| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01400/И |
| Дугаар | 103/ШШ2025/01272 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2025/01272
| 202******* оны 12 сарын 19 өдөр | Дугаар 10*******/ШШ202*******/01272 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* талбай, МН тауэрын ******* давхар *******04 тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, Наран хорооллын ************** дугаар байрны *******6 тоотод оршин суух овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 174,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 174,440 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэгчийн SIGN гэх нэртэй цахим зээлийн аппликейшнд зээл авах хүсэлт ирүүлснийг хянан үзэж 202******* оны 08 сарын 07-ны өдөр цахим зээлийн эрх нээх гэрээг талууд цахимаар байгуулсан. Зээл авах эрх үүсч, хариуцагчаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 202******* оны 08 сарын 11-ний өдөр 1*******0,000 төгрөгийн зээлийг *******0 хоногийн хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй байхаар тохиролцож олгосон. Тохиролцсон хугацаа өнгөрсөн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй өдийг хүрсэн байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 174,440 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь 202******* оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 174,440 төгрөгийг төлсөн нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7*******8.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 1*******0,000 төгрөг, зээлийн хүү 22,09******* төгрөг, нэмэгдүүлсэн 2,*******47 төгрөг, нийт 174,440 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,88******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,941.******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 2,941.******* төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА