| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01510/И |
| Дугаар | 320/ШШ2025/01340 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2025/01340
| 2025 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2025/01340 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Т***ББСБ ХХК (6365744)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т***,
хариуцагч: Б.Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 727,751.28 (долоон зуун хорин долоон мянга долоон зуун тавин нэгэн төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01510/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр *** тоот Т***кредит үйлчилгээний гэрээг байгуулж 430,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т***аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Гэрээний үүрэг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс зөрчигдсөн.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: *** тоот Т***кредит гэрээний үүрэгт: үндсэн зээлд 411,667.0 төгрөг, зээлийн хүү 272,361.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,923.21 төгрөг, шимтгэл 1,800.0 төгрөг нийт 727,751.28 (долоон зуун хорин долоон мянга долоон зуун тавин нэгэн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг хариуцагч Б***ийн Т***ээс гаргуулах гэжээ.
Хариуцагч Б.Т*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Т*** би Т***ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Иймд Б.Т*** миний бие Т***ББСБ ХХК-иас Т***кредит зээлийн үйлчилгээг авсан нь үнэн бөгөөд тус зээлийн үндсэн дүнг энэ ондоо багтаан төлөх ба нэмэгдүүлсэн хүү болон мөнгөн дүнг оюутныхаа амралтын хугацаанд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т*** нь Б.Т***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 727,751.28 (долоон зуун хорин долоон мянга долоон зуун тавин нэгэн төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 727,751.28 (долоон зуун хорин долоон мянга долоон зуун тавин нэгэн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,016.02 (хорин хоёр мянга арван зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгийн тал хувь болох 11,008,01 (арван нэгэн мянга найман төгрөг нэг мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,008,01 (арван нэгэн мянга найман төгрөг нэг мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Т***гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,008,01 (арван нэгэн мянга найман төгрөг нэг мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.Т*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т***гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Т***д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 727,751.28 (долоон зуун хорин долоон мянга долоон зуун тавин нэгэн төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Т*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 727,751.28 (долоон зуун хорин долоон мянга долоон зуун тавин нэгэн төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,016.02 (хорин хоёр мянга арван зургаан төгрөг хоёр мөнгө) төгрөгийн тал хувь болох 11,008,01 (арван нэгэн мянга найман төгрөг нэг мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,008,01 (арван нэгэн мянга найман төгрөг нэг мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Т***гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,008,01 (арван нэгэн мянга найман төгрөг нэг мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т***ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Т*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ