| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/10464/И |
| Дугаар | 191/ШШ2025/09382 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/09382
| 2025 о 11 03 03ө | Дугаар 191/ШШ2025/09382 | Улаанбаатар хот |
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* байрлах******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч*******,*******,*******,*******, тоот хаягт оршин суух-д холбогдох
27,475,671 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... 3. цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2025 оны 01 сарын 22-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 27,021,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний тоот данс руу шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж үндсэн зээлийн үлдэгдэлд 24,506,125 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,924,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 45,275 төгрөг. Нийт 27,475,671 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч З. шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* ХК-ийн нэхэмжилсэн 27,475,671 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй. 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,395,671 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** *** ХК хариуцагч З.д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэлд 24,506, 125 төгрөг, хүүд 2,924,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 45,275 төгрөг, нийт 27,475,671 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2025 оны 11 сарын 30-ны өдрөөс 2026 оны 09 сарын 30-ны өдрийн хооронд сар бүрийн 30-ны өдөр 2,280,000 төгрөгөөр 11 удаа 25,080,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,395,671 төгрөг, нийт 27,475,671 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч З. шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч З. 2025 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2025 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,280,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,395,671 төгрөг, нийт 27,475,671 төгрөгийг нэхэмжлэгч******* ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 295,328 төгрөгөөс 147,664 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д буцаан олгож, үлдэх 147,664 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 147,664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ