| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/10489/И |
| Дугаар | 192/ШШ2026/00046 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2026/00046
| 2025 12 23 | 192/ШШ2026/00046 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********аас гэр бүлийн гишүүд ноогдох хэсэг болох 11 924 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********д олгож, илүү нэхэмжилсэн 16 833 375 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, ******** байр, *** тоотод байрлах, 70 м.кв талбай орон сууцыг нэхэмжлэгч ********* болон хүү ********** *********** нарын өмчлөлд үлдээж, өмчлөх эрхээс өөрийн нэрийг хасуулахаар хариуцагч ********ын хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг, хүү ********** *********** нарын нэр дээрх хадгаламжийн дансыг нэхэмжлэгч *********ийг нэмж, хамтран эзэмшигчээр бүртгүүлж, уг данснаас зарлага гаргахгүй байхаар харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг тус тус баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******** хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан 1.1. Хүүхдүүд эх *********ийн хамт Хан-Уул дүүрэг, 19 дүгээр хороо, ********** байр, 7 давхар, *** тоот хаягт оршин сууна. Өөрчлөх тохиолдолд мэдэгдэнэ.
1.2. Хүүхдүүдтэй эцэг ******** нь дараах байдлаар харьца эрхтэй. Үүнд: Уулзалт, харилцаа: Сарын 4 долоо хоногийн амралтын өдрүүдийг тэнцүү хувааж асарна.
-Тусгай тохиолдолд /зуны амралт, баярын өдрүүд/ улирлын амралтаар 1-3 хоног, зуны амралтаар 7-14 хоног, баярын өдрүүд /улсын наадам, цагаан сар, төрсөн өдөр/ 1-2 хоног хамт байна.
1.3. Харилцааны хуваарьт хоёр тал харилцан зөвшөөрөлтэйгөөр өөрчлөлт оруулах боломжтой...”
2.1 Эцэг ******** нь cap бүр төгрөгийг хүүхдийн тэтгэмжийн төлбөрөөр шүүхийн шийвдэр гүйцэтгэлийн өгөгдсөн дансанд төлнө.
2.3 Төлбөрийг cap бүрийн ны өдрөөс өмнө шилжүүлнэ.
3.1. Хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, амьдралын чухал асуудлыг хоёр тал хамтран шийдэж үүрэг хүлээнэ. Үүнд:
• Хүүхэд өвдвөл заавал харилцан мэдэгдэнэ. /Хүндээр өвдвөл/
• Хүүхдүүдийн оршин суугаа хаяг болон суралцаж буй сургууль өөрчлөгдсөн тохиолдолд заавал харилцан мэдэгдэнэ;
• Гадаад улсад богино болон урт хугацаагаар явах тохиолдолд заавал харилцан мэдэгдэж, тухайн очиж буй газар, явж буй хугацааны талаар мэдээлэл өгнө;
• Хүүхдүүдийн эцэг эхийн хурал, болон сургуулиас зохион байгуулж буй арга хэмжээнд хэн оролцох талаар харилцан зөвшилцөж, оролцоно;
• Эцэг болон эхтэйгээ байх үед энэ гэрээний 1.2-т заасан хугацаанд хүүхдүүдийг хүргэж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд заавал харилцан мэдэгдэнэ.
3.2 Гэрээний мөн чанарт нөлөөлөх томоохон өөрчлөлт гаргахын тулд хоёр талын бичмэл зөвшөөрөл шаардлагатай.
4.1 Энэ гэрээ нь шүүхийн шийдвэрт нийцүүлэн батлагдсан бөгөөд хүүхэд насанд хүртэл хүчинтэй.” байхаар харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 227 төгрөгийг, хариуцагч ********ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас улсын тэмдэгтийн хураамжид 205 734 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *********д олгож, төрийн сангийн 100200100941 тоот данснаас 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч ********д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ