2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2026/00049

 

 

                                                           

 

 

 

 

 

       2**5                12                23  

                      192/ШШ2**6/00049

         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц

Хариуцагч: М

***********-ийн улсын бүртгэлийн газарт үүсгэн байгуулагчдын мэдээлэлд өөрчлөлт оруулан бүртгүүлсэн 2**7 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, 2**7 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**9 оны 10 дугаар сарын 22-ны үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, 2**0 оны 04 дүгээр сарын **-ны өдрийн ** тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**2 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**2 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**3 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2**3/**, 2**3/** тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**3 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2**3/04 тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Н.

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Д

хариуцагчийн төлөөлөгч Н.А

хариуцагчийн өмгөөлөгч Б.Н

нарийн бичгийн дарга М.Энхцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2**5 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ********** хариуцагч ***********-д холбогдуулан ***********-ийн улсын бүртгэлийн газарт үүсгэн байгуулагчдын мэдээлэлд өөрчлөлт оруулан бүртгүүлсэн 2**7 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, 2**7 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**9 оны 10 дугаар сарын 22-ны үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, 2**0 оны 04 дүгээр сарын **-ны өдрийн ** тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**2 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**2 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**3 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2**3/**, 2**3/** тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**3 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2**3/04 тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

 1.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн ********** миний бие Спорт дахь ******тэмцэх үндсэн зорилготой Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг *******эсрэг төв нэрээр 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэн **********нарын хамт үүсгэн байгуулахаар болж миний бие үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр уг төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллахаар томилогдсон. Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өргөдөл гарган 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хуулийн этгээдийн гэрчилгээгээ авч *******эсрэг Монгол Улс болон олон улсын түвшинд үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Миний бие өөр ажилд шилжих болсонтой холбоотойгоор төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын ажлыг өөрийн хүсэлтээр 2**0 онд өгсөн бөгөөд үүсгэн байгуулагчийн нэг хэвээр үлдэж, *******эсрэг сургалт сурталчилгаа, олон нийтэд таниулах ажлыг өдийг хүртэл хийж байгаа бөгөөд уг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн нэг гэж бодож явсан. Гэтэл 2**7 оны 2 дугаар сарын 1-ний өдөр надад урьдчилан мэдэгдээгүй, намайг оролцуулалгүйгээр *******эсрэг үндэсний төв НҮТББ /хуучин нэрээр /үүсгэн байгуулагчийн хурал гэгчийг хийж, миний болон ******* гэх өөр нэг үүсгэн байгуулагчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж биднийг *******эсрэг төв /хуучин нэрээр/ ТББ-ын үүсгэн байгуулагчаас хассан байсан. Түүнчлэн би удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож байгаагүй, түүнд оролцох эрхгүй атал 2**7 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хийсэн удирдах зөвлөлийн хурлын тогтоол дээр намайг оролцсон болгож миний гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг.Улмаар энэхүү хуурамч бичиг баримтаа улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Миний бие дээрх хууль бус үйлдлийг 2**3 онд Авилгатай тэмцэх газраас 23**00**5 тоот хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байх явцад тус байгууллагын дуудсанаар очиж гэрчийн мэдүүлэг өгөх үедээ Монголын *******эсрэг үндэсний байгууллага НҮТББ-ын хувийн хэрэгтэй танилцаж, 2**7 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн үүсгэн байгуулагчийн тогтоол болон удирдах зөвлөлийн тогтоол дээр зурагдсан миний гарын үсэг хуурамч байгаа талаар анх олж харж, миний гарын үсэг хуурамч байгаа талаар мөрдөгчид мэдүүлсэн. Миний мэдүүлгийн дагуу Авилгатай Тэмцэх Газрын мөрдөгчийн 2**3 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын Шинжээч ****** гарын үсгийн шинжилгээ хийж, 2**3 оны 12 дугаар сарын **-ны өдөр***** тоот шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд энэхүү дүгнэлтээр миний болон хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын нэг, иргэн Ч. *****ын гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон байдаг. Авилгатай тэмцэх газар 23**00**5 тоот хэрэг бүртгэлийн хэргээ хөөн хэлэлцэх хугацаагаар хааж, хуурамч гарын үсэгтэй холбоотой зөрчлийг арилгуулахаар 2**3 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын дарга *******д хаягласан Хяналт шалгалт хийлгэх тухай ****** тоот албан бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар тухайн хуурамч гарын үсэг зурж тогтоол үйлдсэн нь хүчин төгөлдөр хэвээр Улсын бүртгэлд байгаа. Надад мэдэгдэлгүйгээр, намайг оролцсон мэтээр миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн тогтоол гарган үүсгэн байгуулагчаас хасч, улмаар хууль бус энэхүү баримтаа улсын бүртгэлд бүртгүүлж, энэ бүртгэлдээ тулгуурлан цаашид хэд хэдэн удаагийн бүртгэлээр хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тогтоолууд нь Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дах хэсэгт заасан сайн дураар эвлэлдэн нэгдэх эрх, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн бус байгууллага байгуулах иргэний эрхийг минь ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын иргэн ********** би Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасны дагуу миний эрхийг зөрчсөн тогтоол, шийдвэрүүдийг хүчингүй болгох замаар иргэний эрхийг минь хамгаалж өгнө үү гэж иргэний хэргийн анхан шатны шүүхэд ийнхүү хандаж байна. Би хууль бус шийдвэр тогтоолын улсын бүртгэлээс хасагдсан учраас *********** хуулийн этгээдийн маргаан бүхий тогтоолуудын эх хувийг шүүхэд гаргаж өгөх боломжгүй байгаа учраас шүүхэд хуулбар хувийг гарган өгч байгаа бөгөөд уг тогтоолууд болон үүсгэн байгуулсан тухай нотлох баримт, Авилгатай Тэмцэх Газраас Улсын бүртгэлийн байгууллагад илгээсэн шүүхийн шинжээчийн дүгнэлт бүхий албан тоотыг Улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах шүүхийн журмаар татуулах хүсэлтийг үүгээр гаргаж байна. Иймд миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж гарсан тогтоол, түүнийг үндэслэн гарсан дараа дараагийн тогтоолууд нь хууль бус гэж үзэж байгаа учраас шүүхэд хандаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Монгол улсын иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “************ нь 2007 онд үүсгэн байгуулагдаж Монгол Улсын нэгдэн орсон Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцийн дагуу Дэлхийн *******эсрэг дүрмийг Монгол Улсад хэрэгжүүлдэг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ. Өөрөөр хэлбэл, Улсын Их хурлын 2007 оны 08-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж, хууль батлах замаар Нэгдсэн Үндэстний байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Ерөнхий чуулганы 33 дугаар хуралдаанаар баталсан Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцод Монгол Улс нэгдэн орсон тухайн конвенц болох Монгол Улсын хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр мөрдөгддөг Олон Улсын хуулиар Монгол Улсын хүлээх болсон эрх үүрэг буюу төрийн зарим чиг үүргийг (Монгол Улсын Засгийн газрын 2**2 оны 376 дугаар тогтоолын хүрээнд) төрийн зарим чиг үүргийг ************ гүйцэтгэн хэрэгжүүлдэг. МҮДЭБ нь конвенцийн зохицуулалтын хүрээнд *******эсрэг тэмцэх дэлхийн байгууллагын албан ёсны гарын үсэг зурагч тал мөн. Монгол Улс 2005 оны 4-р сарын 20-нд нэгдэн орсон Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг Копенхагены тунхаглал, Монгол Улс 2007 оны 8 сарын 16-ны өдөр нэгдэн орсон "Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Монгол Улсын Засгийн газрын 2**9 оны 10-р сарын 30-ны өдрийн *** дугаартай төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2**2 оны 10-р сарын 19-ний өдрийн 376 дугаартай тогтоол. Иргэний нэхэмжлэл дээр дурдсан хэрэг нь 2**4 оны ** дугаар сараас эхлэн 2**5 оны 4 дүгээр сарын хооронд Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн хэрэг байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв. 

4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, гэрчилгээний хуулбар, 2**7.**.**-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолын хуулбар, удирдах зөвлөлийн тогтоолуудын хуулбар, 2**3.12.**-ний өдрийн***** дугаар шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2**4.09.24-ний өдрийн 128/ШШ2**4/****дүгээр шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2**4.09.24-ний өдрийн 128/ТМ2**4/****дугаар тэмдэглэл, Улсын дээд шүүхийн 2**5.03.18-ны өдрийн 0**/ШХТ2**5/**22 дугаар тогтоол зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 4-26, 2-хх-ийн 17-28, 50-175/

5. Хариуцагчаас хариу тайлбар итгэмжлэл зэргийг ирүүлсэн.

6. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2**5.06.16-ны өдрийн *********дугаар албан бичиг, 2**3.11.17-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, 2**3.12.**-ний өдрийн***** дугаар шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн прокурорын газрын 2**5.06.16-ны өдрийн ******** дугаар албан бичиг,  шинжээчийн дүгнэлт, 2**5.**.31-ний өдрийн ** дугаар Прокурорын тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2**5.06.19-ний өдрийн 9/8161 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэрэг зэргийг хэрэгт хавсаргасан.  /1-хх-ийн 53-250/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Миний бие өөр ажилд шилжих болсонтой холбоотойгоор төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын ажлыг өөрийн хүсэлтээр 2**0 онд өгсөн бөгөөд үүсгэн байгуулагчийн нэг хэвээр үлдэж, *******эсрэг сургалт сурталчилгаа, олон нийтэд таниулах ажлыг өдийг хүртэл хийж байгаа бөгөөд уг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн нэг гэж бодож явсан. Гэтэл 2**7 оны 2 дугаар сарын **-ний өдөр надад урьдчилан мэдэгдээгүй, намайг оролцуулалгүйгээр *******эсрэг үндэсний төв НҮТББ үүсгэн байгуулагчийн хурал гэгчийг хийж, миний болон ******* гэх өөр нэг үүсгэн байгуулагчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж биднийг *******эсрэг төв ТББ-ын үүсгэн байгуулагчаас хассан байсан. Түүнчлэн би удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож байгаагүй, түүнд оролцох эрхгүй атал 2**7 оны 2 дугаар сарын **-ний өдөр хийсэн удирдах зөвлөлийн хурлын тогтоол дээр намайг оролцсон болгож миний гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг. Улмаар энэхүү хуурамч бичиг баримтаа улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тогтоолууд нь Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дах хэсэгт заасан сайн дураар эвлэлдэн нэгдэх эрх, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн бус байгууллага байгуулах иргэний эрхийг минь ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж гарсан тогтоол, түүнийг үндэслэн гарсан дараа дараагийн тогтоолууд нь хууль бус гэж үзэж байгаа учраас шүүхэд хандаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Монгол улсын иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү...” гэж тайлбарлав.  

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Иргэний нэхэмжлэл дээр дурдсан хэрэг нь 2**4 оны ** дугаар сараас эхлэн 2**5 оны 4 дүгээр сарын хооронд Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн хэрэг байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. *******эрсэг төв ТББ-ыг 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэрээр ****** *******, ***********, ********** нар байгуулж, тус байгууллагын гүйцэтгэх захирлаар **********ыг томилж, байгууллагыг Хууль зүйн яаманд бүртгүүлж гэрчилгээ авахыг даалгаж, шийдвэрлэсэн байна.

 

5.1 Дээрх хуралдаанаар *******эрсэг төв ТББ-ын дүрмийг баталж, удирдах зөвлөлийг нэр бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй баталсан байх ба Д.Загдсүрэн, *******, *********** нар гэжээ.

5.2 Уг шийдвэрийн дагуу 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалаар *******эсрэг төв төрийн бус байгууллага нэртэйгээр улсын бүртгэлд бүртгүүлж, *** дугаартай гэрчилгээ авсан байна.

 

5.3 Үүний дараа нэхэмжлэгч ********** нь өөр ажилд шилжих болсонтой холбоотойгоор *******эсрэг төв төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлын ажлыг 2**0 онд хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон.

 

5.4 Дээрх үйл баримтын тухайд талууд маргаагүй боловч 2**7 оны ** дугаар сарын **-ний өдөр тус байгууллагын үүсгэн байгуулагчдын хурлыг товлож, Үүсгэн байгуулагчдын тогтоолоор ...**********ыг чөлөөлж, мөн өдрийн Удирдах зөвлөлийн тогтоолоор ...**********ыг удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөнтэй холбоотойгоор талуудын хооронд маргаан үүссэн гэж үзэхээр байна.

6. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас 2**7 оны ** сарын **-ний өдрийн *******эсрэг төв ТББ-ын үүсгэн байгуулагчдын тогтоол, Удирдах зөвлөлийн тогтоол хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг 2**7 оны ** дугаар сарын 23-ны өдөр, түүнчлэн хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөнийг 2**9 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, тамга тэмдгийн хяналтын дугаар өөрчлөгдсөнийг 2**9 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, эрх барих этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2**0 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2**2 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2**2 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр, 2**3 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, дүрмийн болон эрх барих этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2**3 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба *********** нэртэйгээр бүртгэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.

 

6.1 Дээрх бүртгэлтэй холбоотой улсын байцаагчийн “Бүртгэл хүчингүй болгох тухай” 2**4 оны ** дугаар сарын 19- ний өдрийн 673 дугаар дүгнэлт гарч, улмаар 2**7 оны 2 дугаар сарын **-ний өдрийн үүсгэн байгуулагчдын тогтоол, удирдах зөвлөлийн тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч, хурлын тэмдэглэл авагдаагүй” үндэслэлээр *******регистрийн дугаартай ***********-ын дүрэм, гүйцэтгэх удирдлага болон үүсгэн байгуулагч, эрх барих этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн 2**7 оны ** дугаар сарын 23-ны өдрийн бүртгэлээс хойших бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгосныг, *********** нь эс зөвшөөрч, уг дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

6.2 Тус шүүх 2**4 оны 09 сарын 24-ний өдрийн 128/ШШ/2**4/****дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2**4 оны ** дугаар сарын 19-ний өдрийн **** дугаар “бүртгэл хүчингүй болгосон” дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

6.3 Дээрх маргаан бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч ********** нь гуравдагч этгээдээр оролцож, дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан үйл баримтын талаар болон өөрийн эрх зөрчигдсөн талаар тайлбар гаргажээ.

 

6.4 Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэлд “...иргэн **********ы субьектив эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Учир нь үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, тэмдэглэлээс үзэхэд хэдийгээр Уг төрийн бус байгууллагыг сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан ч ********** нь Монголын үндэсний олимпын хорооны *******эсрэг хөтөлбөрийн зохицуулагчийн хувьд үүсгэн байгуулах хуралд оролцсон, нөгөө талаас уг төрийн бус байгууллагын зорилго, үйл ажиллагаа нийгэмд чиглэсэн, нийгэмд үйлчилдэг хэлбэртэй байх тул хуулийн этгээдийн улсын бүртгэлд үүсгэн байгуулагчаас хассан, байгууллагыг төлөөлөх этгээдийг бүртгэсэн бүртгэлийн улмаас хувь иргэний субьектив эрх хөндөгдсөн гэж үзэх нь учир дутагдалтай. Түүнчлэн энэхүү 2**7 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлээс өмнө уг байгууллага **********тай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон, үүнтэй тэрээр энэ хугацаанд маргаагүй байдаг. Тодруулбал ********** нь өөрийн хүсэлтээр Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийн 2**0 оны 12 дугаар сарын **-ны өдрийн *** дугаар тушаалаар олимпын хорооны маркетинг, анти допинг хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, улмаар энэ ажлын байрны чиг үүргийн хүрээнд томилогдсон *******эсрэг төв НҮТББ-ын гүйцэтгэх захирлын үүрэг дуусгавар болсонтой энэ бүх хугацаанд маргаагүй байдаг.” гэж дүгнэжээ./2-р хх-ийн  

 

7. Нэхэмжлэгч ********** өөрийн эрхийг зөрчсөн хууль бус үйлдлийг 2**3 онд Авилгатай тэмцэх газарт гэрчийн мэдүүлэг өгөх үедээ мэдэж, улмаар уг тогтоолд миний гарын үсгийг хуурамчаар зурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ нь надад мэдэгдэлгүйгээр, намайг оролцсон мэтээр миний гарын үсгийг хуурамчаар үйлдэн тогтоол гарган үүсгэн байгуулагчаас хасч, улмаар хууль бус энэхүү баримтаа улсын бүртгэлд бүртгүүлж, энэ бүртгэлдээ тулгуурлан цаашид хэд хэдэн удаагийн бүртгэлээр хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тогтоолууд нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 10 дах хэсэгт заасан сайн дураар эвлэлдэн нэгдэх эрх, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн бус байгууллага байгуулах иргэний эрхийг минь ноцтой зөрчсөн гэж үзэж байна.” гэж тайлбарласан.

 

7.1 Хэрэгт, 2**3 оны 12 сарын **-ний өдрийн***** дугаар шинжээчийн дүгнэлтэд “...5. ...2**7 оны ** сарын **-ний өдрийн *******эсрэг төв ТББ-ын Удирдах зөвлөлийн тогтоол, ... 2**7 оны ** сарын **-ний өдрийн *******эсрэг төв ТББ-ын Үүсгэн байгуулагчдын тогтоол гэсэн баримтуудын доод хэсэгт “**********” гэсэн нэрийн ард тус тус зурагдсан гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн **********ы гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна.” гэсэн, Нийслэлийн Прокурорын газрын 2**5.**.31-ний өдрийн ** дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол авагдсан ба тогтоолд “...***********-ын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд  болон бусад мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс нь зохион байгуулалттайгаар Үндэсний бөхийн улсын шинж чанартай барилдаануудад шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авах /шинжилгээний сорьцыг авах, хадгалах/, шинжилгээний хариуг танилцуулах, нийтэд зарлан мэдээлэх явцад хууль бус үйл ажиллагаа явуулж, түүний хариуд бусдаас их хэмжээний хахууль авах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгахад ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн гэжээ./1-р хх-ийн 50-103/  

 

8. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийг шалгах явцад ********** миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон тул дээрх тогтоолуудыг хүчингүй болгох, шаардах эрхийн үндэслэл болно гэж тайлбарлаж байх боловч энэ нь тухайн эрүүгийн хэргийг шалгах явцад хийсэн ажиллагаагаар тогтоогдсон үйл баримт юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч **********ы төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчийн хувьд энэ нь иргэний хэрэгт шаардах эрхийг бий болгох, шаардах эрхийг сэргээх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлд хамаарахгүй юм.

 

9. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ********** нь 2**7 оны ** дугаар сарын **-ний өдрийн *******эсрэг төв ТББ-ын Үүсгэн байгуулагчдын тогтоолоор ...**********ыг чөлөөлсөн нь миний эрх ашгийг зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь дараах үндэслэлгүй байна.

9.1 Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.”гэж зааснаар *******эсрэг төв ТББ-ыг байгуулж, 2007 оны 05 сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, үүсгэн байгуулагчаар нэхэмжлэгч ********** нар бүртгэгдсэн бүртгэл хэрэгт авагдсан.

9.2 Харин *******эсрэг төв ТББ нь 2**7 оны 2 сарын **-ний өдрийн  удирдах зөвлөлийн хуралдаанаар үүсгэн байгуулагчийг өөрчилж, бүртгүүлсэн нь дээрх бүртгэлийг хүчингүй болгосон гэх үндэслэлгүй бөгөөд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан эрхийн хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.

9.3 Нөгөөтэйгүүр, ********** нь төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, ажиллаж байгаагүй тохиолдолд түүний чөлөөлсөн тухай тогтоол гаргасан нь түүний эрхийг хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй байна.

 

10. Нэхэмжлэгч ********** нь 2007 онд *******эсрэг төв ТББ-ыг үүсгэн байгуулж, түүнчлэн 2**0 оныг хүртэл тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан үйл баримтын тухайд талууд маргаагүй хэдий ч 2**0 оноос хойш тухайн байгууллагын үйл ажиллагаанд оролцоогүй болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь  хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***********-д холбогдох Үүсгэн байгуулагчдын мэдээлэлд өөрчлөлт оруулан бүртгүүлсэн 2**7 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, 2**7 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**9 оны 10 дугаар сарын 22-ны үүсгэн байгуулагчийн хурлын тогтоол, 2**0 оны 04 дүгээр сарын **-ны өдрийн ** тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**2 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**2 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**3 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2**3/**, 2**3/** тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоол, 2**3 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2**3/04 тоот удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч **********ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч **********аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ