| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01306/И |
| Дугаар | 103/ШШ2025/01249 |
| Огноо | 2025-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2025/01249
| 2025 оны 12 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2025/01249 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Баяндэлгэр сум, Байдлагийн багт оршин суух ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 14 тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Н.******* холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Наадгай овогтой ******* нь тус шүүхэд Н.******* холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Миний бие нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж байна. Иймд татгалзлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* ******* овогт ******* ******* холбогдох 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА