| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01528/И |
| Дугаар | 320/ШШ2025/01399 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/01399
| 2025 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/01399 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Т*** ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О***,
хариуцагч: Б.О,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 665,854.62 (зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01528/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч Б***ийн О***нь Т*** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр *** тоот гэрээний дагуу Samsung A25 5G маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,158,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Нотариатын төлбөрт 0,0 төгрөг, нийт 665,854.62 төгрөгийг хариуцагч Б***ийн О***аас гаргуулах гэжээ.
Хариуцагч Б.О***тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.О***би Т*** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Б.О***Т*** ББСБ ХХК-ийн Samsung A25 5G маркийн гар утас зээлээр авсан. Үндсэн зээл 520,594.29 төгрөг, зээлийн хүү 130,043.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,217.30 төгрөг, нийт 665,854.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О*** нь Б.О***холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 665,854.62 (зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О***нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 665,854.62 (зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,530.52 (хорин мянга таван зуун гучин төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийн тал хувь болох 10,265.26 (арван мянга хоёр зуун жаран таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,265.26 (арван мянга хоёр зуун жаран таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.О***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,265.26 (арван мянга хоёр зуун жаран таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Б.О***нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О***т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 665,854.62 (зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.О***нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 665,854.62 (зургаан зуун жаран таван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,530.52 (хорин мянга таван зуун гучин төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийн тал хувь болох 10,265.26 (арван мянга хоёр зуун жаран таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,265.26 (арван мянга хоёр зуун жаран таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.О***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,265.26 (арван мянга хоёр зуун жаран таван төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.О***нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ