| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2025/01572/И |
| Дугаар | 320/ШШ2025/01400 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/01400
| 2025 оны 11 сарын 20 өдөр | Дугаар 320/ШШ2025/01400 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
Нэхэмжлэгч: Т***банк ХК -ийн Хөвсгөл салбар,
Хариуцагч: Э.Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 16,324,843.19 (арван зургаан сая гурван зуун хорин дөрвөн мянга найман зуун дөчин гурван төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/001572/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т***банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Д*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э***овогтой Т*** нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дугаар № МN*** тоот Зээлийн гэрээ /Цаашид гэрээ гэх/-ний үндсэн дээр 19,500,000.00 (арван есөн сая таван зуун мянган төгрөг)-ийг жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цахим цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн төлбөрийг сар бүр тэнцүү хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч зээлийн төлбөрийг дутуу төлөн 152 хоног хугацаа хэтрүүлсэн болно. 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1,368.75 төгрөг үндсэн зээлд, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг үүнээс 1,195,764.22 төгрөг үндсэн зээлд, 804,235.78 төгрөг, зээлийн хүүний өр төлсөн. 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 16,324,843.19 төгрөг, үндсэн зээлийн өр 2,515,802.91 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 255,476.25 төгрөг нийт 16,324,843.19 төгрөгийг зээлдэгч Э.Т***аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Т*** тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.Т*** би Т***банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Иймд Э.Т*** миний бие Т***банк ХК-иас цахим цалингийн зээл авсан нь үнэн бөгөөд тус банкнаас нэхэмжилж буй үндсэн зээлийн үлдэгдэл 16,324,843 төгрөг 19 мөнгө, үндсэн зээлийн өр 2,515,802 төгрөг 91 мөнгө, үндсэн хүүгийн төлбөр 255,476 төгрөг 25 мөнгө, нийт 16,324,843 төгрөг 19 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т***банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Э.Т***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 16,324,843.19 (арван зургаан сая гурван зуун хорин дөрвөн мянга найман зуун дөчин гурван төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Т*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 16,324,843.19 (арван зургаан сая гурван зуун хорин дөрвөн мянга найман зуун дөчин гурван төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т***банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагийн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т***банк ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Т***сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,575 (хоёр зуун гучин есөн мянга таван зуун далан тав) төгрөгийн тал хувь болох 119,787.50 (нэг зуун арван есөн мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хуь болох болох 119,787.50 (нэг зуун арван есөн мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Т***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 119,787.50 (нэг зуун арван есөн мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т***банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Э.Т*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхий дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т***банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Т***ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 16,324,843.19 (арван зургаан сая гурван зуун хорин дөрвөн мянга найман зуун дөчин гурван төгрөг арван есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Т*** нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,324,843.19 (арван зургаан сая гурван зуун хорин дөрвөн мянга найман зуун дөчин гурван төгрөг арван есөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т***банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т***банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,575 (хоёр зуун гучин есөн мянга таван зуун далан тав) төгрөгийн тал хувь болох 119,787.50 (нэг зуун арван есөн мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох болох 119,787.50 (нэг зуун арван есөн мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Т***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 119,787.50 (нэг зуун арван есөн мянга долоон зуун наян долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т***банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Т*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ