Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/01333

 

 

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2025/01333

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Т*** ББСБ ХХК (6365744)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,

хариуцагч: Н.Д,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 743,889.58 (долоон зуун дөчин гурван мянга найман зуун наян есөн төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01527/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 8 дугаар сарын 24-ний өдөр *** тоот цахим зээлийн гэрээг байгуулсан. 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр *** цахим зээлийн гэрээ дуусгавар болсон.*** тоот зээлийн гэрээний үүрэг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн.

Хариуцагч Н.Д*** нь Т*** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

 2024-04-18-ны өдөр *** тоот Т*** кредит үйлчилгээний гэрээ байгуулж 530,000.0 төгрөгийн зээлийн эрх үүсэн бөгөөд Т*** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сарын бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:  *** тоот Т*** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 529,556.26 төгрөг, үндсэн хүүнд 195,549.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 17,783.42 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 743,889.58 төгрөгийг хариуцагч Н.Д***аас гаргуулах гэжээ.

Хариуцагч Н.Д*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Н.Д*** би Т*** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Иймд Н.Д*** миний бие Т*** ББСБ ХХК-ийн Т*** кредит үйлчилгээг ашиглаж бэлэн бусаар төлбөр тооцоо хийсэн бөгөөд тус Т*** ББСБ ХХК-иас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөр 529,556 төгрөг 26 мөнгө, зээлийн хүү 195,549 төгрөг 90 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 17,783 төгрөг 42 мөнгө, шимтгэл 1,000 төгрөг, нийт 743,889 төгрөг 58 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** нь Н.Д***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 743,889.58 (долоон зуун дөчин гурван мянга найман зуун наян есөн төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Д*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 743,889.58 (долоон зуун дөчин гурван мянга найман зуун наян есөн төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,403.36 (хорин хоёр мянга дөрвөн зуун гурван төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийн тал хувь болох 11,201.36 (арван нэгэн мянга хоёр зуун нэг төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,201.36 (арван нэгэн мянга хоёр зуун нэг төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Д***гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,201.36 (арван нэгэн мянга хоёр зуун нэг төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Н.Д*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Д***д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 743,889.58 (долоон зуун дөчин гурван мянга найман зуун наян есөн төгрөг тавин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Д*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 743,889.58 (долоон зуун дөчин гурван мянга найман зуун наян есөн төгрөг тавин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,403.36 (хорин хоёр мянга дөрвөн зуун гурван төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийн тал хувь болох 11,201.36 (арван нэгэн мянга хоёр зуун нэг төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,201.36 (арван нэгэн мянга хоёр зуун нэг төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Д***гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,201.36 (арван нэгэн мянга хоёр зуун нэг төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Д*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                           С.ОЮУНЖАРГАЛ