Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 137/ШШ2026/00022

 

 

 

 

 

 

 

 

           2026        01           12                                        137/ШШ2026/00022

 

 

 

                                     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                         хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                 хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Х.Л ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,232,014.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 09-ний өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У хот Ч дүүрэг ...-р хороо, б .... тоотод байрлах, Х.Л ХХК /ХХД: , РД: , утас: / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогтой Г нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3А- СТГ/2023-123695 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 6,099,900 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б овогтой Г нь ЗА-СТГ/2023-123695 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 11-р сарын 5-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт төлөгдөөгүй 624 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Иймд хариуцагч Б овогтой Г нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 8,232,014.22 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сумын .-р баг, .. тоотод оршин суух, Х овогт Б-ын Г /РД:, утас:/ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б овогтой Г нь Х.Л ХХК-ийн нэхэмжилсэн 8,232,014.22 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Л ХХК нь хариуцагч Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,232,014.22  төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нь зээлийн гэрээний үүрэгт 8,232,014.22  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Л ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,232,014.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,662 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 73,331 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 73,331 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

            3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА