр зүйл байсан гэж худлаа тайлбарладаг. Хэрвээ би талийгаачийг хөнөөж эд зүйлийг авсан бол юу гэж тэр хэлбэр дүрсээр нь ломбард болон хүмүүст өгөх юм. Мөн миний , Оюундарийн дугаарын утасны лавлагааг авч талийгаач руу залгасан эсэхийг шалгаж миний хаана хэнтэй юу хийж явсан бүх зүйлийг гаргах ёстой. Би талийгаачийг алаагүй. Би 20.08.14-нд Сүхбаатар аймагт байсан. Үүнийг Сүхбаатар аймаг руу машинд хамт явсан хүмүүсээс асуух ёстой. Гэтэл талийгаач 20.08.17-нд амьд байсан талаар гэрчүүд мэдүүлдэг. Тийм учраас талийгаачийн үхсэн цаг хугацааг урагшлуулж энэ хэргийг надад тохох гээд байгаа нь тодорхой байна. Би өмгөөлөгчийн хамт олон удаа асуудал шалгуулахаар өргөдөл гаргасан боловч хүлээн авч байсангүй. Намайг 178000 төгрөгийг үнэ бүхий зүйл, 3 сая орчим бэлэн мөнгө авсан гэж яллаж байгааг нотолсон баримт үндэслэл байхгүй байна. Энэ хэргийн хохирогч, гэрч нар өөрсдөө сэжигтэн яллагдагчаар татагдах ёстой. Иймд би энэ хэргийг үйлдээгүй, надад ял оногдуулсан нь үндэслэлгүй юм гэжээ.
Ялтны өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: *******ийг шүүхээс гэм буруутайд тооцохдоо нотлох баримтыг бүрэн гүйцэд эргэлзээгүй, хөдөлшгүй тогтоож чадаагүй тул хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь ЭБШХ-ийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2-т заасан хэргийн талаар нотлогдвол зохих зүйлийг хангалттай бүрэн гүйцэд тогтоогоогүй байхад ял халдаасан. Талийгаачийн үхлийн цаг хугацааг тогтоож чадаагүй, мөн түүний гэрт хэрхэн ямар байдлаар нэвтрэн орж, юу авсан гэдгийг баримтаар тогтоож чадаагүй. *******ийн гэм бурууг тогтооход талийгаачийн гэрт хэрхэн нэвтрэн орсныг тогтоох нь чухал ач холбогдолтой. Мөн ******* чухам хэдний өдөр Сүхбаатар аймаг явсан болохыг хөдөлшгүй тогтоох ёстой. Тийм учраас энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Үүнээс гадна хохирол 20681000 төгрөг болсон байхад шүүх 33198700 гэж нэмэгдүүлж бичсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар буцааж өгнө үү гэжээ.
Ялтны өмгөөлөгч Ө.Батболд давж заалдах гомдолдоо: *******эд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд биш хийгдсэн, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох зүйлийг шалгаагүй, ЭБШХ-ийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шалтгаан нөхцөл зэргийг нэг мөр шалгаж тогтоогоогүй байхад шүүхээс хэргийг шийдвэрлэж ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөрдөн байцаагчийн даалгавраар шүүгдэгчийн хамаатан ах дүү нараас эсрэг мэдүүлэг авсан, мөн хэргийн газрын үзлэгээр сейфнээс илэрсэн 3 ширхэг гарын мөр яасан нь тодорхойгүйгээс гадна гэр рүү нэвтрэх ямар нэгэн боломжгүй гэсэн дүгнэлт хийхээр үзлэгийн тэмдэглэлд бичигдсэн байна. *******ийг 20.08.14-15-нд шилжих шөнө талийгаачийг шунахайн сэдэлтээр алсан гэж зүйлчилсэн байхад хэрэгт цугларсан гэрчүүдийн мэдүүлгээр дурдсан хугацаанд талийгаач амьд сэрүүн байсан байна. ******* талийгаачийг алаагүй, эдгээр зүйлийг Оюундарь надад өгсөн, хэрэв түүний амь насыг хөнөөж эд зүйлийг авсан бол яалаа гэж ломбард болон ах дүү нартаа өгч байх юм бэ гэснийг яагаад анхаарахгүй байна вэ. ******* болон түүний өмгөөлөгч нар холбогдох хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч шийдвэрлэж өгдөггүй. Үнэхээр хэргийг шалгаж байгаа юм бол *******ийн , Оюундарийн дугаарын утасны лавлагааг авч талийгаач руу залгасан эсэхийг шалгаж тогтоох ёстой. Мөн *******ийг 20.08.14-нд Сүхбаатар аймагт байсан гэдгийг машинд хамт явсан гэрчүүд, утсанд хийсэн нэгжийн сери дугаараар хүртэл тогтоож болно. Шүүхийн шинжилгээний алба талийгаачийн үхсэн цаг хугацааг 3-7 хоног гэж тогтоосон байхад прокурор 9 хоног болгон өөрчилж яллаж байна. Иймд шүүх буруу дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* нь шунахайн сэдэлтээр 20 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн дугаар байрны тоотод хохирогч гийн цээжинд хутгалан санаатай алж, алтан бөгж, мөнгөн бүс, хүзүүний алтан гинж зэрэг 17 8 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл болон 2610000 төгрөгийн бэлэн мөнгийг авсан, 20 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг ******* тоотод оршин суух хохирогч ын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч монгол гутал, суран бүс 2, мөнгөн гуутай бурхан, мөнгөн цөгцний суурь, хөөрөг хулгайлан 660000 төгрөгийн хохирол учруулсан, 20 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах 40 дүгээр байрны гадна зогсоолд байсан хохирогч ийн эзэмшлийн “Бенз С500” маркийн УБҮ улсын дугаартай автомашинд нэвтэрч эмэгтэй хүний гар цүнхтэй гар утас, түрийвч, эрэгтэй хүний түрийвч бэлэн мөнгө 450000 төгрөг хулгайлж нийт 695000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг тоотод оршин суух хохирогч гийн гэрт нэвтэрч хивс 4 ширхэг, орос бакал, хромон гутал, хөөрөг, дээл 2 ширхэг, дээлийн өнгө зэрэг эд зүйл хулгайлж 2048000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Иймд анхан шатны шүүх *******ийг хүнийг шунахайн сэдэлтээр санаатай алсан, бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтрэн хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.
Ялтан *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Ө.Батболд нарын давж заалдах гомдолд дурдсан “******* хохирогч г алсан гэдэг нь нотлогдохгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийгээгүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь ялтан ******* шунахайн сэдэлтээр хохирогч г санаатай алсан болох нь мөрдөн байцаалтын явцад олж авсан дараах баримтуудаар нотлогджээ.
Тухайлбал: Хохирогч г нас барах үед түүний эдлэж хэрэглэж байсан үнэт эдлэлүүд алдагдсан болох нь хохирогч *******, гэрч нарын “Ээж гийн эдлэж хэрэглэж байсан алт, монетон эдлэлийн нэр, төрөл, тоо, онцлог шинжийг зааж, хохирогчийг нас барсны дараа гэрт нь уг үнэт эдлэлүүд байхгүй байсан” талаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр /1-р хавтасны 64-р хуудас, 2-р хавтасны 1-р хуудас/ нотлогджээ.
Мөрдөн байцаалтын явцад хохирогчийн гэрээс алдагдсан байж болох үнэт эдлэлүүдийг цуглуулж талийгаач гийн охин *******, хүү нараар таньж олуулах ажиллагаа явуулахад /2-р хавтасны 62-67-р хуудас/ нь талийгаачийн мөнгөн бүс болон зүрхэн хэлбэрийн тольтой алтан бөгжийг таньсан, ******* нь зүрхэн хэлбэрийн тольтой алтан бөгжийг онцлог шинж тэмдгээр таньсан байна.
Дээрх мөнгөн бүсийг *******ийн эгч гаас хураан авсан /2-р хавтасны 54-р хуудас/ ба нь уг бүсийг “******* ээж дээ бэлэглэсэн байсан” гэж мэдүүлсэн /2-р хавтасны 172-175-р хуудас/ байна. Мөн зүрхэн тольтой алтан бөгжийг *******ийн ахын хүүхэд гэх ын эзэмшлээс хураан авсан /2-р хавтасны 58, 68-р хуудас/ ба нь уг бөгжийг “*******ээс худалдан авсан” гэж мэдүүлсэн /2-р хавтасны 182-р хуудас/ байна.
*******ийн гэм бурууг нотлох энэхүү баримтыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар цаашид нягтлан шалгахад “******* нь хэрэг гардаг шөнө гэртээ цээж нүцгэн орж ирсэн, маргааш нь Сүхбаатар аймаг руу явсан, Сүхбаатар аймагт очихдоо их хэмжээний үнэт эдлэл, бэлэн мөнгө авч явсан, талийгаачийн охин *******тай эр эмийн холбоотой байсан ба талийгаачийн гэрийн түлхүүрийг авч үлдэж байсан, талийгаачийн гэрээс *******ийн алганы хээ илэрсэн” зэрэг хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
Иймд *******ийг гэм буруутай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсгийн “...Шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх заалтад нийцсэн байна.
Харин ялтны өмгөөлөгч Д.Урансувдын давж заалдах гомдолд дурдагдсан “Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад хохирол төлбөрийг алдаатай тооцсон, бусдад төлөх төлбөр нь 20681000 төгрөг болж байхад 33198700 төгрөг шүүгдэгчээс гаргуулахаар заасан нь буруу байна” гэх үндэслэлийн дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Тухайлбал: Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтаар ялтан *******ээс нийт 33198700 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолын үндэслэх хэсгийн “...Хохирогчийн төлөөлөгч *******ын Улаанбаатараас ирсэн болон буцсан зардлын 440000 төгрөгийг гаргуулах, хохирогчийн төлөөлөгч *******т хохирогчийн оршуулгын ажилтай холбогдуулан ресторанд төлсөн 400000 төгрөг, алдагдсан үнэт эдлэлийн үнэ 15128000 төгрөг, бэлэн мөнгө 2610000 төгрөг буюу нийт 188000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, хохирогч д 848000 төгрөг, хохирогч т 460000 төгрөг, т 695000 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 100000 төгрөг тус тус төлөөгүй тул шүүгдэгчээс гаргуулбал зохино” гэх дүгнэлтээс зөрүүтэй байна.
Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар заалтаар хохирогч *******д гэм хорын хохирол 188000 төгрөг олгосны дотор оршуулгын ажлын үеэр ресторанд төлсөн 400000 төгрөг багтсан байхад уг 400000 төгрөгийг давхардуулан гаргуулахаар тусад нь зааж, тооцооны алдаа гаргажээ.
Түүнчлэн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “А.Оюундарийн нэхэмжлэлээс бэлэн мөнгөний зөрүү 390000 төгрөг, эд мөрийн баримтаар ирүүлсэн үнэт эдлэлийн үнэ 2120000 төгрөг буюу нийт 2510000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох”-оор дүгнэсэн боловч тогтоох хэсэгт энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу байна.
Иймд шийтгэх тогтоолын 6 дугаар заалтад нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэд хийгдсэн, хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, ялтан *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Ө.Батболд нарын гаргасан “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолд дор дурдсан өөрчлөлтийг оруулсугай.
1.1. Тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “…Оршуулгын зардалд 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг,” гэснийг хасч, “33198700” гэснийг “20681000” гэж өөрчилсүгэй.
1.2. Тогтоох хэсгийн 6 дугаар заалтад “Хохирогч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас 32600 /нэг сая гурван зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг” гэсний дараа “,А.Оюундарийн нэхэмжлэлээс 2510000 төгрөгийг тус тус” гэсэн нэмэлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, Ө.Батболд нарын гаргасан “Хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ А.ЭНХБААТАР
ШҮҮГЧИД Б.СҮХГОМБО
Л.НАРАНБАЯР