| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10623/И |
| Дугаар | 191/ШШ2025/09383 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/09383
| 2025 о 11 03 03ө | Дугаар 191/ШШ2025/09383 | Улаанбаатар хот |
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* төв байрт оршин суух ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,******* тоотод оршин суух*******/-д холбогдох
1,097,162 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... нь*******тай 2016 оны 12 сарын 21-ний өдөр тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 500,000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24.0 хувь, бэлэн гүйлгээний хүү жилийн 42.0 зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. С. нь Иргэний улсын бүртгэлийн тоот гэрчилгээгээр 2018 оны 07 сарын 02-ны өдөр нас барсан нь тогтоогдсон. Нас барсны гэрчилгээг үндэслэн 2019 оны 07 сарын 01-ний өдрийн байдлаар кредит картын хүүг доорх байдлаар зогсоосон болно. Үндсэн төлбөр 509,173.68 төгрөг, хүүний төлбөр 283,706.70 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 147,029.31 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 122,151.89 төгрөг, шимтгэл 35,100.00 төгрөг, нийт 1,097,161.58 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 515 зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны өвлөгч Б. тоот кредит картын төлбөр 1,097,162 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Б. нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...******* ХХК нь Б. холбогдуулан 1,097,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талууд хэлэлцэн тохиролцоод нэхэмжлэгч тал хүүгийн төлбөр 283.706.70 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 147.029.31, эрх хэтрүүлсний xүү 122.151.89 төгрөг, шимтгэл 35.100 төгрөгөөс татгалзаж, үндсэн төлбөр 509.174 төгрөгийг хариуцагч дараах графикийн дагуу төлөхөөр эвлэрэв. 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 109,174 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрэв... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** *** ХК хариуцагч Б. холбогдуулан зээлсэн зээлийн үндсэн зээлд 509,173.68 төгрөг, хүүд 283,706.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 147,029.31 төгрөг, эрх хэтрүүлсний хүүд 122,151.89 төгрөг, шимтгэл 35,100 төгрөг, нийт 1,097,162 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, нэхэмжлэгч тал 587,988 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 109,174 төгрөг, нийт 509,174 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч Б. нарын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчтын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б. 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 109,174 төгрөг, нийт 509,174 төгрөгийг нэхэмжлэгч******* ХК-д төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,882 төгрөгөөс 15,441 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д буцаан олгож, үлдэх 15,441 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,963 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ