Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/26

 

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/47 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт оруулж,

     - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтын шүүгдэгч Э.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруутайд тооцсон, мөн зүйл хэсгээр ял оногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож,

     -  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын 3 дахь хэсгийн нийт ялыг 12 жилийн хугацаагаар гэснийг нийт ялыг 11 жилийн хугацаагаар гэж,

       - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 /арван нэг/ жил хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сар, 27 /хорин долоо/ хоногийн ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 13 /арван гурав/ жил, 3 /гурав/ сар, 27 /хорин долоо/ хоногоор тогтоосугай” гэж,

       - шийтгэх тогтоолын 5 дахь заалтын: “14 жил 3 сар 27 хоногийн” гэснийг “13 жил 3 сар 27 хоногийн” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Э.П-ын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

     3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                             ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                                                            ШҮҮГЧИД                                 Ж.ОТГОНХИШИГ

                                                                                                              Н.МӨНХЖАРГАЛ