| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/13035/И |
| Дугаар | 191/ШШ2026/00255 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/00255
| 2026 01 02 | 191/ШШ2026/00255 |
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: **** хаягт байрлах, *** *** ХК /рд: ****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоотод оршин суух, **** овогт *** **** /рд:****/-д холбогдох
31,589,474 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б. 2023.10.31-ний өдөр тоот Онлайн цалингийн Зээлийн гэрээ байгуулж 20,400,000 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023.10.31-ний өдөр тоот Барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Өмнөх зээлийн үлдэгдэл 16,792,915 төгрөг дээр нэмж, 2024.07.09-ний өдөр тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 13,200,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 29,992,915 төгрөгийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 7,877,791 төгрөг, зээлийн хүү 4,892,176 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,511 төгрөг, нийт 12,771,479 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025.11.12-ны өдрийн байдлаар 337 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд зээлдэгчээс 2025.11.12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 25,722,208 төгрөг, зээлийн хүү 5,743,453 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 123,812 төгрөг нийт 31,589,474 төгрөгийг гаргуулж өгнө үү.... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ... *** ХК-ийн гаргасан 31,589,474 төгрөг гapгyyлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй. 2026 оны 01 сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны дотор 2,630,000 төгрөгийг 11 удаа, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,659,474 төгрөг, нийт 31,589,474 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх хүсэлтэй байна.... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** **** ХК хариуцагч Б.т холбогдуулан үндсэн зээлд 25,722,208 төгрөг, зээлийн хүүд 5,743,453 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 123,813 төгрөг, нийт 31,589,474 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2026 оны 01 сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор сар бүрийн 30-ны дотор 2,630,000 төгрөгөөр 11 удаа 28,930,000 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,659,474 төгрөг, нийт 31,589,474 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Б.ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б. 2026 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 2,630,000 төгpөг, 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 2,630,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 2,630,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 2,630,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 2,630,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 2,630,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 2,630,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 2,630,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 2,630,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 2,630,000 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 2,630,000 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 2,659,474 төгрөг, нийт 31,589,474 төгрөгийг нэхэмжлэгч *** *** ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,897 төгрөгөөс 157,948 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч *** *** ХК-д буцаан олгож, үлдэх 157,949 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 157,949 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ