| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/01402/И |
| Дугаар | 103/ШШ2025/01273 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2025/01273
| 2025 оны *******2 сарын *******9 өдөр | Дугаар *******03/ШШ2025/0*******273 | Улаанбаатар хот |
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, Жигжиджавын 9/*******, 8 давхарт байрлах ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 6 дугаар гудамжны *******2 тоотод оршин суух ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,487,5*******2.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны ************** дүгээр сарын *******2-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц. холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,487,5*******2.29 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Ц. нь 2020 оны 03 сарын 03-ны одор 3*******202*******309X дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр *******,749,800 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, манай компанийн зүгээс олгосон. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 23-ны өдөр хийж байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгч Ц. нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 202******* оны 03 сарын 23-ны өдөр төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж, нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлсэн. Зээлдэгч нь зээлээ төлөөгүй *******632 хоног хэтэрсэн байна. Зээлдэгч Ц. нь график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан хүү тооцож, нийт 3,926,3*******2.29 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс хариуцагч нь *******,52*******,000 төгрөгийг толсон байна. Үлдэх төлбөр 2,405,3*******2.29 төгрөг, нотариатын зардал *******2,000 төгрөг, эрэн сурвалжуулсан зардал 70,200 төгрөг, нийт 2,487,5*******2.29 нийт төгрөгийг Ц.гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц. миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,487,5*******2.29 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах болно гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 833,599.3******* төгрөг, зээлийн хүү *******,335,*******84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 236,528.98 төгрөг, нотариатын зардал *******2,000 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг, нийт 2,487,5*******2.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 27,375 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 27,375 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА