| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/13033/И |
| Дугаар | 191/ШШ2026/00254 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/00254
| 2026 01 02 | 191/ШШ2026/00254 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, *** *** ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** дүүрэг,*******,******* тоотод оршин суух, *** /рд:***/ -д холбогдох
25,143,869 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б. *** *** 2018 оны 09 сарын 13-ны өдрийн тоот зээлийн гэрээг байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. 2. Өмнөх зээлийн үлдэгдэл 9,332,000 төгрөг дээр нэмж, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөг, нийт 14,332,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгчээс гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 06 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, Зээлийн гэрээний хугацааг 2022 оны 12 сарын 17-ны өдөр хүртэл 12 сараар сунгах гэж өөрчилсөн. Зээлдэгч 2025.11.11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 6,012,776.7 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,408,628.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 47,146.4 төгрөг, нийт 8,468,551.8 төгрөгийг төлсөн байна. 2025.11.11-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 8,987,223.3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 15,158,380 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 959,265.9 төгрөг, нийт 25,104,869 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ... *** ХК-ийн гаргасан 25,143,869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2026 оны 01 сарын 30-ны өдрөөс 2027 оны 05 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөгийг 17 удаа, 2027 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,396,909 төгрөг, нийт 25,143,869 төгрөгийг төлөх хүсэлтэй байна..... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** *** ХК хариуцагч Б.ад холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэлд 8,987,223.3 төгрөг, хүүд 15,158,380 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 959,265.9 төгрөг, нийт 25,104,869 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2026 оны 01 сарын 30-ны өдрөөс 2027 оны 05 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны дотор 1,396,880 төгрөгөөр 17 удаа, 2027 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,396,909 төгрөгөөр, нийт 25,143,869 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Б.ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б. 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2027 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2027 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2027 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2027 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2027 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,396,880 төгрөг, 2027 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,396,909 төгрөг, нийт 25,143,869 төгрөгийг нэхэмжлэгч *** **** ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,669 төгрөгөөс 141,834 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч *** *** ХК-д буцаан олгож, үлдэх 141,835 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 141,835 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ