Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/423

 

 

 

 

 

 

     2025          04            08                                        2025/ДШМ/423

 

П.О, Т.Онарт холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогч, шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч А.Ганзориг, 

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/384 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Оийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.О, Т.Онарт холбогдох эрүүгийн 2408019941206 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б  овгийн  П.О, 1990 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, хүүхдийн хамт ........... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.................../,

2. Х овгийн  Т.О, 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, “Дэлгэрэх ариун буян” ХХК-д зөвлөх ажилтай гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:................./,

Шүүгдэгч Т.Онь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Орбитын тойргийн орчим байрлах “............” баарны гадна иргэн П.Отэй хэрүүл маргаан үүсгэн харилцан зодолдож улмаар биед нь халдаж, түүнд зүүн сарвууны эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны гэмтэл бүхий эдийн дутагдал үүсгэсэн хазагдсан шарх, хумсны хуурал, уналт, долоовор хурууны дотор хэсгээс судсан сурвалжит унжлага үүсгэх мэс заслын дараах байдал” бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч П.О нь дээрх цаг хугацаанд Т.Отэй харилцан зодолдож, хэрүүл маргаан үүсгэн улмаар марган иргэн Т.Оийн биед нь халдаж, түүнд “уруулын зүүн булан, зүүн хацар, эрүүний зүүн нум, зүүн чихний урд хэсэг, зүүн хацрын төвгөр, баруун хөмсөг, эрүүнд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Т.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:  Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн П.Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Хулан овогт Түмэнбаатарын Оийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн П.Оийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Хулан овогт Түмэнбаатарын Оийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч П.Оийг өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Онь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Т.От оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын, шүүгдэгч П.От оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд тус тус хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Оээс 3.011.883 төгрөгийг гаргуулж хохирогч П.От олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.О, П.О нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн болон сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.О, П.О нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч П.О хохирогч Т.От энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Одавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлд заасан нотлох баримт, нотолбол зохих байдлыг тогтоохгүйгээр, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, намайг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн үед Орбитын тойргийн ноцолдон үсдэлцэн намайг нүүрээ даран доошоо харсан байхад П.О эрхий хуруугаараа завжнаас татахад хурууг нь хазсан үйлдэл нь гэмт хэргийн сэдэлт, зорилго байхгүй. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан тул хор уршиг гэм буруугүйгээр учруулсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй, үндэслэлээр хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Оийн өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино..” хэмээн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын талаар тодорхойлсон. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар тодорхой мэдүүлэг өгдөг. Урьдчилсан хэлэлцүүлгийн шатад ч мэдүүлдэг. Прокурор н.Аын зодсон асуудлын хувьд Т.От гэмтэл учраагүй тул энэ асуудлын талаар ярих шаардлагагүй гэж хэлсэн. Миний хувьд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн тул үүнийг давхар шалгуулъя гэсэн. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчимтай.

Ерөнхий шүүгчийн манай үйлчлүүлэгчээс асуусан асуултын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ..” гэж заасан. Тухайн үед Т.Оийг салгаад байж байтал П.О гүйж очоод үсэдсэн. Т.Онүүрээ дараад доошоо хараад байж байсан.

Тухайн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж Н.Анхбаяр прокурорт ч хэлж байсан. Миний үйлчлүүлэгч гэм буруутай, тухайн хэрэгт хамааралтай байж болно. Хэргийг нарийвчлан шалгаж өгөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлд заасан нотлох баримт, нотолбол зохих байдлыг тогтоохгүйгээр, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, намайг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэнд миний үйлчлүүлэгч гомдолтой байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд П.Оийг хазсанаа мэддэггүй. П.О нь хазуулчихлаа гэж хэлээд, босож ирээд дахин зодсон гэдэг. н.Аын өшиглөсөн зодсон асуудлын тухайд н.Уянга хэлэлцүүлгийн шатад мэдүүлсэн. Эхлээд Т.Оийг өшиглөөд дараа нь н.Гыг өшиглөсөн гэдэг. н.Аыг шалгаж, дээрх үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байсан ч, зөрчлийн арга хэмжээ авах байсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, эрхэм шүүгч та бүхэн хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Гомдол гаргасан үйлчлүүлэгчийнхээ саналыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримтуудыг шинжлэн судалж, хянаж шинжилсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. П.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Т.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, гэм буруутайд тооцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны шаардлага хангасан гэж үзэж байна. Давж заалдах гомдлын тухайд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны гэм буруугийн хуралдаанд хөндөгдсөн. Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Прокурор дүгнэлтдээ дээрх хэсгийг үндэслэл болгон, санал гаргасан. Шүүхээс гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, төрийн нэрийн өмнөөс Монгол улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд явагдсан. Хэн нэгэн этгээдийн хувийн сонирхлоор хэргийг шийдэхгүй. Шүүгдэгч, хохирогч Т.Обусдын гарыг болгоомжгүйгээр гэмтээсэн талаар ярьсан. Тухайн үед шүүгдэгч, хохирогч хоёр талдаа оролцож байгаа этгээдүүд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэмт хэрэг үйлдсэнээ санахгүй байж магадгүй. Гэвч хор уршиг нь шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгч Т.Охохирогч, шүүгдэгчээр оролцож буй П.Отэй харилцан зодолдсон үйлдэл нь үйл баримтаар тогтоогддог. Энэ хүрээнд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Болгоомжгүйгээр хүн зодож гэмтээсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх утга агуулга бүхий гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн шинжгүй, үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэл байх ёстой. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудыг үгүйсгэх баримтуудыг нэрлэн зааж байж гэмт хэргийн шинж агуулаагүй гэж үзэх ёстой. Шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг улсын яллагчийн яллах баримтуудыг үгүйсгэхгүйгээр гэмт хэрэг үйлдээгүй хэмээн гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Т.Онь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Орбитын тойргийн орчим байрлах “Night club” баарны гадна иргэн П.Отэй хэрүүл маргаан үүсгэн харилцан зодолдож улмаар биед нь халдаж, түүнд зүүн сарвууны эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны гэмтэл бүхий эдийн дутагдал үүсгэсэн хазагдсан шарх, хумсны хуурал, уналт, долоовор хурууны дотор хэсгээс судсан сурвалжит унжлага үүсгэх мэс заслын дараах байдал” бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч П.О нь дээрх цаг хугацаанд Т.Отэй харилцан зодолдож, хэрүүл маргаан үүсгэн улмаар марган иргэн Т.Оийн биед нь халдаж, түүнд “уруулын зүүн булан, зүүн хацар, эрүүний зүүн нум, зүүн чихний урд хэсэг, зүүн хацрын төвгөр, баруун хөмсөг, эрүүнд сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Т.Оийн “... 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би газар сууж байх үед П.О шууд дайрч намайг үсдэж аваад газар унагааж чирээд байхаар нь гараа тавиа гэхэд тавихгүй нүүр хэсэг рүү гараараа базаад маажаад байсан. А гуя шилбэ, мөр нуруу, хэсэгт хөлөөрөө өшиглөж хоолой боосон бөгөөд тухайн үед гуя, мөр нуруу хөхөрсөн байсан бөгөөд одоо эдгэрээд зүгээр болсон. Би энэ талаар шинжээч эмчид хэлсэн. Нүүр хэсэгт учирсан гэмтлүүдийг П.О учруулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй. Цээжээр өвдөөд байхаар нь улсын 3 дугаар эмнэлэгт очиж үзүүлсэн. Өөрөөр бол эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохиролд шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй. Хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” /хх 24-25/,

хохирогч П.Оийн “...2024 оны 04 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо Орбитын тойрог Зааны төгөл автобусны буудлын баруун талд байх Night club-д нөхөр А, ах У, Г, Т.Онарын хамт орж сууж байгаад хэсэг хугацааны дараа бүгдээрээ гадаа гараад зогсож байсан чинь ах У манай нөхөртэй маргалдаад байхаар нь Т.Обид 2 салгасан ба би ах Уыг дагуулаад Night club орсон бөгөөд нөхөр А, Т.Онар орж ирэхгүй байхаар нь гарсан чинь А, Т.Онар Night club-ын гадаа сууж байсан. Би нөхөр Ат юу хийж байгаа юм оръё гэхэд Т.Очи яах гээд байгаа юм, цаашаа яв, бид 2 юм ярьж байна гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм, би нөхрөө дагуулаад явах гэж байна, чамд ямар хамаатай юм гэж хэлэхэд Т.Обосож ирээд намайг шууд үсдэж аваад үсээ тавиулж чадахгүй адилхан нүүр хэсэг рүүгээ маажилцаж байгаад 2 лаа газар унасан. Тэгээд би үсээ тавиулах гээд нүүр хэсэг рүү нь гараараа түлхэхэд зүүн гарын эрхий хурууг хазаад авсан. Тэгээд нөхөр А тавиулж чадахгүй хэсэг зууралдаж байгаад тавиулсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд хамаатан юм чинь цагдаад өгөөд яах вэ гэж бодоод дуудлагаа буцаасан. Тухайн үед мэдүүлэг өгөөгүй, гомдол санал байхгүй гэж хэлж байсан. Нүүр маажигдсан, зүүн гарын шуу хэсэг хөхөрсөн, үс халзарч их хэмжээгээр унасан, зүүн гарын эрхий хурууны хагалгаанд орсон. Одоо 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дахин хагалгаанд орно. Зодоон болох үед нөхөр А байсан. Тэгээд дундуур Уянга гэх танил эгч гарч ирсэн. Би дугаарыг нь мэдэхгүй. Би гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ.” /хх 11, 17/,

 “... Би Оийн гарыг тавиулах гээд нүүр хэсэг рүү нь гараараа түлхтэл зүүн гарын эрхий хурууг хазсанаас болж биед зүүн сарвууны 1 дүгээр шивнүүрийн хумсны гэмтэл бүхий эдийн дутагдал үүсгэсэн хазагдсан шарх, хумсны хуурал уналт бүхий гэмтэл учирсан. Би эрүүл мэндээрээ хохирсны улмаас Мөнгөн гүүр эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөөр хагалгаанд орсон. Өөрөөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Надад сэтгэл санааны хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Одоогоор П.О хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Би 2 удаа хагалгаанд орсон хагалгааны болон эм тариа авч хэрэглэсэн 6,000,000 төгрөг мөн 2 cap ажилгүй байсны 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.” /хх 15/,

гэрч М.У-н “...2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр П.Оийн хамаатнууд гэх үл таних 2 эмэгтэй, О, А нарын хамт Сонгинохайрхан 34 дүгээр хороо Орбитын тойрогт байх Night club-д ороод сууж байсан чинь нөгөө хэд нэг нэгээрээ гараад байхаар нь араас нь гарсан чинь П.О нөхөртэйгөө муудалцаад байхаар нь Т.Обид хоёр нөгөө хоёрыг салгаад зогсож байсан чинь П.О шууд гүйж очоод Оийн дээрээс нь дарж үсдэж аваад алгадаад байхаар нь салгах гэсэн чинь нөгөө хоёр салахгүй, А бид 2 салгах гээд дийлээгүй тул цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирэх үед П.О хуруугаа хазуулчихлаа гээд байсан. Тухайн үед хоёулаа үсдэлцэж аваад цохилцоод байсан учир хэн хэнийхээ биед гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна.” /хх 28-29/,

гэрч Б.Аын “...Т.Обид 2 караокены гадаа юм яриад сууж байсан чинь П.О караокеноос гарч ирээд Оийг надтай хардсан бололтой шууд үсдэж аваад барьцалдаж бие биеийгээ маажилцаад тавихгүй байхаар нь би тэр хоёрыг салгасан. Тухайн үед үсдэлцээд бие биеийгээ доош нь дараад байсан бөгөөд П.О хуруу хуруу гэж хашхирахаар нь харсан чинь Т.Охазчихсан байсан. Би Оийн биед гар хүрч цохисон зүйл байхгүй. ...П.О хуруу хазчихлаа гэхээр нь би Оийн завжнаас нь гараараа чангааж тавиулсан. Өөрөөр бол Оийн биед гар хүрээгүй.” /хх 128-129/,

П.Оийн яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор хохирол төлсөн зүйл байхгүй байна. Т.Оминий хохирлыг барагдуулах юм бол баримттай хохирлыг нь барагдуулна.” /хх 48/,

Т.Оийн яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй. Тухайн үед би П.Оийн биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулаагүй тул хохирол нөхөн төлөхгүй. П.О мэдүүлэгтээ тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нөхрөө аваад явах гэж байх үед Т.Обосож ирээд шууд үсдэж авсан гэж худлаа мэдүүлсэн байна. Тухайн үед А, П.О нар хоорондоо маргалдаад байхаар нь би Аыг тайвшруулаад өөдөөс нь хараад явган сууж байсан чинь П.О шууд гүйж ирээд үсдэж аваад газар унагаагаад дээр гараад намайг цохиод байсан бөгөөд тухайн үед Уянга эгч П.Оийг болиулсан юм.” /хх 56/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №7275 дугаар “...Т.Оийн биед уруулын зүүн булан, зүүн хацар, эрүүний зүүн нум, зүүн чихний урд хэсэг, зүүн хацрын төвгөр, баруун хөмсөг, эрүүнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” /хх 30-31/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №7015 дугаар “...П.Оийн биед зүүн сарвууны эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны гэмтэл бүхий эдийн дутагдал үүсгэсэн хазагдсан шарх, хумсны хуурал уналт, долоовор хурууны дотор хэсгээс судсанд сурвалжит унжлага үүсгэх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 33-34/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч П.О, Т.Онар гэм буруутай эсэх, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч П.Оийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч П.Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Т.Оийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пүрэвийн П.Оийг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Хулан овогт Түмэнбаатарын Оийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Т.Оээс “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй, үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Т.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ П.Отэй хэрүүл маргаан үүсгэн харилцан зодолдож улмаар биед нь халдаж, түүнд зүүн сарвууны эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн хэсгийг хазаж, улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан хохирогч П.Оийн “...Т.Очи яах гээд байгаа юм, цаашаа яв, бид 2 юм ярьж байна гэж хэлэхээр нь чи юу яриад байгаа юм, би нөхрөө дагуулаад явах гэж байна, чамд ямар хамаатай юм гэж хэлэхэд Т.Обосож ирээд намайг шууд үсдэж аваад үсээ тавиулж чадахгүй адилхан нүүр хэсэг рүүгээ маажилцаж байгаад 2 лаа газар унасан. Тэгээд би үсээ тавиулах гээд нүүр хэсэг рүү нь гараараа түлхэхэд зүүн гарын эрхий хурууг хазаад авсан. Тэгээд нөхөр А тавиулж чадахгүй хэсэг зууралдаж байгаад тавиулсан.” /хх 11, 17/,

 “... Би Оийн гарыг тавиулах гээд нүүр хэсэг рүү нь гараараа түлхтэл зүүн гарын эрхий хурууг хазсанаас болж биед зүүн сарвууны 1 дүгээр шивнүүрийн хумсны гэмтэл бүхий эдийн дутагдал үүсгэсэн хазагдсан шарх, хумсны хуурал уналт бүхий гэмтэл учирсан.” /хх 15/,

гэрч М.У-н “...Тухайн үед хоёулаа үсдэлцэж аваад цохилцоод байсан учир хэн хэнийхээ биед гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна.” /хх 28-29/, гэрч Б.Аын “...Тухайн үед үсдэлцээд бие биеийгээ доош нь дараад байсан бөгөөд П.О хуруу, хуруу гэж хашхирахаар нь харсан чинь Т.Охазчихсан байсан. ...П.О хуруу хазчихлаа гэхээр нь би Оийн завжнаас нь гараараа чангааж тавиулсан.” /хх 128-129/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №7015 дугаар “...П.Оийн биед зүүн сарвууны эрхий хурууны 1 дүгээр шивнүүрийн хумсны гэмтэл бүхий эдийн дутагдал үүсгэсэн хазагдсан шарх, хумсны хуурал уналт, долоовор хурууны дотор хэсгээс судсанд сурвалжит унжлага үүсгэх мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх 33-34/ гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар Т.Оийн үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд хэрэгт авагдсан баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна. 

Түүнчлэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл ба гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хүнд хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хүндэвтэр хохиролд хүргэсэн байдаг.

Шүүгдэгч Т.Оийн хувьд П.Оийн эрхий хурууг хазахад гэмтэх боломжтой гэдгийг мэдэх учиртай эрх зүйн бүрэн чадамжтай хүн бөгөөд түүний хазсан үйлдлийн улмаас бусдын биед хүндэвтэр хохирол учирсан нь тодорхой байх тул түүний үйлдлийг хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Т.Оийн ...П.О эрхий хуруугаараа завжнаас татахад хурууг нь хазсан үйлдэл нь гэмт хэргийн сэдэлт, зорилго байхгүй, өөрийн үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан тул хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэх гомдол нь хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримт зэргийг няцаан үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарах шийдвэр бүхэн, түүний дотор шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой тул хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүгдийг шалгасан боловч тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан бол шүүхээс шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг ба шүүгдэгч Т.Оийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзэх шалтгаан үндэслэл тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан шийдвэрлэх боломжгүй болно.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/384 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/384 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

                                              ШҮҮГЧ                                       Т.ШИНЭБАЯР

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ