Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 152

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                       

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гт  холбогдох эрүүгийн 1830000000134 дугаартай  хэргийг  2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй Т.Г.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

 Шүүгдэгч Т.Г нь  2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Хайлааст гэх газарт хохирогч Ш.Гыг морь дагах зөвшөөрөл өгсөнгүй гэдгээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь  хөнгөн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ:  Би 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ш.Гаас ах нь морь дагая гэхэд тэгээрэй гэсэн. Тэгээд би зөвшөөрлөө авах гэж очиход 100 000 төгрөгөөр зөвшөөрөл ав гэсэн. Наадмын морийг мөнгө төлж зөвшөөрөл аваагүй олон машин дагаж байсан. Би 100000 төгрөгөөр зөвшөөрөл авч дагасан. Тэр өдөр манай найзын морь айрагдаад морины хашаанд  байхад Ш.Г ирсэн. Би Ш.Гд надаас өөр олон машин морь дагасан байна чи ганцхан надаас зөвшөөрлийн мөнгө авлаа гэж хэлэхэд Ш.Г “Би таныг морь дагуулаа биз дээ” гэж хэлэхээр нь би Ш.Гыг 2 удаа өшиглөхөд  над руу дайрсан. Тэгэхээр нь би нүүр рүү нь цохисон гэв.

 

   Эрүүгийн 1830000000134 дугаартай хэргээс: 

 

Хохирогч Ш.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр манай сумын иргэн болох Т.Г нь надаас морь дагах зөвшөөрөл авах гэсэн юм гээд ирэхэд нь би 100.000 төгрөгийн  зөвшөөрлөө аваад дагахгүй юу гэж хэлэхэд чи ер нь 30 гаруй машин  дагуулчихаад  ганц зөвшөөрөл өгч чадахгүй арчаагүй юм гэхээр нь би  зөвшөөрөл өгөөгүй. Тэгээд Т.Г  морины комиссоос 100.000 төгрөгийн зөвшөөрөл авч дагасан. Морь дагаж ирээд морины хашаанд намайг байхад чи надад зөвшөөрөл өгсөнгүй сая 30 гаруй машин дагалаа гээд миний хөл рүү 2 удаа өшиглөсөн дараа нь гараараа нүүр рүү цохиход миний хамраас  цус гарсан ба би эмнэлэг рүү очиж, эмчид үзүүлэхэд оёдол тавина гэж байгаад цусыг нь гайгүй болохоор нь больчихсон. Тухайн үед хамар их хөндүүр, зүсэгдсэн, баруун шилбэний эргэн тойрон цус хуралдсан байсан. Одоо эмчилгээ хийлгээд гайгүй болсон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06/

Хохирогч Ш.Гын Прокурорын газарт гаргасан: “Ш.Г миний бие Сүхбаатар сумын баяр наадмаар Т.Гт зодуулж хөнгөн гэмтэл авсан. Одоогоор биеийн байдал гайгүй болж Т.Гтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие шүүх хуралд суухгүй.  Эмчилгээний болон нөхөн төлбөр авахгүй” гэх хүсэлт /хх-ийн 29/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

Гэрч Э.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хязаалан насны морьд барианд орж бид нар айргийн 5-н морины цувааг бичихээр морины хашаан дээр байхад Т.Г гэх хүн ирээд  Сүхбаатар сумынхан наадмаа хийж чадахаа больчихсон юм байна, 40 гаруй машин явахад ганцхан надаас мөнгө авлаа гээд ярьж байсан. Гүрээ ахыг хашааны гаднаас дуудаад ирэхгүй болохоор нь  өөрөө хашаан дотор орж ирээд  Гүрээ чи морь дагуулсангүй гэж хэлэхэд Гүрээ ах “би таныг дагуулсан биз дээ” гэж хэлтэл Ганзориг би мөнгөөр дагасан гээд Гүрээ ахын хөл рүү 2 удаа өшиглөж  дараа нь гараараа нүүр рүү  цохиход цус гарсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 388 дугаартай дүгнэлтэнд: “Ш.Гын биед хамарт зүсэгдсэн шарх, баруун нүдний эргэн тойронд, баруун хацарт, баруун шилбэний эргэн тойронд цус хуралт бүхий” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх  /хх-ийн 12-р хуудас/

 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар  сумын 2 дугаар багийн Засаг даргын 170 дугаар тодорхойлолт /хх-ийн 19/

Шүүгдэгч Т.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч Т.Г нь  2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг Хайлааст гэх газарт хохирогч Ш.Гыг морь дагах зөвшөөрөл өгсөнгүй гэдгээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хамарт зүсэгдсэн шарх, баруун нүдний эргэн тойронд, баруун хацарт, баруун шилбэний эргэн тойронд цус хуралт бүхий хөнгөн  хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч Т.Гийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ш.Г, гэрч Э.Д нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 388 дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Т.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Т.Г нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Ш.Гыг зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Т.Гийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Т.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

           

            Шүүгдэгч Т.Гт ял шийтгэл оногдуулахад  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч  Т.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч  Э.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял шийтгэх нь  зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Гийг 600 /зургаан зуун /  нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  600.000  / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Гт оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Гт мэдэгдсүгэй.

 

          5. Ялтан Т.Г нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ш.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

         

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв. 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

           

          3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.

 

          4. Ялтан  М.Батболд, Х.Бадамсэрээжиднар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй          

         

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж

 

 

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА