| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01528/И |
| Дугаар | 103/ШШ2025/01255 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/01255
| 2025 оны 12 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2025/01255 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* тауэрын ******* давхарт байрлах ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны 12******* тоотод оршин суух ******* овогт ******* *******өнхцацралд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 704,696.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.*******өнхцацралд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 704,696.7 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *******анай байгууллага нь хариуцагчтай 2025 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр 6000476*******99 тоот цахим зээлийн гэрээ байгуулсан. 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс гэрээ зөрчигдөж эхэлсэн бөгөөд дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000476*******99 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 679,696.7 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 704,696.7 төгрөгийг хариуцагч Д.*******өнхцацралаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.*******өнхцацрал миний бие ******* банкнаас авсан зээлийн үлдэгдэл 704,696.7 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1 ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* *******өнхцацралд холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 619,921.3 төгрөг, зээлийн хүү 5*******,954.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******20.94 төгрөг, нотариатын төлбөр 25,000 төгрөг, нийт 704,696.7 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,463 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 10,731.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,731.5 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА