| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 102/2022/02752/И |
| Дугаар | 192/ШШ2025/10747 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 192/ШШ2025/10747
| 2025 12 15 | 192/ШШ2025/10747 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А
Хариуцагч:М
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгХ
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: М
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3,4 дүгээр хороололд байрлах М*************ийн барилгын 3732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, М************* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, **********ийг М************* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч **********,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч БЛ
хариуцагчийн төлөөлөгч Г
хариуцагчийн өмгөөлөгч Э.Б
гуравдагч этгээд Н
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.
/гуравдагч этгээд ********* шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй талаарх баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ********** хариуцагч М************* ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3,4 дүгээр хороололд байрлах М*************ийн барилгын 3732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, М************* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, **********ийг М************* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгуулахыг шаарджээ.
1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ********** нь ******тэй танилцан 2000 оноос хойш хамтран амьдарч байхдаа М*************ийн барилгыг 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулсан билээ. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа тус барилгыг анх М********** ХХК барьж ашиглалтад оруулсан гэх боловч М********** ХХК ч мөн адил ******, ********** хоёрын дундын өмч байсан бөгөөөд хамтран амьдарч байх хугацаандаа нэхэмжлэгч нь түүнд бүрэн итгэдэг байсан тул компаний үндсэн ажиллагаанд төдийлөн сайн оролцдоггүй байсан. Гэтэл ****** нь бизнесийнхээ үйл ажиллагаанд өмнөх салсан эхнэрийнхээ хүүхдүүдийг оролцуулж М********** ХХК, М************* ХХК зэрэгт хувьцаа хуваан эзэмшүүлсэн болохыг нэхэмжлэгч ********** хожим олж мэдсэн. Үүний дараагаар 2016 оноос эхлэн ******ийн гэр бүлээс гадуурх харилцаа хирээс хэтэрч, мөн дээрх байдлаар ****** болон ********** нарын хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгүүлийг **********аас зөвшөөрөл авалгүй бусдад хуваан эзэмшүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудаас болж талуудын хооронд маргаан үүсэж, 2021 онд гэр бүлээ цуцлуулсан. Дээрх цаг хугацаанд ****** нь **********ийг аргадаж 2018 онд М************* ХХК-ийн 20 хувийн хувьцааг, 2019 онд 25 хувийн хувьцааг тус тус шилжүүлж, хамтран бий болгосон хөрөнгөөсөө тодорхой хэмжээний хувийг шилжүүлэн өгч байгаа мэтээр ойлголтыг **********т төрүүлсээр ирсэн байдаг. Ингэхдээ М************* ХХК нь Худалдаа, хөгжлийн банкинд 2 тэрбум орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй талаар нэхэмжлэгчид хэлж байсан бөгөөд тэрхүү авсан зээлээ 2015 онд Эмсилог хаус ХХК-ийн модны үйлдвэрийг барих, наамал дүнзэн байшин барих төслийг эхлүүлэх ажилд зарцуулж байгаа талаар хэлж, түүнд нь ********** итгэсээр ирсэн. Харамсалтай нь 2014 оноос эхлэн М********** ХХК-иар дамжуулан их хэмжээний зээлийг Худалдаа, хөгжлийн банкнаас гаргуулан авч, **********ийн 45 хувийн хувьцааг эзэмшдэг М*************ийн барилгыг миний зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь зээлийн барьцаанд тавьсан байна. Хэдийгээр ********** нь М************* ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч 2018, 2019 онуудаас эхлэн болсон боловч одоог болтол компанийн үйл ажиллагаанд оролцуулдаггүй, ногдол ашиг огт авч байгаагүй, компанийн тайлан тооцоо мэдээтэй танилцуулдаггүй байсан тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн наад захын эрхүүд болох дараах заалтыг зөрчиж байгаа гэж үзэж байна. Үүнд: 34.1.1-т хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал огох, 34.1.2.давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компаннйн толөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон хэмжээгээр нөгдол ашиг авах, 5.11.Хязгаарлагдмап хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй. Дээрх байдлаар компанийн тухай хуулийн хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчин, компанийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байгаа цаад санаа нь нэхэмжлэгч **********т ногдол ашиг хуваарилахгүй байх, компаниас олсон орлогыг ****** хүүхдийнхээ хамт хувьдаа авч завших, М************* ХХК-ийн хөрөнгөөр М********** ХХК-ийн авсан зээлийг төлж барагдуулах, эцэст нь ********** хөрөнгө ч үгүй хоосон өртэй компанийн 45 хувийн хувьцааг үлдээх байсан гэж харж байна. Нэхэмжлэгч ********** нь тус компанийн хувьцаа эзэмшигч болсноос хойш компаний үйл ажиллагаанд оролцож чадаагүй бөгөөд М************* ХХК нь М*************ийн барилгыг бүхэлд нь шахуу түрээслэн орлого олдог боловч тус компаний 45 хувийн хувьцаа эзэмшигч **********т огт ногдол ашиг өгдөггүй байсан шалтгаан нь Худалдаа, хөгжлийн банкнаас авсан 2 орчим тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлж байгаатай холбоотой гэж нэхэмжлэгч нь ойлгосоор ирсэн. Гэтэл компанийн орлогоор зээлийг төлөх бус хувьдаа өөр байдлаар авч ашигласан болох нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн Худалдаа, хөгжлийн банкны зээлтэй холбоотой баримтуудаас тодорхой харагдаж байна. М********** ХХК нь гурван удаа Худалдаа, хөгжлийн банкнаас зээл авч зээлийн барьцаанд М************* ХХК-ийн барилгыг бүхэлд нь барьцаанд тавьсан боловч сүүлийн арав гаруй жил яагаад зээлээ төлөхгүйгээр зөвхөн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа нь ойлгомжгүй байна. ****** болон ********** хоёр олон жил хамтран амьдарч, одоо байгаа хөрөнгүүдийг бүтээлцсэн болохын хувьд М********** ХХК нь Баянголын аманд байрлах 91 га газар, хуучин Москва рестораны үл хөдлөх хөрөнгө эхлээд хөрөнгүүдтэй болохыг ********** мэддэг. Дээрх байдлаар М********** ХХК нь Худалдаа, хөгжлийн банкнаас авсан зээлийг үйл ажиллагааны цэвэр ашгаар үгүй бол хөрөнгийнхөө зарим хэсгээр төлөх бүрэн боломжтой байхад М************* ХХК-ийн байгаа ганц хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг барагдуулж байгаа нь ********** М************* ХХК компанийн 45 хувийн хувьцаа эзэмшигч болсонтой холбоотой гэж үзэж байна. Цаашилбал, хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй, хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр их хэмжээний хэлцэл хийж Худалдаа. хөгжлийн банкинд тус барилгын 1527.17 м.кв галбайг шилжүүлэхээр тохиролцож. 741.6 м.кв талбайг шилжүүлэн өгсөн байна. Энэ нь 2-р хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэгдсэн төлөөлөгч ********д олгосон итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны албан бичиг зэрэг баримтаар нотлогдож байх бөгөөд Компанийн тухай хуулийн 87.1.1 хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгөд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл, 88.1.Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл санал нэгтэйгээр гаргана гэж заасныг гус тус зөрчжээ. Иймд **********ийг М************* ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч болохын хувьд тус компанийн холбогдох баримт бичгүүдтэй танилцах эрхтэй бөгөөд М************* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо болон шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Хоёрт, **********ийг М************* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн одоог болтол ногдол ашиг хуваариалахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: М************* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд санхүүгийн болон татварын тайлан тооцоо болон шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхииг хариуцагчид даалгах.. шаардлагын хувьд М************* ХХК-нии хувьцааны 20 хувийн хувьцааг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 25 хувийн хувьцааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг байгуулж нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд энэхүү 45 хувийн хувьцаа нь ****** болон бусад хувьцаа эзэмшигч нарын эзэмшлийн хувьцаанаас ******ийн охин болох ********д өгч байгаа хувьцаа бөгөөд үүнийг ч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/****** дугаартай шийдвэрт маш тодорхой тусгасан. Дээр дурьдсан бэлэглэлийн гэрээнүүдэд тусгай нөхцөл тусгасан байх бөгөөд компаний өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой аливаа бүхий л эрхийг бэлэглэгч тал хэрэгжүүлж байхаар талууд тохиролцсон болно. Нөгөө талаар нэхэмжлэгчийн зүгээс ямар нэг байдлаар компанийн үйл ажиллагаанд оролцох болоод санхүү татварын тайлантай танилцах талаар хүсэлт шаардлагыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэнээс хойш огт тавьж байгаагүй болно. Уг нэмэгдүүлсэн шаардлагыг ямар зорилгоор, ямар эрх ашиг нь хөндөгдсөний улмаас гаргаж байгаа нь тодорхойгүй нөгөө талаар шаардлагатай баримт бичиг гэдэг нь яг юу болох талаар тодорхойгүй байна. хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн одоог болтол ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн шаардпагын хувьд хувьцаа хэрхэн ямар нөхцөлтэйгээр нэхэмжпэгчийн нэр дээр бүртгэлтэй байгаа тухай дээр дурьдсан. Мөн бэлэглэлийн гэрээний тусгай нөхцөлд М*************ийн барилга барьцаанд байгаа тухай тодорхойлж уг үүрэг дуусах хүртэл хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй байх талаар талууд тохиролцсон. Ногдол ашиг хэрхэн хуваарилах талаар Компанийн тухай хуульд зохицуулсан байх бөгөөд заавал хуваарилах зохицуулалт огт үйлчилдэггүй болно. Мөн талууд харилцан тохиролцож компанийн дүрмийг 2019 онд шинэчлэн баталсан байх бөгөөд уг дүрмийн 6 дугаар зүйлд компанийн эд хөрөнгө барьцаанд байгаагдурьдаж барьцаанаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй... гэж заасан бөгөөд нэхэмжпэгч дүрэмд гарын үсгээ зурж баталгаажуулсан болно. Иймд дээр дурьдсан үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М********** ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн гаргасан тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэгч 1679 м.кв хууль ёсны өмчлөгч мөн гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Компанийн тухай хуульд компанийн өөрийн хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн хөрөнгө гэдэг нь ялгаатай гэсэн байгаа. Үүн дээр 45 хувийн хувьцааг эзэмшдэг гэдгээрээ шууд компанийн 45 хувийн хөрөнгийг эзэмшинэ гэсэн үг биш. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2, 3 дугаар шаардлагын хувьд 45 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол компанийн хөрөнгийг өмчлөх гээд байгаа юм уу өрийг бас хариуцах гээд байгаа юм уу гэдэг асуудал яригдана. Хуульд зааснаар хувьцаа эзэмшиж байгаа бол хуралд оролцох, ноогдол ашиг авах гэсэн тодорхой эрхүүдийг эдэлдэг гэсэн үг. Тодорхой яг хэдэн оны хэдэн сарын ямар хурал дээр эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ энэ агуулга огт харагдахгүй байгаа. Ноогдол ашиг хуваарилах нь компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх юм. Шүүхээс эсвэл хэн нэгэн хөндлөнгийн этгээдээс тогтоох, тогтоохыг даалгах зүйл байхгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2013.07.25-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа, Сангийн яамны 2022.06.08-ны өдрийн ********* дугаар албан бичиг, төрсний бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, компаний хувьцаа бэлэглэлийн гэрээ, М************* ХХК-ийн 2019.12.11-ний өдрийн ******дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, компаний дүрэм, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт, М************* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протоколууд, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.09.26-ны өдрийн ******** дугаар албан бичиг, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.09.17-ны өдрийн *** дугаар албан бичиг, Шүүхийн сахилгын хорооны 2024.09.25-ны өдрийн*** дугаар тогтоол, 2024.06.14-ний өдөр Сахилгын хороонд гаргасан гомдол, Монгол шуудан ХК-ийн 2025.06.06-ны өдрийн *** дугаар тодорхойлолт, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн хувьцаа эзэмшигч, гишүүний талаарх лавлагаа, хуулийн этгээдийн улсуын бүртгэлийн лавлагаа, М*************ийн санхүүгийн тайлан, 2014.08.26-ны өдрийн **дугаар ажил гүйцэтгэх гэрээ, 2019.7.26-ны өдрийн 5 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, мессеж чатны зураг, сд, мөнгөн шилжүүлэгийн баримт, Татварын Ерөнхий газрын 2025.09.25-ны өдрийн **** дугаар албан бичиг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2025.09.25-ны өдрийн*** дугаар албан бичиг зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 7-19, 147, 3-хх-ийн 83, 110-174, 188-189, 206-218, 4-хх-ийн 160-162/
5. Хариуцагчаас хэрэгт итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2011.12.26-ны өдрийн ********* дугаар барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын акт, М********** ХХК-ийн 2012.05.30-ны өдрийн 40 дугаар Ерөнхий захирлын тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, М************* ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, 2013.05.07-ны өдрийн ** дугаар албан бичиг, 2013.05.01-ний өдрийн ******* дугаар үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2013.08.02-ны өдрийн ** дугаар албан бичиг, 2018.01.05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2018.01.05-ны өдрийн компаний эрх шилжүүлэх тухай гэрээ, 2019.11.29-ний өдрийн *** дугаар компаний хувьцаа бэлэглэлийн гэрээ, 2019.11.29-ний өдрийн **** дугаар компаний эрх шилжүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.14-ний өдрийн 183/ШШ2021/****** дугаар шийдвэр, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, М************* ХХК-ийн компаний дүрэм, М************* ХХК-ийн 2021 оны жилийн санхүүгийн тайлан зэргийг ирүүлсэн./1-хх-ийн 28-55, 67-68, 2-хх-ийн 141-143, 3-хх-ийн 5-22/
6. Гуравдагч этгээд *********ХК-иас 2024.05.13-ны өдрийн********** дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол зэргийг ирүүлсэн. /4-хх-ийн 78-80/
7. Шүүх талуудын хүсэлтээр Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022.09.09-ний өдрийн **** дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022.09.12-ны өдрийн ****0 дугаар албан бичиг, хавсралтын хамт, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022.10.19-ний өдрийн ******* дугаар албан бичиг, хавсралтын хамт, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.03.17-ны өдрийн ****дугаар албан бичиг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2023.03.16-ны өдрийн **** дугаар албан бичиг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, Сангийн яамны 2023.03.21-ний өдрийн **** дугаар албан бичиг, санхүүгийн тайлангууд, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.11.05-ны өдрийн ***** дугаар албан бичиг, хавсралтууд, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025.09.05-ны өдрийн ****дугаар албан бичиг зэргийг хэрэгт хавсаргасан. /1-хх-ийн 86-250,, 2-хх-ийн 1-33, 54-125, 208-221, 223-243, 4-хх-ийн 9-74/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нэхэмжлэгч ********** нь ******тэй танилцан 2000 оноос хойш хамтран амьдарч байхдаа М*************ийн барилгыг 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтанд оруулсан билээ. 2014 оноос эхлэн М********** ХХК-иар дамжуулан их хэмжээний зээлийг Худалдаа, хөгжлийн банкнаас гаргуулан авч, **********ийн 45 хувийн хувьцааг эзэмшдэг М*************ийн барилгыг миний зөвшөөрөлгүйгээр бүхэлд нь зээлийн барьцаанд тавьсан байна. Хэдийгээр ********** нь М************* ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч 2018, 2019 онуудаас эхлэн болсон боловч одоог болтол компанийн үйл ажиллагаанд оролцуулдаггүй, ногдол ашиг огт авч байгаагүй, компанийн тайлан тооцоо мэдээтэй танилцуулдаггүй. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн наад захын эрхүүд болох 34.1.1, 34.1.2, 5.11 дэх заалтыг зөрчиж байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч ********** нь тус компанийн хувьцаа эзэмшигч болсноос хойш компаний үйл ажиллагаанд оролцож чадаагүй бөгөөд М************* ХХК нь М*************ийн барилгыг бүхэлд нь шахуу түрээслэн орлого олдог боловч тус компаний 45 хувийн хувьцаа эзэмшигч **********т огт ногдол ашиг өгдөггүй байсан. М********** ХХК нь гурван удаа Худалдаа, хөгжлийн банкнаас зээл авч зээлийн барьцаанд М************* ХХК-ийн барилгыг бүхэлд нь барьцаанд тавьсан боловч сүүлийн арав гаруй жил яагаад зээлээ төлөхгүйгээр зөвхөн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа нь ойлгомжгүй байна. Хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй, хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр их хэмжээний хэлцэл хийж Худалдаа, хөгжлийн банкинд тус барилгын 1527.17 м.кв талбайг шилжүүлэхээр тохиролцож. 741.6 м.кв талбайг шилжүүлэн өгсөн байх ба энэ нь Компанийн тухай хуулийн 87.1.1, 88.1-т заасныг тус тус зөрчжээ. Иймд **********ийг М************* ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч болохын хувьд тус компанийн холбогдох баримт бичгүүдтэй танилцах эрхтэй бөгөөд М************* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо болон шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Хоёрт, **********ийг М************* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн одоог болтол ногдол ашиг хуваариалахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгаж өгнө үү. гэж тайлбарласан.
3. Хариуцагч М************* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд санхүүгийн болон татварын тайлан тооцоо болон шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах.. шаардлагын хувьд М************* ХХК-ний хувьцааны 20 хувийн хувьцааг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 25 хувийн хувьцааг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг байгуулж нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд энэхүү 45 хувийн хувьцаа нь ****** болон бусад хувьцаа эзэмшигч нарын эзэмшлийн хувьцаанаас ******ийн охин болох ********д өгч байгаа хувьцаа бөгөөд үүнийг ч Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2021/****** дугаартай шийдвэрт маш тодорхой тусгасан. Дээр дурьдсан бэлэглэлийн гэрээнүүдэд тусгай нөхцөл тусгасан байх бөгөөд компаний өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой аливаа бүхий л эрхийг бэлэглэгч тал хэрэгжүүлж байхаар талууд тохиролцсон болно. Нөгөө талаар нэхэмжлэгчийн зүгээс ямар нэг байдлаар компанийн үйл ажиллагаанд оролцох болоод санхүү татварын тайлантай танилцах талаар хүсэлт шаардлагыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэнээс хойш огт тавьж байгаагүй болно. Мөн бэлэглэлийн гэрээний тусгай нөхцөлд М*************ийн барилга барьцаанд байгаа тухай тодорхойлж уг үүрэг дуусах хүртэл хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй байх талаар талууд тохиролцсон. Ногдол ашиг хэрхэн хуваарилах талаар Компанийн тухай хуульд зохицуулсан байх бөгөөд заавал хуваарилах зохицуулалт огт үйлчилдэггүй болно. Мөн талууд харилцан тохиролцож компанийн дүрмийг 2019 онд шинэчлэн баталсан байх бөгөөд уг дүрмийн 6 дугаар зүйлд компанийн эд хөрөнгө барьцаанд байгааг дурьдаж барьцаанаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй... гэж заасан. Иймд дээр дурьдсан үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэж тайлбарласан.
4. Гуравдагч этгээд Хариуцагчийн гаргасан тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэгч 1679 м.кв хууль ёсны өмчлөгч мөн гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Компанийн тухай хуульд компанийн өөрийн хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн хөрөнгө гэдэг нь ялгаатай гэсэн байгаа. Үүн дээр 45 хувийн хувьцааг эзэмшдэг гэдгээрээ шууд компанийн 45 хувийн хөрөнгийг эзэмшинэ гэсэн үг биш. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. Яг хэдэн оны хэдэн сарын ямар хурал дээр эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ энэ агуулга огт харагдахгүй байгаа. Ноогдол ашиг хуваарилах нь компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх юм. Шүүхээс эсвэл хэн нэгэн хөндлөнгийн этгээдээс тогтоох, тогтоохыг даалгах зүйл байхгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.
5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 Анх М************* ХХК-ийг 5 гишүүнтэй үүсгэн байгуулж, ****** 20 хувийн, ******** 20 хувийн, ******** 20 хувийн,**********20 хувийн, ********** 20 хувийн хувьцаа эзэмшигч байсан ба 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 01 дугаар шийдвэрээр тус компаний гүйцэтгэх захирлаар ********г гүйцэтгэх захирлаар томилж, компаний дүрмийг шинээр баталж, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5545889 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.
5.2 Үүний дараа 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр М************* ХХК-ийн хувьцаа эзэмшигч ****** нь нэхэмжлэгч **********т М************* ХХК-ийн нийт хувьцааны өөрт ноогдох 20 хувийн энгийн хувьцааг сайн дурын үндсэн дээр, үнэ төлбөргүй шилжүүлж, компаний эрх шилжүүлэх тухай гэрээг байгуулсан байна.
5.3. Мөн хувьцаа эзэмшигч ****** нь нэхэмжлэгч **********т 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр**** дугаартай компаний хувьцаа бэлэглэлийн гэрээгээр М************* ХХК-ийн 25 хувь буюу 25 ширхэг хувьцааг шилжүүлж, мөн өдөр **** дугаар компаний эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байна.
5.4. Улмаар нэхэмжлэгч ********** нь М************* ХХК-ийн 45 хувийн хувьцааг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болсон ба талууд уг асуудлаар маргаагүй.
6. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3,4 дүгээр хороололд байрлах М*************ийн барилгын 3732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:
6.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...М*************ийг санаачлан бариулж, өөрийн хөрөнгө мөнгөө зарцуулсан, залуу насаа зориулсан, амьдралынхаа олон жилийг зарцуулсан хүний хувьд "М*************" ХХК-ийн нийт хувьцааны 45 хувийг хууль ёсны дагуу эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн болохын хувьд тус компанийн өмчилдөг 3732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч нь мөн гэж үзэж байна гэж тайлбарласан.
6.2 Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Нэхэмжлэгч нь М************* барилгын үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бөгөөд М************* ХХК нь хууль бусаар М*************ийн үл хөдлөх хөрөнгийн эзэмшиж байгаа тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хуулийн заалтуудын дагуу шаардахэ эрх үүсэн юм. Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч нь М*************ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш, М************* ХХК нь хууль ёсоор М************* үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа тул нэхэмжлэгчид өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрх үүсэхгүй... гэжээ.
7. Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна.
7.1 Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ., мөн хуулийн 3.2-т Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй, 3.5-д Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ гэжээ.
7.2 Мөн Компанийн тухай хуульд Компанийн хувьцаа гэдгийг тодорхойлон заахдаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үндсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчдийн эрхийг гэрчилнэ гэж зааснаар компанийн хувьцаа эзэмшигчийг компанийн хөрөнгийн өмчлөгч гэж үзэхгүй юм.
7.3 Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, **** тоотод байрлах, 3732.64 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсын өмчлөгчөөр М************* ХХК-ийг бүртгэж, *********дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.
7.4 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж, 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заажээ.
7.5 Хуулийн дээрх заалтаас дүгнэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь М************* ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь компанийн хөрөнгийг өөрийн хөрөнгө гэж шаардах үндэслэлгүй байна.
7.6 Эрхийн улсын бүртгэлийн Ү-********дугаартай бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Л.Энэбишийн өргөн чөлөө, ****-д байршилтай, 3732.64 м.кв талбайтай үйлчилгээ оффиссийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр 2,298,628,000.52 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн **** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ****дугаар тогтоолоор шийдвэрлэснийг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн *****дугаар тогтоолоор тогтоогджээ.
7.7 Нэхэмжлэгч ********** нь М********** ХХК нь гурван удаа Худалдаа, хөгжлийн банкнаас зээл авч зээлийн барьцаанд М************* ХХК-ийн барилгыг бүхэлд нь барьцаанд тавьсан боловч сүүлийн арав гаруй жил яагаад зээлээ төлөхгүйгээр зөвхөн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа нь ойлгомжгүй байна гэж тайлбарлаж байх боловч, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, ****тоотод байрлах, 3732.64 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсын өмчлөгч нь М************* ХХК бөгөөд өөрийн өмчлөлийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн хүрээнд хэлцэл хийсэн нь нэхэмжлэгч **********ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна.
8. М************* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх болон хувьцаа эзэмшигчийн хурал зарлахыг даалгах тухай шаардлагын тухайд:
8.1 Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. гэж, 59.3-т Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна, 59.8-д Энэ хуулийн 60.1-д заасан эрх бүхий этгээдээс зарласан хувьцаа эзэмшигчдийн хурлын бэлтгэл хангахад компанийн удирдлага болон эрх бүхий албан тушаалтан дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай хангах үүрэгтэй, 65.6-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах үед хувьцаа эзэмшигчид дараах баримт бичигтэй танилцах бололцоог олгоно гэж тус тус заажээ.
8.2 Нэхэмжлэгч ********** нь М************* ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, тус компаний тушаал, шийдвэр, санхүүгийн болон татварын тайлан болон бусад бичиг баримттай танилцах бүрэн боломжтой юм.
8.3 Мөн нэхэмжлэгч ********** нь нэхэмжлэлийн шаардлагаа ...өнөөдрийг хүртэлх хугацаанд компанийн үйл ажиллагаанд оролцуулдаггүй, компанийн тайлан тооцоо мэдээтэй танилцуулдаггүй байсан... гэж тайлбарлаж байх боловч ямар шалтгааны улмаас компанийн мэдээ тайлан, бичиг баримтуудтай танилцуулдаггүй талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд энэ нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.
Иймд М************* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах тухай шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
8.4 Харин хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч М************* ХХК нь сүүлд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарласан байх ба үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулсан талаарх баримтыг ирүүлээгүй, нэхэмжлэгч ********** нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр М************* ХХК-д хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах талаарх захидлыг хүргүүлснийг, 2025.02.25-ны өдөр авсан боловч хариу өгөөгүй байна.
8.5 Компаний тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна., 61.2-т Энэ хуулийн 61.1.2-т заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах эрхтэй. гэж, 61.6-д Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно. гэж тус тус зааснаар хариуцагч М************* ХХК-ийг хувьцаа эзэмшигдчийн хурал зарлахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
9. **********ийг М************* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгуулах шаардлагын тухайд:
9.1 Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт 46.1.Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана. гэж зааснаар М************* ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ******тоот тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан М************* ХХК-ийн дүрмийн 6.1 дэх хэсэгт М************* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд зээлийг бүрэн төлж, обьектийг барьцаанаас суллахаас өмнө хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй гэж заажээ.
9.2 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ****** дугаар, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ********* дугаар тогтоолуудаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул хариуцагч нь өнгөрсөн хугацаанд компанийн дүрэмд зааснаар ногдол ашиг хуваарилах боломжгүй байжээ.
Нөгөөтэйгүүр, ногдол ашиг хуваарилах талаар компаниас шийдвэр гаргаагүй байхад ногдол ашиг хуваарилаагүй байгаа нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүйн дээр, нэхэмжлэгч ********** нь хувьцаа эзэмшигчдийн хуралд орцолцож, дээрхээ эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.
10. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч **********ийн хариуцагч М************* ХХК-д хувьцаа эзэмшигчийн хурал зарлан хуралдуулахыг даалгах шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3,4 дүгээр хороололд байрлах М*************ийн барилгын 3732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, М************* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, **********ийг М************* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М************* ХХК-д хувьцаа эзэмшигчийн хурал зарлан хуралдуулахыг даалгаж, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3,4 дүгээр хороололд байрлах М*************ийн барилгын 3732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, М************* ХХК-аас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, **********ийг М************* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, холбогдох ногдол ашиг хуваарилахыг даалгах тухай нэхэмжлэгч **********ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч **********аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ