| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/09753/И |
| Дугаар | 192/ШШ2025/10891 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/10891
2025 12 18 192/ШШ2025/10891
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ”******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* *******” ХХК-ийн зүгээс, *******, *******, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний дугаар шийдвэрээр манай компаниас *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай компаниас, *******д шилжүүлсэн Toyota маркийн Prius 20 загварын 2007 онд үйлдвэрлэсэн, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсад импортоор орж ирсэн, NHW203314652 арлын дугаартай УНД улсын дугаар автомашины төлбөрт нийт 5,000,000 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь “******* *******” ХХК, ******* нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 190802 дугаар Барьцаат зээлийн гэрээ болон Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр “******* *******” ХХК 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, ******* нь уг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөх, төлөөгүй тохиолдолд дээрх маргаан бүхий Toyota маркийн Prius 20 загварын NHW203314652 арлын дугаар, УНД улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, уг автомашины өмчлөх эрхийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “******* *******” ХХК-ид шилжүүлсэн юм. Гэтэл ******* нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул манай компанийн зүгээс уг зээлийн гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг шаардсан байдаг боловч анхан шатны шүүхээс, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “******* *******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн дээрх Toyota маркийн Prius 20 загварын автомашин, түүний өмчлөх эрхийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *******д шилжүүлсэн буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасны дагуу “******* *******” ХХК фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгийг өмчлөлдөө бодитоор шилжүүлэн авсан ба бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, мөн зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан байна. Манай компанийн зүгээс, ******* гэх хүнийг танихгүй, түүнтэй дээрх маргаан бүхий авто машиныг худалдах талаар ямарваа нэгэн хэлцэл хийж байгаагүй бөгөөд тухайн үед уг автомашины оронд өөр автомашин барьцаалуулъя гэсэн *******ий хүсэлтээр автомашиныг *******д 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн байдаг. Нэгэнт, анхан шатны шүүхээс “...******* *******” ХХК фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгийг өмчлөлдөө бодитоор шилжүүлэн авсан ба бусдад худалдан борлуулсан...” гэж дүгнэсэн учир *******тэй байгуулсан дээрх гэрээгээр маргаан бүхий авто машиныг 5,000,000 төгрөгөөр үнэлсэн тул уг төлбөрийг *******аас гаргуулах нь зүйн хэрэг билээ. Иймд, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,000,000 төгрөгийг *******аас гаргуулж, “******* *******” ХХК-нд олгож өгнө үү. Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь “******* *******” ББСБ ХХК нь иргэн *******тэй барьцаалан зээлдэх зорилгоор УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5,000,000 төгрөгийг авсан байдаг. Иргэн ******* нь зээлийн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдол их байсан. Зээлийн үүргээ биелүүлээгүй үүдэн тээврийн хэрэгслийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар болж тус тээврийн хэрэгслийг *******гийн хүсэлтээр иргэн ******* руу шилжүүлсэн байдаг. Хариуцагч ******* нь 5,000,000 төгрөг өгсөн гэхдээ хэнд өгснөө сайн санахгүй байна гэдэг хариу хэлдэг. Тэгээд манайхаас шүүхэд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг хариуцагч гардаж авч 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тайлбарыг ирүүлсэн байсан. Уг тайлбартаа “...Хадам ээжийнхээ картыг авч 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Анхбаяр Баатаржав гэх хүний 5549068504 тоот дансанд 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тиймээс би мөнгөө өгсөн...” гэсэн байдаг. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл нь 5,000,000 төгрөгийн үнэлгээтэй. Хариуцагч 7,000,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийг авсан гэж байгаа боловч зөрүү 2,000,000 төгрөг нь бонуст нь өгсөн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Анхбаярын Баатаржав гэдэг хүнтэй манай компани нь ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* намайг “******* *******” ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн нэхэмжлэлийг ор үндэслэлгүй буюу “******* *******” ХХК болон Болдбаатарын Тэмүүжин тэд хоорондын дунд маргаанд хамаарахгүй болно. Бас үндэслэлгүй хөрөнгөжөөгүй дансны хуулга, өөрийн данснаас батлах нотлох юм гаргах боломжгүй болохоор хүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үг биш болно. Гэвч би 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хадам ээжийн картыг авч хэрэглэдэг байсан ба яг 2019 оны 08 дугаар сарын 19-ний 5549068594 Анхбаяр Баатаржав гэдэг хүний данс руу 7 сая төгрөг хадам ээжийн дансны хуулгыг шалгахад гарч ирсэн. Тиймээс өөр данс, өөр хүний данс руу шилжүүлж авсан гэж үзэж байгаа тул дансны хуулга авчирч өглөө. Нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тээврийн хэрэгслийг маркийг Приус-20 марк гэж шаардаж байсан. Гэтэл өнөөдөр Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл гэж зөрүүтэй ярьж байна. Би хавдрын хагалгаанд орсон учраас зарим зүйлээ мартсан зүйл байж болно. “******* *******” ББСБ ХХК нь намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй гэдгийг мэдсээр байж гүтгэж өөрсдөө үндэслэлгүйгээр хөрөнгөжих бодолтой байгаа байх. 2019 онд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал байсан бол намайг яагаад хайгаагүй юм. Нэхэмжлэгч компанийн өмгөөлөгч Б.Мандуул нь 2020 онд буюу Ковидын цар тахал гарсан үед 8911 дугаарын утаснаас залгаад таны данснаас зарлага гарсан эсэхээ шалгаад өгөөч гээд хэд хэдэн удаа залгасан. Тэгээд би нэхэмжлэгч компанид туслах гээд шүүхэд хүртэл гэрчээр оролцсон. Би ******* гэж хүн танихгүй. Би тээврийн хэрэгслийг хулгай хийж аваагүй. Тэр хүмүүс зар тавьсан болоод олж уулзсан. Тухайн машиныг зарж байгаа хүн нь хэдэн төгрөгөөр зарах гэдэг нь өөрийнх нь эрх байх. Өнөөдөр би нэхэмжлэгч талд тусалснаараа хариуцагч болоод явж байна. Үүнд гомдолтой байна. Би өөрийнхөө дансны хуулгыг гаргаж өгсөн. Үүнтэй холбоотой мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. Би хэрвээ машины төлбөрөө өгөөгүй бол надад машинаа зарсан хүн нь надад холбогдуулж нэхэмжлэл гаргах ёстой байх. Гэтэл намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж татаж байгааг ойлгохгүй байна. Машины эзэмшигч нэхэмжлэгч компанид 5,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан бол надад барьцаанд тавьсан мөнгөөр зарах албагүй шүү дээ. Хоёр хүн хоорондоо тохиролцсоны үндсэн дээр шилжүүлсэн байх. Олон жилийн хугацаа өнгөрсөн байхад намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд нэхэмжилж байгаа нь утгагүй санагдаж байна. Намайг өндөр настай хөл нь хугархай ээжийгээ асарч байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүн чанаргүй үйлдэл их гаргасан гэв.
3.Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэл/ХХ 1-2 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 3 тал/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 4 тал/, *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийдвэр/ХХ 5-8 тал/, Улсын дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00106 дугаартай тогтоол/ХХ 9-14 тал/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2024/00544 дугаартай магадлал/ХХ 15-18 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/03785 дугаартай шийдвэр/ХХ 18-21 тал/, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №190802 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар/ХХ 22-25 тал/, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *******аас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл/ХХ 26-27 тал/, “******* *******” ХХК-иас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Авто тээврийн үндэсний төвд гаргасан 190821 дугаартай хүсэлт/ХХ 28 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/15245 дугаартай албан бичгийн хуулбар/ХХ 29 тал/, Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 314 дугаартай лавлагаа/ХХ 30-31 тал/, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт/ХХ 32 тал/, итгэмжлэл/ХХ 33 тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч талаас: Хариу тайлбар/ХХ 39-40 тал/, Д.Доржсүрэнгийн 5136024691 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга/ХХ 42-43 тал/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
4.Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч ”******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
6.Нэхэмжлэгч ”******* *******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа ...“******* *******” ХХК, ******* нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 190802 дугаар Барьцаат зээлийн гэрээ болон Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх/фидуци/ гэрээ байгуулагдаж, 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, маргаан бүхий Toyota маркийн Prius 20 загварын NHW203314652 арлын, УНД улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөх эрхийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “******* *******” ХХК-ид шилжүүлсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ ******* биелүүлээгүй тул гэрээний үүрэг шаардан нэхэмжлэл гаргасан боловч шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасны дагуу “******* *******” ХХК фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгийг өмчлөлдөө бодитоор шилжүүлэн авсан ба бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар ******* гэх хүнийг танихгүй, түүнтэй дээрх маргаан бүхий автомашиныг худалдах талаар ямарваа нэгэн хэлцэл хийж байгаагүй, тухайн үед уг автомашины оронд өөр автомашин барьцаалуулъя гэсэн *******ий хүсэлтээр автомашиныг *******д 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн, *******тэй байгуулсан гэрээгээр маргаан бүхий автомашиныг 5,000,000 төгрөгөөр үнэлсэн тул уг төлбөрийг *******аас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж гаргуулах үндэслэлтэй гэж,
7.Хариуцагч ******* татгалзалдаа ...“******* *******” ХХК болон ******* нарын маргаан надад хамааралгүй, би хадам ээжийн картыг авч хэрэглэдэг байсан ба 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 5549068594 тоот Анхбаяр Баатаржав гэх хүний данс руу 7,000,000 төгрөгийг шилжүүлэн маргаан бүхий автомашиныг худалдан авсан тухайн үед автомашины үнийг төлсөн гэж үзэж байгаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, ийм асуудал байсан бол 2019 оноос хойш намайг яагаад хайгаагүй юм, өмгөөлөгч Б.Мандуул 2020 онд залгаад таны данснаас зарлага гарсан эсэхээ шалгаад өгөөч, мөн дараа нь шүүхэд хүртэл гэрчээр оролцоод өг гэхэд оролцож байсан, би тээврийн хэрэгслийг хулгай хийж аваагүй, зарын дагуу очиж уулзан авсан, өнөөдөр би нэхэмжлэгч талд тусалснаараа хариуцагч болоод явж байгаад гомдолтой байна, дансны хуулгаа гаргаад өгсөн, хэрвээ машины төлбөрөө өгөөгүй бол надад машинаа зарсан хүн нь надад холбогдуулж нэхэмжлэл гаргах ёстой байсан байх, гэтэл машины эзэмшигч нэхэмжлэгч компанид 5,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан бол надад барьцаанд тавьсан мөнгөөр зарах албагүй шүү дээ, 2 хүн хоорондоо тохиролцсоны үндсэн дээр шилжүүлсэн байх олон хагалгаанд орсон олон жил өнгөрсөн тул тэр үеийн юмыг нарийн сайн санахгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
8.Шүүх нэхэмжлэгчийн болон хариуцагч талын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
9.Дараах үйл баримт тогтоогдов.
9.1.2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлдүүлэгч буюу барьцаалагч “******* *******” ХХК болон зээлдэгч буюу барьцаалуулагч ******* нарын хооронд 5,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай барьцаалан зээлдэж зээлдүүлэхээр, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар УНД улсын дугаартай NHW203314652 арлын дугаартай сувдан цагаан өнгийн автомашины өмчлөх эрхийг фидуцийн гэрээний дагуу “******* *******” ХХК-ид шилжүүлэхээр тохиролцсон болох нь тогтоогддог./хх 22-25, 32 тал/
9.2.Тус фидуцийн гэрээний үндсэн дээр УНД улсын дугаартай /NHW203314652/ тоёото приус маркийн автомашин 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс тус нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэгдсэн байна./хх 28 ар тал/
9.3.2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 190821 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “******* *******” ХХК нь тус байгууллагын нэр дээр бүртгэлтэй УНД улсын дугаартай /NHW203314652/ тоёото приус маркийн автомашиныг ******* дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 24 б гудамжны 37 тоот хаягт оршин суух РЭ89120904 регистрийн дугаартай Ганхүрэл овогтой Бямбажаргалын нэр дээр шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг Автотээврийн Үндэсний төвд гаргасан./хх 28 тал/
9.4.******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Автотээврийн Үндэсний төвөөс шүүхийн журмаар ирүүлсэн албан бичиг түүнд хавсаргасан баримтаас дээрх маргаан бүхий автомашин 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “******* *******” ХХК, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс *******, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс Д.Өлзийжаргал нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь тогтоогддог./хх 30-31 тал/
9.5.Дээрх барьцаат зээлийн болон фидуцийн гэрээний үүргийн талаар гэрээний талууд “******* *******” ХХК болон ******* нар шүүхэд маргасан байх бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр буюу *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дугаар шийдвэрээр “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох 9,074,283 төгрөг гаргуулах тухай үндсэн, 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******гээс 9,074,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ./хх 5-8 тал/
9.6.Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ыг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр асуусан байх ба 86-89 УНБ дугаартай тээврийн хэрэгслийг хэнээс хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна, тухайн үед мөнгийг нь төлж байж авсан, “******* *******” ХХК, хариуцагч ******* нарыг танихгүй гэж мэдүүлжээ./хх 26-27 тал/
10.Одоо дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч тал гэрээний үүрэг хүлээсэн этгээд болох *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй, фидуцийн гэрээгээр хүлээсэн автомашинаа гаргуулан авсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул фидуцийн гэрээний зүйлийг шилжүүлж авсан гэх *******аас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 5,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байгааг хариуцагч эс зөвшөөрч үнийг төлж авсан тул үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэж маргаж байна.
11.Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл зохигч талуудын хооронд зээлийн болон фидуцийн гэрээний үүрэг үүсээгүй болох нь тогтоогдсон ч нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, үүссэн үүрэг нь хожим дуусгавар болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэх заалтуудад үндэслэж буцаан шаардсан нь мөн хуулийн 492.2.3-т зааснаар хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй тул үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй бөгөөд нэхэмжлэгч “******* *******” ХХК нь түүнтэй байгуулсан гэрээний үүргийг *******гээс шаардсаныг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зээлийн болон фидуцийн гэрээний тал биш этгээд *******аас *******гээс зээлсэн мөнгөн хөрөнгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шаардах эрхгүй, тухайн үед нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрөн *******ын өмчлөлд маргаан бүхий автомашиныг шилжүүлэхийг хүсэлт гарган шийдвэрлүүлсэн гэх үйл баримт Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 199.3-т зааснаар *******г өртэйг мэдсээр атал ******* сайн дураараа фидуцийн гэрээний зүйлийг сольж өгнө гэсэн тул маргаан бүхий автомашиныг *******ын өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсний үндсэн дээр хариуцагч ******* маргаан бүхий автомашиныг зарын дагуу 7,000,000 төгрөгөөр худалдан авч үнэ төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хаан банкаар өөрийн хадам эх гэх Д.Доржсүрэнгийн 5136024691 тоот данснаас Б.Анхбаярын 5549068594 тоот данс эзэмшигч рүү гүйцэтгэсэн гэх татгалзлыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар няцааж чадаагүй гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ******* нэхэмжлэгч талтай гэрээний харилцаанд ороогүй, хариуцагч *******д фидуцийн гэрээний зүйл автомашиныг зөвшөөрч шилжүүлсэн атлаа одоо уг гэрээний үүргийг ******* биелүүлээгүй нь түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болохгүй, ******* автомашиныг зөвшөөрөлгүй, үнэ төлбөргүй авч явсан, завшсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн автомашин байдлаар бус мөнгөн хөрөнгөөр шаардаж, автомашиныг ******* өөр этгээдэд худалдан борлуулсан тул автомашиныг фидуцийн гэрээнд заасан үнэлгээгээр тооцон хариуцагч *******аас 5,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.2.3-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээн шийдвэрлэв.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.2.3-т тус тус заасныг баримтлан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******аас 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш шийдвэрийг гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***