| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01505/И |
| Дугаар | 320/ШШ2025/01332 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/01332
| 2025 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/01332 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: О***ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***,
хариуцагч: Ө.Н,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 505,149 (таван зуун таван мянга нэг зуун дөчин ес) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01505/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О***ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч О***ББСБ ХХК нь Ө*** овогтой Н***тэй 2024 оны 5 сарын 19-ний өдөр *** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2024 оны 7 сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z000417872 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд зээлдэгч Ө.Н*** нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Ө.Н*** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-09-12-ны өдрийн байдлаар:
1. *** тоот зээл 2024 оны 8 сарын 06-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 300,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 432 хоногийн хүү 238,149 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 33,000 төгрөгийг хасаж нийт хүү 205,149, нийт дүн 505,149 (таван зуун таван мянга нэг зуун дөчин ес) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ө.Н*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ө.Н*** би О***ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Ө.Н*** нь О***ББСБ ХХК-ийн М*** апплейкшнээс 2024 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 300,000 төгрөгийн цахим зээл авсан нь үнэн бөгөөд нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 300,000 төгрөг, зээлийн хүү 205,149 төгрөг, нийт 505,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О***ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*** нь Ө.Н***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 505,149 (таван зуун таван мянга нэг зуун дөчин ес) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Н*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 505,149 (таван зуун таван мянга нэг зуун дөчин ес) төгрөгийг нэхэмжлэгч О***ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О***ББСБ ХХК-ийн 2025 оны 9 сарын 17-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,804.47 (арван таван мянга найман зуун дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийн тал хувь болох 7,902.23 (долоон мянга есөн зуун хоёр төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,902.23 (долоон мянга есөн зуун хоёр төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Н***ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,902.23 (долоон мянга есөн зуун хоёр төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч О***ББСБ ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Ө.Н*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч О***ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О***ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Н***т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 505,149 (таван зуун таван мянга нэг зуун дөчин ес) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.Н*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 505,149 (таван зуун таван мянга нэг зуун дөчин ес) төгрөгийг нэхэмжлэгч О***ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О***ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,804.47 (арван таван мянга найман зуун дөрвөн төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийн тал хувь болох 7,902.23 (долоон мянга есөн зуун хоёр төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,902.23 (долоон мянга есөн зуун хоёр төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Н***ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,902.23 (долоон мянга есөн зуун хоёр төгрөг хорин гурван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч О***ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө.Н*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ