| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01560/И |
| Дугаар | 320/ШШ2025/01334 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/01334
| 2025 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/01334 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Х*** банк ХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл салбарын захирал Т.Д***,
хариуцагч: Б.Х,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,501,560 (дөрвөн сая таван зуун нэг мянга таван зуун жар) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01560/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл салбарын захирал Т.Д*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х*** банк нь харилцагч Б.Х***д 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр *** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 7,100,000.00 (долоон сая нэг зуун мянга) төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1, 421.2 дэх хэсгүүд, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.8 дахь заалт, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дэх хэсгүүдэд тус тус заасны дагуу харилцагч нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан цахимаар зээлийн хүсэлт гаргаж, зээлийн гэрээг байгуулсан болно.
Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 4,087,100 төгрөгийг төлсөн. Х***Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 74 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт 4,501,560.00 (дөрвөн сая таван зуун нэг мянга таван зуун жар) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Х*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Х*** би Х*** банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Б.Х*** миний бие Х*** банк ХК-иас 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 7,100,000 төгрөгийн цалингийн зээлийг цахимаар авсан нь үнэн бөгөөд Х*** банк ХК-аас нэхэмжилж буй үндсэн зээл 4,225,614 төгрөг 00 мөнгө, зээлийн хүү 268,755 төгрөг 00 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 7,191 төгрөг 00 мөнгө, нийт 4,501,560 төгрөг 00 мөнгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл салбарын захирал Т.Д*** нь Б.Х***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4,501,560.00 (дөрвөн сая таван зуун нэг мянга таван зуун жар) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,501,560.00 (дөрвөн сая таван зуун нэг мянга таван зуун жар) төгрөгийг нэхэмжлэгч Х*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х*** банк ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Х*** банкны *** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,975 (наян зургаан мянга есөн зуун далан тав) төгрөгийн тал хувь болох 43,487.50 (дөчин гурван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,487.50 (дөчин гурван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,487.50 (дөчин гурван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х*** банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Х*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х*** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл салбарын захирал Т.Д***ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Х***д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 4,501,560.00 (дөрвөн сая таван зуун нэг мянга таван зуун жар) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Х*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,501,560.00 (дөрвөн сая таван зуун нэг мянга таван зуун жар) төгрөгийг нэхэмжлэгч Х*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,975 (наян зургаан мянга есөн зуун далан тав) төгрөгийн тал хувь болох 43,487.50 (дөчин гурван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,487.50 (дөчин гурван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Х***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 43,487.50 (дөчин гурван мянга дөрвөн зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х*** банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Х*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ