Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/01326

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/01326

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Т***ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***,

хариуцагч: Н.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,655,703.12 (хоёр сая зургаан зуун тавин таван мянга долоон зуун гурван төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01512/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр *** тоот Цахим зээлийн гэрээг байгуулсан. 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *** цахим зээлийн гэрээ дуусгавар болсон. *** тоот зээлийн гэрээний үүрэг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс,

2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр *** тоот Цахим зээлийн гэрээг байгуулсан. 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *** цахим зээлийн гэрээ дуусгавар болсон. ЗГ2024041515447 тоот зээлийн гэрээний үүрэг 2024 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс,

2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр *** тоот Цахим зээлийн гэрээг байгуулсан. 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр *** цахим зээлийн гэрээ дуусгавар болсон.*** тоот зээлийн гэрээний үүрэг 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс тус тус зөрчигдөж эхэлсэн.

Хариуцагч Н.Б*** нь Токи ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024-04-15-ны өдөр *** тоот гэрээний дагуу Samsung A15 маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 788,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

2. 2024-04-15-ны өдөр *** тоот гэрээний дагуу Samsung A25 5G, Galaxy A55 256GB, Huawei Pura 70, Huawei_Watch_GT_4_46mm, Huawei_Watch_GT_4_41mm маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,158,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.

3. 2024-05-31-ний өдөр *** тоот Токи кредит үйлчилгээний гэрээ байгуулж 240,000.0 төгрөгийн зээлийн эрх үүсэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сарын бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: *** тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 226,517.0 төгрөг, үндсэн хүүнд 140,023.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 21,260.15 төгрөг, шимтгэлд 4,900.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 2,655,703.12 төгрөгийг хариуцагч Н.Б***аас гаргуулах гэжээ.

Хариуцагч Н.Б*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Н.Б*** би Токи ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Иймд Н.Б*** миний бие Токи ББСБ ХХК-иас 2 утас, мөн бэлэн мөнгөний зээл авсан. Тус зээлийг графикийн дагуу төлөлгүй хугацаа хэтрүүлсэн нь үнэн бөгөөд нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт нийт 2,655,703 төгрөг 12 мөнгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*** нь Н.Б***ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,655,703.12 (хоёр сая зургаан зуун тавин таван мянга долоон зуун гурван төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,655,703.12 (хоёр сая зургаан зуун тавин таван мянга долоон зуун гурван төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-ийн 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,732 (тавин найман мянга долоон зуун гучин хоёр) төгрөгийн тал хувь болох 29,366 (хорин есөн мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,366 (хорин есөн мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Б***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,366 (хорин есөн мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Н.Б*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д***ий нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Б***ид холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 2,655,703.12 (хоёр сая зургаан зуун тавин таван мянга долоон зуун гурван төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,655,703.12 (хоёр сая зургаан зуун тавин таван мянга долоон зуун гурван төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,732 (тавин найман мянга долоон зуун гучин хоёр) төгрөгийн тал хувь болох 29,366 (хорин есөн мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,366 (хорин есөн мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Б***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,366 (хорин есөн мянга гурван зуун жаран зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Б*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                           С.ОЮУНЖАРГАЛ