Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2026/00002

 

2025 12 22 10*******/ШШ2026/00002

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, Уурхайн нийтийн 20******* тоотод оршин суух, *******овоо овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, ******* замын ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ************** холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт **************,5**************,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цолмон,

Хариуцагч: П.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Оюун нь хариуцагч П.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт **************,5**************,050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П. нь Н.******* найз дамжуулан удаа дараа янз бүрийн шалтгаанаар гуйсаар байгаад Н.Оюунаас мөнгө зээлсэн.

Зээлийн хүүг төлөх, итгэл төрүүлэх байдлаар харилцаа үүсгэж байгаад олон удаа мөнгө зээлсэн. Үүнд: 202*******.09.27-ны өдөр 8,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр ******* сарын хугацаагаар, 202*******.09.29-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр ******* сарын хугацаагаар, 202*******.10.0*******-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2 сар 26 хоногийн хугацаагаар, 202*******.10.05-ны өдөр *******,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 2 сар 2******* хоногийн хугацаагаар, 202*******.10.1*******-ны өдөр 15,500,000 төгрөгийг өдрийн 2 хувийн хүүтэйгээр ******* хоногийн хугацаагаар, 202*******.10.15-ны өдөр 5,500,000 төгрөгийг өмнөх 15.500.000 төгрөгийн зээлээс 10 сая төгрөгийг өгч үлдэх 5,500,000 төгрөг сарын 8 хувийн хүүтэйгээр 202*******.12.29-ний өдрийг хүртэл 2 сар 2******* хоногийн хугацаагаар, 202*******.11.01-ний өдөр 2,500,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сар 28 хоногийн хугацаагаар, 202*******.11.07-ны өдөр 1,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 1 сар 22 хоногийн хугацаагаар нийт 2******* сая төгрөгийг зээлсэн. Зээлийг нэхэмжлэгч нь хариуцагчийн Хаан банкны 57502212*******6 тоот данс руу шилжүүлсэн. Хариуцагч 202*******.10.05-нд зээлийн хүүд 229,*******00 төгрөгийг, 202*******.09.27-ны өдрийн 8,000,000 төгрөгийн зээлийн 8 хоногийн хүү 192,000 төгрөг, 202*******.09.29-ний өдрийн 2,000,000 төгрөгийн зээлийн 7 хоногийн хүү *******7,*******00 төгрөгийг тус тус төлсөн. ...Иймд үндсэн зээл 2*******,000,000 төгрөг, хүү 9,55*******,050 төгрөг нийт **************,5**************,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлтэй, П.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт **************,5**************,050 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч П.Баярмагнай нь нэхэмжилж байгаа **************,5**************,050 төгрөгнөөс 26,500,000 төгрөгийг төлж үлдэх 7,0**************,050 төгрөгийн шаардлагаас нэхэмжлэгч тал татгалзаж харилцан тохиролцлоо гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч шүүхэд гаргасан **************,5**************,050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хүү 7,0**************,050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж үлдэгдэл 26,500,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 12 дугаар сараас 21-ний өдөр бүрэн төлж талууд эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Н.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******25,616 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч *******овоо овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ************** холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт **************,5**************,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 7,0**************,050 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 26,500,000 төгрөгийг хариуцагч П. нь 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүрэн төлж эвлэрсэн зохигчдын эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******25,616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 290,*******50 төгрөгийг тал хувиар нь бууруулан тогтоож 1*******5,225 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА