Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/01401

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/01401

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

Нэхэмжлэгч: Т*** банк ХК -ийн Хөвсгөл салбар,

Хариуцагч: Б***гийн Б*** 

Хариуцагч: Д***ийн Н*** 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 17,640,798.21 (арван долоон сая зургаан зуун дөчин мянга долоон зуун ерэн найман төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/01604/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл салбарын захирал Л.Д*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б*** болон хамтран зээлдэгч Д.Н*** нар нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дугаар №МN*** тоот Зээлийн гэрээ (Цаашид гэрээ гэх)-ний үндсэн дээр 21,000,000.00 (Хорин нэгэн сая төгрөг)-ийг жилийн 15,6 хувийн хүүтэй, сарын 1,3 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай малчны зээл авч 2022 оны 6 дугаар сарын 05-нд хүү 1,346,301.37 төгрөг үндсэн зээлд 1,200,000.00 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 19,800,000.00 төгрөг үлдсэн. 2022 оны 12 дугаар сарын 05-ны үндсэн зээлд 2,517,807.6 төгрөг, хүү 11,243,091.65 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1,304,458 төгрөг төлж зээлийн үлдэгдэл 17,282,192.40 төгрөг үлдсэн.

Зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 1045 хоног хугацаа хэтрүүлсэн.

Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17,282,192.40 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 327,583.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,022.71 төгрөг, нийт 17,640,798.21 төгрөгийг зээлдэгч Б.Б*** болон хамтран зээлдэгч Д.Н*** нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б***, Д.Н*** нар тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Б***, Д.Н*** бид нар Т*** банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.

Б.Б***, Д.Н*** бид нар нь Т*** банк ХК-ийн Төмөрбулаг тооцооны төвөөс малчны зээл авсан нь үнэн бөгөөд ар гэрт санхүүгийн хүндрэл учраад зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлсэн юм.

Иймд Б.Б***, Д.Н*** бид Т*** банк ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл 17,282,192 төгрөг 40 мөнгө, зээлийн хүү 325,583 төгрөг 10 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 31,022 төгрөг 71 мөнгө, нийт 17,640,798 төгрөг 21 мөнгийг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь Б.Б***, Д.Н*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 17,640,798.21 (арван долоон сая зургаан зуун дөчин мянга долоон зуун ерэн найман төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б***, Д.Н*** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 17,640,798.21 (арван долоон сая зургаан зуун дөчин мянга долоон зуун ерэн найман төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т*** банк ХК-д төлөхийг хүлээн зөюшөөрсөн тайлбарыг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Т*** сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,154 (хоёр зуун дөчин зургаан мянга нэг зуун тавин дөрөв) төгрөгийн тал хувь болох 123,077 (нэг зуун хорин гурван мянга далан долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123,077 (нэг зуун хорин гурван мянга далан долоо)  төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***, Д.Н*** нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123,077 (нэг зуун хорин гурван мянга далан долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т*** банк ХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Б.Б***, Д.Н*** нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхий дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б***, Д.Н*** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 17,640,798.21 (арван долоон сая зургаан зуун дөчин мянга долоон зуун ерэн найман төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б***, Д.Н*** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 17,640,798.21 (арван долоон сая зургаан зуун дөчин мянга долоон зуун ерэн найман төгрөг хорин нэгэн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Т*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,154 (хоёр зуун дөчин зургаан мянга нэг зуун тавин дөрөв) төгрөгийн тал хувь болох 123,077 (нэг зуун хорин гурван мянга далан долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123,077 (нэг зуун хорин гурван мянга далан долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***, Д.Н*** нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 123,077 (нэг зуун хорин гурван мянга далан долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Т*** банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б***, Д.Н*** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ