Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2025/01247

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 10*******/ШШ2025/01247

 

Улаанбаатар хот

 

 

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

        Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, тауэрын давхарт байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, Нугын талын ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт ,941,*******00.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад: 

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Г.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт ,941,*******00.41 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *******анай байгууллага нь хариуцагчтай 2024 оны 07 сарын 22-ны өдөр цахим зээлийн гэрээ байгуулж зээл олгосон. 2025 оны 0******* сарын 10-ны өдрөөс гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000240556******* тоот гэрээний үүрэгт ,941,*******00.41 төгрөг, нотариатын төлбөр 1,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банкны нэхэмжилсэн ,941,*******00.41 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

         Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.2, 75.1 дэх  хэсгүүдэд заасныг тус  тус  удирдлага  болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 1.Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 7,951,42.62 төгрөг, үндсэн хүү 940,524.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******1,29*******.71 төгрөг, нотариатын төлбөр 1,000 төгрөг, нийт ,941,*******00.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,011 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 79,005.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 79,005.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.    

         *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

    ШҮҮГЧ                                        П.ТУЯА

      

 

 

 

Х