| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00009/И |
| Дугаар | 137/ШШ2026/00037 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 137/ШШ2026/00037
2026 01 19 137/ШШ2026/00037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... оны ... сарын ...-ны өдөр Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Д аймаг э сум Ц хөтөл багт оршин суух, И овогт М-ын Л /РД: , утас: /-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч М.Л нарыг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Миний бие М.Л нь УБТЗ-ын З дэх ХҮҮ-ний Жинчин төвийн даргын 2005 оны 01 сарын 24-ний өдрийн 06 дугаар тушаалаар Сантехникч албан тушаалд томилогдон, 2013 оны 07 сарын 15-ны өдрийн 95 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2013 оны 09 сарын 25-ны өдрийн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын Б/156 дугаар тушаалаар Сантехникч албан тушаалд томилогдон 2021 оны 06 сарын 21-ний өдрийн Б/152 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн. Тус байгууллагуудад ажиллах хугацаандаа сантехникч, бохирын слесарь албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан болно. Иймд уг албан тушаалыг хавсран гүйцэтгэж байсан мэдээлэл болон 2005-2013, 2013-2021 онд бохирын слесариар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1995 оны 01 сарын 24-өөс 2013 оны 07 сарын 15-ыг хүртэл хугацаанд Д аймгийн Ж төвд бохирын слесарь хийдэг байсан. Өөрийн хүсэлтээр гараад Г-ын иргэн харьяатын газар 2013 оны 09 сарын 24-өөс 2021 оны 06 сарын 21-ийг хүртэл бохирын слесариар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо ажлын хүнд нөхцөлд ажиллаж байсан гэдгийг тогтоолгох гээд байгаа юм гэв.
Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, У Т замын кейтеринг зочлох үйлчилгээний Ж төвийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 90/249 дугаартай албан бичиг, У Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвийн даргын 2004 оны 11 сарын 15-ны өдрийн №131 дугаартай “Ажилд авсан тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, У Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвийндаргын 2005 оны 01 сарын 24-ний өдрийн №06 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, У Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвийн даргын 2013 оны 07 сарын 15-ны өдрийн №95 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрч П.Т, Н.О нарын тодорхойлолт, Г иргэн харьяатын газар Д аймаг дахь газрын 2025 оны 11 сарын 04-ний өдрийн 12/100 дугаартай албан бичиг, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2013 оны 09 сарын 25-ны өдрийн Б/156 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 06 сарын 21-ний өдрийн Б/152 дугаартай “М.Л-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрч Б.Б-ийн тодорхойлолт, М.Л-ын 1995 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №342058 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №0834526 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 12 сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021 оны 02 сарын 05-ны өдрийн №14 дугаартай Хөдөлмөрийн хүндэт медалийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2011 оны 11 сарын 25-ны өдрийн Тэргүүний Төмөр замчин тэмдгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 2019/42 дугаартай З сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт Жуух бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 31/17 дугаартай З сумын Засаг даргын Хүндэт өргөмжлөлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2014 оны 07 сарын 28-ны өдрийн №0076 дугаартай З сумын 20 жилийн ойн Хүндэт медалийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 07 сарын 03-ны өдрийн Б/180 дугаартай “М.Л-ыг Жуух бичгээр шагнах тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Л нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Л нь 2005 оны 01 сарын 24-ний өдрөөс 2013 оны 07 сарын 15-ны өдөр хүртэл У Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвд бохирын слесарь, сантехникчээр ажиллаж байсан нь гэрч Н.О-гийн “... Би У Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвд үйлчлэгчээр 2001 оноос одоог хүртэл ажиллаж байна. ...Би Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвд үйлчлэгчээр ажиллаж байхдаа М.Л-тай хамт ажиллаж байсан. 2005 оноос 2013 он хүртэл У Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвд цуг ажиллаж байсан. М.Л нь сантехникч, бохир цэврийн слесариар ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/, гэрч П.Т-ын “... Би У Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвд үйлчлэгчээр 1999 онд ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Өөр байгууллагад би ажиллаж байгаагүй. ...Би М.Лутбаяртай Жинчин төвд үйлчлэгчээр ажиллаж байхдаа М.Л-тай хамт ажиллаж байсан. ...М.Л нь 2005 онд У Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвд сантехникч, бохир цэврийн слесариар ажилд орж байсан. Тэгээд 2013 он хүртэл ажлаас гарсан. Тэгэхээр бид 2005 оноос 2013 он хүртэл Жинчин төвд хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/, Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар, Улаанбаатар Төмөр замын кейтеринг зочлох үйлчилгээний Ж төвийн 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 90/249 дугаартай албан бичиг /хх-ийн 06/, У Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвийн даргын 2004 оны 11 сарын 15-ны өдрийн №131 дугаартай “Ажилд авсан тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 07/, У Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвийндаргын 2005 оны 01 сарын 24-ний өдрийн №06 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 08/, У Төмөр замын З дэх ХҮҮ-ний Ж төвийндаргын 2013 оны 07 сарын 15-ны өдрийн №95 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 09/, гэрч П.Т, Н.О нарын тодорхойлолт /хх-ийн 10-11/, М.Л-ын 1995 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №342058 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 16-19/,
Мөн 2013 оны 09 сарын 25-ны өдрөөс 2021 оны 06 сарын 21-ний өдөр хүртэл Г-ын иргэн харьяатын газрын Д аймаг дахь газарт бохирын слесарь, сантехникчээр тус тус ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Б.Б “...Би Дорноговь аймаг дахь Г-ын иргэн харьяатын газарт цахилгаанчнаар, мөн УБТЗ-ын эрчим хүч ус хангамжийн 2-р ангид цахилгаанчнаар тус тус ажиллаж байсан. ...Би Д аймаг дахь Гадаадын иргэн харьяатын газарт цахилгаанчнаар ажиллаж байхдаа М.Л-тай хамт ажиллаж байсан. ...2015 оны 08 сарын 01-ний өдрөөс 2022 оны 04 сарын 01-ний хүртэл Д аймаг дахь Г-ын иргэн харьяатын газарт хамт ажиллаж байсан. М.Л нь сантехникч, бохир цэврийн слесариар ажиллаж байсан. ...Бид Д аймаг дахь Г-ын иргэн харьяатын газарт хамт ажиллаж байсан нь үнэн гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/, Г-ын иргэн харьяатын газар Д- аймаг дахь газрын 2025 оны 11 сарын 04-ний өдрийн 12/100 дугаартай албан бичиг /хх-ийн 12/, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2013 оны 09 сарын 25-ны өдрийн Б/156 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13/, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны 06 сарын 21-ний өдрийн Б/152 дугаартай “М.Л-ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 14/, гэрч Б.Б-гийн тодорхойлолт /хх-ийн 15/, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №0834526 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 20-21, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 12 сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 22-23, 2021 оны 02 сарын 05-ны өдрийн №14 дугаартай Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 оны 11 сарын 25-ны өдрийн Тэргүүний Төмөр замчин тэмдгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 24/, 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 2019/42 дугаартай З сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүндэт Жуух бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 25/, 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 31/17 дугаартай З сумын Засаг даргын Хүндэт өргөмжлөлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 26/, 2014 оны 07 сарын 28-ны өдрийн №0076 дугаартай З сумын 20 жилийн ойн Хүндэт медалийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 27/, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2020 оны 07 сарын 03-ны өдрийн Б/180 дугаартай “М.Л-ыг Жуух бичгээр шагнах тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 28/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И овогт М-ын Л-ыг .... оны ... сарын ...-ний өдрөөс .... оны .... сарын ...-ны өдөр хүртэл У-ын З дэх Х с, с-р, ... оны ... сарын ...-ний өдрөөс .... оны .... сарын ...-ны өдөр хүртэл ГИХГ-н Д аймаг дахь газарт б-ын с, с-ээр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.БОЛОРМАА