Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар  2025/ДШМ/491

 

 

 

 

 

  2025            04             30                                       2025/ДШМ/491

 

Н.Э, Б.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,                                            

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Л.Амартогос,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/261 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.Э, Б.Х нарт холбогдох эрүүгийн 2308000001744 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б  овгийн  Н.Э, 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүүгийн хамт ............ тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/848 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/22 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, /РД: ............./;

 2. У овгийн  Б.Х, 1995 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “м” ХХК-д чипсний үйлдвэрт шарагч ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. тоотод оршин суудаг гэх,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автомашин жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор дуусгавар болсон, /РД: ............./;

Шүүгдэгч Н.Э согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 4-35а тоотод амь хохирогч Б.Эг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр болон толгойн тус газар нь гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогч Б.Э нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан,

2023 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5-н шарын автобусны буудлын 69 дүгээр байрны хойд талын хашаанд хохирогч Л.Мын эзэмшлийн “Самсунг Галакси С-21 плаш 5 жи” загварын гар утсыг “хүнтэй ярьчихаад өгье” гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 920,000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Э, Б.Х нар нь бүлэглэн, согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Замын байранд 18-01 тоотод байрлах ажлын байранд 2023 оны 04 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө хохирогч О.Оыг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Н.Эыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг, “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг, “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Б.Хг “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжээр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцон 02 cap 6 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 06 жил 10 cap 06 хоногийн /зургаан жил арван cap зургаан хоног/ хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Эад оногдуулсан 06 жил 10 cap 06 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Эын энэ хэрэгт цагдан хоригдсон 466 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Хгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 54 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаас 810 нэгжтэй тэнцэх хэмжээний ялыг эдэлсэнд тооцон, биечлэн эдлэх ялыг 190.000 төгрөгийн торгох ялаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.О нь хохирол хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгч Н.Эаас 920.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Мт олгох, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Эаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... эрүүгийн 2308000001744 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хууль ноцтой зөрчиж явагдсан. Энэхүү хуулийг ноцтой зөрчсөн байдлыг миний зүгээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүн таслах ажиллагааны явцад тодорхой илэрхийлсээр ирсэн. Тодруулбал, шүүгдэгч миний биед холбогдуулан шалгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсгийн 2.5 дахь заалтад “Хүний эрүүл мэндэд  хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэх гэмт хэргийн анхны мэдүүлгийг “эрх бүхий цагдаагийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж миний биеийг эрүүдэн шүүж, харгис хэрцгий харьцаж, бие махбод болоод сэтгэл санааны шаналал зовуурийг ихээр бий болгож, хууль ноцтойгоор зөрчиж, эрхэнд минь халдсан талаар үнэн бодит мэдээллийг удаа дараа илэрхийлж ирсэн. Энэхүү нөхцөл байдлыг мөрдөн шалгаж тогтоож өгөхийг хүсэж Авлигатай тэмцэх газарт хандсан. Одоогоор тус газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, шалгагдаж байгаа. Харин анхан шатны шүүх “...шүүгдэгч Н.Э, гэрч Б.Ө, Ж.Б, Б.Г, Д.О болон бусад нэр бүхий гэрч нараас мэдүүлэг тайлбар авахдаа шүүгдэгч Н.Эад хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгаж, мэдүүлэг авсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэсэн. Энэхүү эрүү шүүлт тулгасан гэх асуудлыг тодруулах зорилгоор ямар ч төрлийн нэмэлт ажиллагааг хяналтын прокуророос хийж, хэрэгжүүлээгүй учраас энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт огт байхгүй нь үнэн учир шүүх дээрх байдлаар дүгнэх нь зүйн хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч болон бусад оролцогчдоос эрүү шүүлт тулгасан байж болохуйц байдлаас гэрч болоод хэргийн оролцогч нараас хууль танилцуулан үнэн зөвөөр мэдүүлэг аваагүй талаар тодруулах, өмнөх захирамжийг биелүүлсэн эсэхийг дүгнээгүй, мөн хэргийн оролцогчдын удаа дараа гаргасан энэ талаарх гомдлыг шалгаж тогтоосон байдалд дүгнэлт хийлгүйгээр уг эрүү шүүлттэй холбоотойгоор тодруулсан үйл ажиллагааг явуулахгүй дахин шүүхэд хэрэг шилжиж ирэхэд дахин дээрх дүгнэлт, шийдвэрийг гаргасанд маш их гомдолтой байна.

Хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий амь хохирогчийн амь нас эрсдэхэд нөлөөлсөн байж болохуйц үндэслэл бүхий хэд хэдэн үйл баримт байдгийг миний бие нэг бүрчлэн дэлгэрэнгүй илэрхийлсэн боловч тэдгээр үйл баримтуудыг дүгнэлгүй орхигдуулж, зөвхөн оролцогч миний биед холбогдох үйл баримтыг амь хохирогчийн амь нас эрсэдсэн байдалд хамааруулан гэм буруутайд тооцсон нь шударга бус гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Тодруулбал, амь хохирогч нь “баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн чамархай зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалтын улмаас тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орсон” гэж учирсан хүнд гэмтэл нь баруун болон зүүн чамархайд тус бүр 2 удаагийн цохих хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой гэж шүүх эмнэлгийн шинжээчдийн дүгнэлт гарсан гэж шийтгэх тогтоолд дурдсан. Мөн шийтгэх тогтоолд “...маргалдаад Н.Э Б.Эгийн баруун нүд, хацар орчим гараараа нэг удаа цохисон ба хойшоо унасны дараа хөл рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэж мэдүүлсэн ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “... шүүгдэгч Н.Э нь амь хохирогч Б.Эгийн баруун тал руу цохисон, би дундуур нь орж салгасан” гэж үйл баримтын талаар агуулгын зөрүүгүй мэдүүлэг гаргасан. Энэ нь бүхий л гэрч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад надад холбогдох үйл баримтыг адил байдлаар мэдүүлсэн нь “миний бие амь хохирогчийн баруун чамархай, хамар, нүд, дух орчимд гараараа нэг удаа хүчтэй цохисон ба хөл, ташаа, нуруу, бөөр, хэвлий орчимд нэг өшиглөсөн гэх үйл баримт сэргээн дүрслэгдэж байна гэж үзээд амь хохирогчид учруулсан хүнд гэмтлийг намайг учруулсан гэж шүүх дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч миний бие амь хохироогчийн “баруун чамархайд тус бүр 2 удаа үйлчилсэн байж болох хүчний “хүнд гэмтлийг үзүүлсэн гэж буруутайд” тооцож эрүүгийн хариуцлага оноогоод байна.

Нөгөөтээгүүр хавтаст хэрэгт авагдсан бүхий л шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээс үзэхэд хохирогчид маш олон тооны гэмтэл, шарх тогтоогдсон байдаг. Энэ бүх шарх гэмтлийг “хэзээ, хэн” бий болгов, ямар, ямар нөхцөл байдлын улмаас нийт хэдэн удаагийн ямар хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтойг нэг бүрчлэн нарийвчлан шалгаж тогтоогоогүй бөгөөд үхэлд хүргэсэн хүнд гэмтлийг яг хэдэн удаагийн хүчний үйлчлэлээр үүссэн байж болохыг эргэлзээгүй тогтоогоогүй. Хэрэв тогтоосон гэж авч үзэж байгаа бол тэр нь “баруун зүүн чамархайд  тус бүр 2 удаагийн хүчний үйлчлэлээр бий болох боломжтой” гэж дүгнэлтэд дурдсан байна. Тэгвэл энэхүү хүнд гэмтэл учирсан болох “баруун зүүн чамархайд тус бүр 2 удаа учирсан хүчний үйлчлэл нь миний биед хамаарах бүх гэрч нарны чамархайд гараараа нэг цохиж мөн хөл рүү нь нэг өшиглөсөн гэх үйл баримт дахь үйлдлийн улмаас бий болох бүрэн боломжтой эсэх талаар эргэлзэхгүй тогтоож болохуйц хууль зүйн дүгнэлт хийж өгөхийг эрхэм шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Иймээс эдгээр бүхий л нөхцөл байдлыг анхаарч авч үзэж амь хохирогчид учирсан хүнд гэмтлийг үүсгэсэн байж болох үйлдлийн талаарх дүгнэлтийг шинжээч эмч Б.Баяртогтох шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. “...Амь хохирогчид учирсан баруун, зүүн чамархайн, хуйхны зөөлөн эдийн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, зодох үйлчлэлээр үүснэ. Баруун зүүн аль аль талдаа 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ...” гэх тайлбар дүгнэлт нь /уг шийтгэх тогтоолын 13 дахь талд/  байдаг бөгөөд энэ нь оролцогч миний биед холбогдох үйл баримт дахь гэмт үйлдэл нь үйлчлэлийн хувьд амь хохирогчид учирсан хүнд гэмтлийг бий болгох боломжтой дээрх хүчний үйлчлэлээс илтээр зөрүүтэй байгаа байдал нь бэлхнээ дүгнэгдэхээр байгаа нь шүүгдэгч миний биеийг “гэм буруу”-тай гэж авч үзэхэд үндэслэл бүхий эргэлзээ” бий болж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байгаа бодит нөхцөл байдлыг харгалзан авч үзэхийг дахин дахин хүсэж байна. Энэ нь шүүгдэгч миний биед ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэх, хэргийн бодит байдал тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй болох амь хохирогчид учирсан хүнд гэмтлийг бий болгосон “баруун, зүүн чамархай аль аль талдаа 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн” болох баруун чамархайд оролцогч миний биеийн үйлдлээр үүссэн хүчний нөлөөгөөр тус баруун чамархай хэсгийн хуйханд 7*5 см овойн хавдсан шархыг үүсгэсэн юм бол зүүн чамархайн хуйханд үүссэн 4*3 см овойж хавдсан шархыг хэн, хэзээ ямар үйлдэл, хүчний үйлчлэлээр амь хохирогчид учруулав? Мөн баруун хөмсөг хацар баруун нүдний дээд, доод зовхинд  хавдсан, баруун хацарт 3*1.5 см, 1*0.1 см, 0.5*.01 см, духны гол хэсэгт 0.6*0.2 см, 0.3*0.1 см, духны зүүн хэсэгт, 0.5*0.1 см хэмжээтэй 2 ширхэг, хүзүүний хэсэгт 0.5*0.3 см, 5.5*0.2 см, хэвлийн урд дунд хэсэгт 1.2*0.8 см, тав үүсээгүй өнгөц зулгаралттай, гарын зүүн бугалгад 4*2 см, 1.5*1 см, 1*1 см, 5*2.5 см, зүүн шуунд 5*3 см, 2*1.6 см, 2.5*1.5 см, 6.5*5 см, зүүн мөрөнд 6.2 см, баруун мөрөнд 1*1 см, баруун бугалгад 3*1.5 см, 4*1.5 см, баруун шуунд 7*3 см, цээжний баруун дээд хэсэгт 2*1.5 см, 2*1 см, баруун ташаанд 3*1 см, баруун гуянд 3*2 см, 1*0.5 см, 2*1 см, 3*1.5 см баруун өвдөгт 4*2 см, баруун шилбэнд 3*2 см, зүүн гуянд 2*1 см, 4*3 см, 2*1 см зүүн өвдөгт 1.5*1 см, 3*1 см, 3.5*2.5 см зүүн шилбэнд 5.3*2.1 см, 2*2 см, улаан хүрэн өнгийн хуучин хуралтуудтай, баруун тохойд 3*1.5 см, зүүн тохойд 11*9 см,” ил шархнуудыг хэн, хэзээ яг ямар нөхцөл байдлын улмаас мохоо зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр хэн, хэн ямар үйлдэл үйл баримтаар учруулсан болохыг нэг бүрчлэн нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Учир нь, миний биед холбогдох “баруун шанаа хавьд нэг удаа цохиж хөл рүү нэг удаа өшиглөсөн” үйлдлээр дээрх бүх хүнд болоод хөнгөн гэмтлүүд нэг өдөр үүсэх боломжгүй болохыг анхаарч авч үзэж энэ бүх гэмтлийг хэн хэн, хэзээ, ямар байдлаар түүнд учруулсан болохыг эргэлзээгүй тогтоож байж хэргийн “бодит байдал” хөдөлбөргүй тогтоогдох боломжтой гэж үзэж буй тул хэргийг прокурорт буцаж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэм буруугийн асуудлыг дахин шүүн таслах шаардлагатай гэж үзэж байна. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох өөрийн гэм буруутай үйлдлийг бүрэн хүлээн зөвшөөрдөг болно. Иймд гомдлыг минь хүлээн авч хуульд заасан зохих үндэслэл, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Эын өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгч Н.Этай адил байр суурьтай оролцсон. Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Давж заалдах гомдолд дурдсан үндэслэл, хүсэлтийн дагуу хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэргийн үйл баримтын талаар дэлгэрэнгүй дүгнэж, хэргийн бодит байдалтай нийцсэн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

1. Шүүгдэгч Н.Э согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 4-35а тоотод амь хохирогч Б.Эг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүр болон толгойн тус газар нь гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд уг гэмтлийн улмаас амь хохирогч Б.Э нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Згийн “...Талийгаач нь гэртээ байж байхдаа үе үе гарч яваад хуучин амьдардаг байсан Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо орчмоор явж байгаад cap орчим болоод ирдэг байсан. Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд гэртээ байж байгаад сарын өмнө гэрээсээ гарч явсан. ...надтай холбогдоогүй, ээж М-тай сарын хугацаанд хэд хэд холбогдож ярьсан гэсэн. Сарын хугацаанд дүү Б.Этай уулзаагүй. ...Би хамгийн сүүлд сарын өмнө уулзсан, тухайн үед биеийн байдал нь хэвийн байсан. Тэрнээс хойш надтай утсаар ярьж холбогдоогүй. Талийгаач нь архаг хууч өвчингүй байсан, бие нь өвдөж байна гэж ярьж байгаагүй. ...” /1хх 44-45/,

гэрч Ж.Бийн “...Би Б.Эг жилийн өмнөөс танина. 2023 оны 09 дүгээр сарын эхээр СХД-ийн 18 дугаар хороо 4-34а тоотод байх ах Баттулгын гэрт очиход Б.Э манай ахтай хамт архи ууж байсан. Б.Э нь сүүлийн саруудад манай ах Бтай хамт байнгын архи ууж байгаа. Н.Эыг 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ах Баттулгын гэрт байхад анх удаа харсан, танихгүй. Би хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 11 цагийн үед очиж хаалгыг нь тогшиход хаалгаа онгойлгохгүй байсан тул би өөрийн түлхүүрээр хаалгыг нь онгойлгож ороход ах Б том өрөөнд байх гурвалжин буйдангийн буланд унтаж байсан ба Б.Э, Н.Э нар архи уугаад сууж байсан. Мөн цонхны тавцангийн доор ногоон дээлтэй эмэгтэй, мөн жижигхэн биетэй залуу унтаж байсан ба тухайн залуу намайг харангуутаа гэрээс гараад явсан. ...Тэгээд би Б.Э, Н.Э, цонхны тавцангийн доор унтаж байсан ногоон өнгийн дээлтэй эмэгтэй нарыг явцгаа гээд хөөгөөд гаргасан. ...Б.Эгийн баруун нүүp нь хөхрөөд хавдсан байсан. Өөр гэмтэл шарх байсан эсэхийг сайн анзаарч хараагүй. Гэр дотор шавар шавхай болсон, гэрийн эд зүйл эмх замбараагүй тараагаад хаясан, коридорт байгаа шкафыг эвдэлсэн байсан. Би гэрээс гарсных нь дараа араас нь очиж гэрийн түлхүүр асуусан, тэрнээс хойш уулзаагүй...” /1хх 58-59/,

гэрч Ж.Б-н “...Б.Этай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, 2020 оны үед Батбаяртай хамт явж байхад танилцаж байсан. Манайд байнгын ирээд байдаггүй, сүүлд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15-16 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 4-35а тоотод байрлах гэртээ ганцаараа унтаж байтал 5-н шарын автобусны буудлын ойролцоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг талийгаач Б.Э, Ө, Н.Э, Г, О нар архи уусан байдалтай манай гэрийн хаалгыг цохихоор нь би хаалгаа онгойлгосон. Тэгсэн тэр хэд “Гомбо” гэх нэртэй 0,75 граммын 1 шил архи бариад ороод ирсэн. Тэгээд манайд бүгдээрээ 1 шил архийг хуваагаад уусан. Тэр үед Б.Э, Н.Э нар нь хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан, яг юунаас болж маргалдсан гэдгийг би мэдэхгүй байна. Тэгсэн том өрөөнд сууж байх үедээ Н.Э Б.Эгийн баруун нүд толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохихоор нь би хажуугаас нь гэр оронд битгий хэрүүл зодоон хийгээд бай зайлцгаа гэж хэлсэн. Тэгээд Н.Э, Б.Э нар хоорондоо эвлэрсэн шинжтэй манай гэрээс гараад явсан ба буцаж орж ирэхдээ 2 шил архи авчирсан бөгөөд тухайн архийг бид хэд хувааж уугаад манай гэрт Б.Э, Ө, Н.Э, Г, О нар унтаж амарсан. ...Баруун талын шанаа хэсэг нь хөхөрчихсөн байсан. Яасан, юу болсон юм бэ гэж асуухад урдаас өндөр Батбаяр миний баруун талын хацрыг хазсан гэж надад хэлсэн. ...Нэг мэдсэн хоорондоо маргалдаад Н.Э Б.Эгийн баруун нүд хацар орчим гараараа нэг удаа цохисон ба хойшоо унасны дараа хөл рүү нь нэг удаа өшиглөсөн...” /1хх 77-79/,

гэрч Б.Өын “...Тухайн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумаас ирэхэд 15 цаг болж байсан ба 5 шарын автобусны буудал дээр буугаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны байрны ойролцоо явж байхад зүс таних хааяа хамт архи уучихдаг Н.Э, Б.Э, О эгч, Х , Н.Эын найз гэх нэрийг нь мэдэхгүй зүс таних залуу нийт 6 хүн гудамжинд архи ууцгааж байсан. Тэд нар намайг хараад ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь уучхаад Н.Этай дэлгүүр орж 0.75 литрийн Хараа архи, 1 ундаатай аваад Халиунаагаас бусад нь Станцын 4 дүгээр байранд амьдардаг Б ахын гэр лүү орж архи уухаар болсон. Тэдний гэрт ороход Б ах ганцаараа унтаж байсан ба сэрээгээд авч орж ирсэн архиа бүгд хуваагаад уусан. Тэд нарыг архи ууж байхад нь би Б ахын гэрийг цэвэрлэж аяга тавгийг нь угааж байхад Н.Э, Б.Э эгч 2 хоорондоо маргалдаад байсан. Юунаас болж хэрэлдэж маргалдаад байгааг нь би ойлгоогүй. Би гал тогоог нь цэвэрлэчхээд том өрөөнд нь явж ороход том өрөөний буйдан дээр Б.Э эгч, яг хажуу талд нь Н.Э, буйдангийн урд талын ширээний хажууд Б ах сандал тавиад суучихсан, харин нөгөө хэд нь өрөөний хаалганы гарах хэсэгт мөлхөө тавилга дээр сууцгаагаад архи ууж байсан. Намайг яг орох үед Н.Э шууд Б.Эгийн толгой дух хэсэг рүү нь хүчтэй 1 удаа цохиход Б.Э хойшоо буйдан налж унасан ба Н.Э дахиад Б.Эгийн нуруу бөөр хэсэг рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. Энэ үед Н.Эын найз гэх зүс таних залуу эмэгтэй хүнийг битгий зодоод бай гэж хэлээд салгасан. Харин эхлээд цохиход Б ах дундуур нь орж болиулсан. Тэр хоёрыг салгаж суулгаад би хоол хийж бүгдээрээ идэцгээсэн. Хэсэг хугацааны дараа Н.Э, Б.Э 2 дахин гэрээс гарч яваад дэлгүүрээс 2 шил архи авч ирээд түүнийгээ хувааж ууцгаагаад бүгдээрээ тэдний гэрт унтаж амарсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед би сэрээд ганцаараа тэднийхээс гарч яваад дахин уулзаагүй юм. .Б.Э нь нэлээдгүй архи уучихдаг архины хамааралтай эрхэлсэн ажилгүй эмэгтэй байсан. Харин Н.Эыг 1 cap гарангын өмнөөс л мэддэг болсон ба манай тэр хавиар яваад байдаггүй. Би Н.Э, Б.Э хоёрыг ямар харилцаа холбоотой талаар сайн мэдэхгүй, хүмүүсээс сонссоноор бол эхнэр, нөхөр болж байгаа, Б.Эг жирэмсэн болсон гэж сонсож байсан. ...2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Эг анх харахад баруун талын хацар нь хөхөрч хавдсан байдалтай байсан ба өөрөө хэлэхдээ “хүнд хазуулсан” гэж хэлсэн. Хэзээ хэнд гэдгээ хэлээгүй, би тэр талаар нь мэдэхгүй байна. Харин тэр өдрөө буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны 16-17 цагийн үед Б ахын гэрт ороод архи ууж байхад Н.Э нь Б.Этай маргалдаж муудалцаж байгаад нүүр, дух хэсэг рүү нь гараараа маш хүчтэй цохиж харагдсан. Цохих үед Б.Э сууж байсан ба хойшоо савж буйдангийн түшлэг налсан. Тэгэхэд нь Б ах болиулсан ба Н.Э дахиад Б.Эгийн нуруу, бөөр хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Өөрөөр ямар нэгэн зодоон цохион болоогүй, дахин 2 шил архи ууцгаагаад унтаж амарсан. Унтах хүртэл Б.Эгийн биеийн байдал хэвийн байсан ба магадгүй архи уучихсан байсан болохоор ямар нэгэн зүйл хэлээгүй байх. Тэгээд л маргааш өглөө нь би тэд нарын босоогүй байхад гараад явсан...” /1хх 81-82/,

гэрч Д.Оийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Н.Э, Б.Э, Б нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Шарын 4-р байрны 2-р орцны 3 давхарт байрлах Баттулгын гэрт нь орж архи ууж хоносон. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 12-ны өглөө сэрээд байж байтал Б.Э, Н.Э хоёр хоорондоо маргалдаад байсан ба Н.Э Б.Эг 1 удаа цохих шиг болсон. Би тухайн үед дөнгөж сэрээд манараад байж байсан юм. Тэгтэл өдөр 12 цагийн үед Баттулгын дүү гэх хүн ирээд бид нар луу уурлаж “Энэ газар та нарын архи уудаг газар биш, гарцгаа” гэхээр нь би миний буруу, миний буруу” гээд хамгийн эхэнд түрүүлж гарсан. Түүний дараа би Баттулгын байрны ойр орчмоор явж архины шил цуглуулаад олсон мөнгөөрөө “Сэржим" нэртэй архи худалдан авсан ба архиа 3-р байрны Үсчний хажууд уугаад байж байтал гэнэт Б.Э болон Н.Э нар нь хоёулаа согтуу хүрч ирсэн. Тэгээд бид нар архиа хувааж ууж байтал орой 18 цагийн үед Н.Э Б.Э нар нь хамтдаа яваад өгсөн. Түүний дараа би Велл мартын арын орц руу орж унтсан. ...Би Б.Этай хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 18 цагийн үед 3-р байрны Үсчний хажууд архи ууж байхдаа уулзсан. Түүнээс хойш уулзаагүй хараагүй. Тухайн үед Б.Э нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, баруун хацар нь хөхөрч эхэлсэн. Н.Э нь Б.Эг зодож цохисон талаар мэдэхгүй байна...” /1хх 63/,

гэрч Р.Нямсүрэнгийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Станцын 3-р байр, 3-р давхрын 45 тоотод найз залуу Цогт-Өлзийн хамт хоёулхнаа амьдардаг юм. 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай найз залуу Цогт-Өлзий өглөө 07 цагийн үед ажилдаа явсан ба би гэртээ ганцаараа үлдсэн. Намайг гэрт байхад орцонд ямар нэгэн хүн орилж хашхирсан чимээ сонсогдоогүй. Манай найз залуу орой 20 цаг 30 минутын үед ирсэн ба бид хоёр хоолоо хийж идсэн ба манай найз залуу 23 цаг гээд унтаад өгсөн ба би шөнөжингөө гар утсаараа оролдож байгаад 2023 оны 10 дугаар сарын 14-өөс 15-ны шилжих шөнө 04 цагийн үед унтсан ба өглөө 6 цагийн үед сэрсэн. Манай гэрийн тэжээвэр муурнууд намайг сэрээсэн бөгөөд би буцаад шууд унтсан. Түүний дараа би өглөө 09 цагийн үед дахин сэрсэн ба буцаад унтаад өгсөн. Өглөө 10 цагийн үед цагдаагийн алба хаагч нар манай хаалгыг тогшоод “Танай орцонд хүн амины хэрэг гарсан байна” гэж хэлсэн.” /1хх 65/,

гэрч Б.Батбаярын “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 06 цагийн үед Баттулгын гэрт сэрсэн ба гал тогооны өрөөнд 4-5 хүн унтаж байсан. Тухайн үед Н.Э тэр дотор байсан ба өөр танихгүй хүмүүс байсан. Сэрчхээд бүгдээрээ өглөө гэрээс гарч Б.Э бид хоёр хоёулхнаа үлдсэн. Бид хоёр үлдээд байж байсан ба би Б.Эд хандаж “Ахын дүү ингэж нэр хүндээ унагааж архи ууж яах гээд байгаа юм бэ, ах нь машинаа дуудаад гэр рүү нь хүргээд өгье” гэж хэлтэл Б.Э над руу уурлаж “Чамд бол миний асуудал хамаагүй, чи зайл, яв ” гэж хэлээд 0.75 литрийн Хараа нэртэй архины шилээр миний толгойны оройн зүүн хэсэгт 2 удаа цохиж архины шилийг миний толгой дээр хагалсан. Тэгэхээр нь би босож ирээд Б.Эг барьж аваад баруун хацрыг нь хазсан. Би эмэгтэй хүнийг ямар цохилтой нь биш гээд Б.Эг хазсан ба Б.Эгийн хацар дээр миний шүдний ором үлдсэн. Би “Чи алийн болгон ахыгаа ингэж зодож байх юм бэ” гэж хэлтэл Б.Э уур нь гараад “За за эвлэрье, хоёулаа эндээс гаръя” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Баттулгын гэрээс гарсан ба нөгөө хэдийнхээ араас дагаад явсан. Тэгж байгаад би Б.Эг дахиад агсам тавих юм болов уу гээд салаад явсан. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай байрны хавиар явж архи уудаг Нямхүү ахтай таарсан ба “Б.Э дүүгийнх нь толгойг архины шилээр цохиод хагалчихлаа тэгэхээр нь би Б.Эгийн баруун хацрыг хазчихсан" гэж хэлсэн. Тэрнээс хойш би буудал болон орцоор хонож явсаар байгаад 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Налайхад байдаг дүүгийндээ хонож байтал цагдаагаас манай дүү рүү ярьж намайг цагдаагийн хэлтэс дээр дуудсан. Би 2023 оны 10 дугаар сарын 10- ны өдөр юм шиг санаж байна, угсармал байрны хажууд байж байтал Б.Э халамцуу явж байсан ба баруун талын нүд нь хөхөрсөн байсан. Би Б.Эгаас Ахын дүү юу болсон бэ” гэж асуухад Б.Э “Чамд ямар хамаатай юм” гээд яваад өгсөн. ...Би Б.Эгийн биед учирсан хөнгөн гэмтлийг 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр амь хохирогчтой маргалдан баруун талын хацар хэсгээс нь нэг удаа хазаж тухайн гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. Н.Эыг танина. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5-н шар орчмоор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд явдаг байсан. Миний санаж байгаагаар түрүү жилээс эхлэн 5-н шард ирдэг болсон санагдаж байсан. Талийгаач Б.Э, Н.Э нар нь сүүлийн үеэд байнга цуг явж харагддаг болсон...” /2хх 230/,

Г.Юын сэжигтнээр өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Алаг Толгойн нүүрсний уурхайгаас ажил хийж хайгаад Улаанбаатар хотод ирсэн. Хуучин Драгон төв дээр буугаад Драгон төвийн ойролцоо байх буудалд ганцаараа хоносон. Тэрний маргааш буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед буудлаасаа гараад шинэ Драгон төв рүү ганцаараа алхаж байгаад 5 шарын автобусны буудал дээр архи ууж байсан үл таних хүмүүстэй таараад 1 шил 0.75 литрийн архи хувааж ууж байгаад 5 шарын автобусны буудлын хойно тасраад унтчихсан. Нэг сэртэл харанхуй болчихсон байсан. Тэгэхээр нь босоод 5 шарын автобусны буудлын хойд талын байраар явж байтал байрны буланд үл таних 2 эмэгтэй, 4 эрэгтэй архи ууж байхаар нь очоод хамт архи уусан. Архиа ууж дуусаад 21 цаг өнгөрч байсан гэж санаж байна, тухайн хүмүүсээс салаад 5 шарын автобусны буудал хавиар явж байтал нэг үл таних эмэгтэйтэй таараад танилцсан. Тухайн эмэгтэйг Б.Э гэдэг гэсэн. Бид 2 ойр зуур юм ярьж байгаад би тухайн эмэгтэйгээс “хоёулаа нэг бэлгийн харилцаанд орчихъё” гэтэл Б.Э “гадаа хүйтэн байгаа юм чинь хоёулаа тэр онгорхой орц руу оръё” гээд бид хоёр 22 цагийн үед гэж санаж байна, шар өнгийн /байх шиг байсан/ байр луу ороод 2-3 давхрын шатны тавцан дээр гараад ом ярьж сууж байгаад тохиролцож бэлгийн харилцаанд орохоор болоод би Б.Эгийн өмсөж байсан цамцыг нь цээж хүртэл нь дээш болгоод, өмдийг нь тайлж нэг талынх нь хөлийн шагай орчимд орхиод, хоёр гутлыг нь тайлж шатан дээр тавиад дараа нь би хувцсаа тайлаад Б.Этай шатны тавцан дээр бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд орж дуусаад би хувцсаа өмсөөд тухайн орцноос гарч явсан. Тэр үед цаг 2023 оны 10 дугаар сарын 15-ны 01 цаг болж байсан байх. Орцноос гараад Москва хорооллын орцонд орж унтсан. Тэрнээс хойш Б.Этай таараагүй. ...Тухайн үед Б.Эгийн нүүр хэсэг улайж хавдаад хөхөрчихсөн байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг анзаарч хараагүй, учир нь тухайн орц харанхуй гэрэлгүй байсан...” /1хх 99-100/,

гэрч Ц.Я-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, усны 3-41 тоотод амьдардаг. Би 2023 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 11 цагийн үед гэрээс гарч яваад хүүхдийн хичээлийн хэрэгслийг авч өгөөд замаараа 32-р байранд байх дүүгийн гэрт нь очиж, орой 22 цагийн үед гэртээ ирээд унтсан. ...Манай орц кодтой болоод жил болж байна, архичид ирээд байдаггүй, ихэнхдээ нам гүн байдаг...” /1хх 47/,

гэрч П.Ар-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, усны 3-47 тоотод амьдардаг. Би 2023 оны 10 дугаар зарын 13-ны шөнө хүүхэдтэйгээ хамт 02 цагийн үед унтаж амарсан. Орцонд орилолдох чимээ сонсогдоогүй. Харин гадаа архичид орилолдоод байх шиг байсан. Байнгын архичид байрны хавиар цугларч архи уугаад байдаг болохоор тоогоогүй унтаад өгсөн...” /1хх 49/,

гэрч Ж.Ж-ийн “...Би Б.Этай 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед 5-н шарын автобусны буудлын тэр хавьд /улаан дэлгүүр/-н ойролцоо таарахад баруун хацар нь хавдаад улайчихсан байсан. Тэгэхээр нь би "чи наад хацраа яачихаа вэ” гэтэл Б.Э “Батбаяр намайг хазчихсан” гэсэн. Тухайн үед Б.Э ганцаараа явж байсан. Тэрний маргааш буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ний өглөө 5-н шарын автобусны ойролцоо ганцаараа явж байхад Б.Э ганцаараа явж байсан. Тухайн үед Б.Эгийн хацар улайчихсан хавдсан байсан. 2023 оны 10 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед байх гэж санаж байна, би 5-н шарын автобусны буудлын тэр хавьд явж байтал Ө надтай таараад “эгч нэг юм уух юм уу” гэхээр нь би “тэгье” гэтэл Ө улаан дэлгүүрээс 0.75 литр “Сүнжиг” гэх архи, 0.33 литр “Хараа” гэх архи нэг шилийг авсан. Тэгээд бид 2 дэлгүүрээс гараад Доржоо гэх ахтай таарсан. Тэгээд байж байтал Ө гурвуулаа Тулгаа ахынх руу оръё” гэхээр нь би Доржоо ах, Ө-н хамт Ту ахынх буюу 5-н шард байх шар өнгийн байрны 3-н давхрын зүүн талын хаалганд очтол хаалга нь онгорхой байсан. Дотогш ортол буйдан дээр Ту ах, О эгч, Г ах унтаад, хажуу талд нь газарт Б.Э, Н.Э 2 нүцгэн унтаж байх шиг байсан. Тэгтэл Доржоо ах Б.Эд хандан “чи эмэгтэй хүн байж өмд хувцсаа өмсөөч” гэтэл Б.Э юм дуугараагүй. Тэр үед Б.Эгийн хацар хөхөрчихсөн байсан. Тэгээд Д ах, Ө бид гурав Тулгаа ахын ширээн дээр сууж байгаад дэлгүүрээс авсан 2 шил 0.75 литртэй архиа үлдээгээд 0.33 литртэй архиа аваад 3-уулаа гарсан. Гараад 55-р цэцэрлэгийн урд байх саадад сууж авч гарсан архиа уугаад 22 цаг өнгөрч байсан гэж санаж байна, 3-н тийшээ явсан. Би Ө , До ах хоёроос салаад толгойтод байх гэртээ очсон. Тэрнээс хойш Б.Этай уулзаагүй. ...Н.Э нь 5-н шард бид нэртэй хааяа нэг таарч архи уудаг хүн байгаа юм. Гэр нь хаана байдаг, хэнтэйгээ амьдардгийг нь мэдэхгүй. Суулд Ту гэх хүний гэрт ороход Б.Э, Н.Э 2 хамт унтаж байсан. Тухайн үед Б.Э “энэ чинь миний нөхөр” гэж Н.Эыг хэлж байсан. Н.Э нь ойролцоогоор 170см орчим өндөртэй, бөөрөнхий царайтай, шар арьстай, баруун гар цээж орчмоор шивээстэй байх шиг байсан, 37 орчим настай байх...” /1хх 53-54/,

гэрч Ч.Г ын “...Манай орц 2022 оноос чиптэй болсон тул гаднын хүн орж ирэх, архичид ирж хонохоо больсон. Урд өмнө нь байнгын архичид орцонд хэвтэж байдаг байсан. ...Манай эсрэг талын 47 тоот болон 2 давхарт ямар айлууд байдаг гэдгийг сайн мэдэхгүй байна...” /1хх 56/,

Шинжээч эмч Б.Баяртогтох шүүхийн хэлэлцүүлэгт “...Мохоо зүйл гэдэг ир үзүүртэй зүйлээс бусад зүйл, хүний гар хамаарна. 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 788 тоот дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа өмнөх шинжилгээний дүгнэлттэй танилцаж гаргасан. Талийгаачийн тархинд учирсан гэмтлээс үүссэн 200 грамм цусан хураан шинж байдал нь хар хүрэн өнгийн гялгар бүтэцтэй байсан гэх шинжилгээний протоколоос харж болно. Иймд нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн. Амь хохирогчид учирсан баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, зодох үйлчлэлээр үүснэ. Баруун, зүүн аль аль талдаа 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогчийн биед учирсан баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн зулайн хэсгийн хатуу хальсан дор цус хуралт нь баруун, зүүн хоёр талд нь цохиход үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн үеийн шинжилгээний дүгнэлтээс харахад амь хохирогчийн үтрээнээс эр бэлгийн эс илрээгүй байсан. Амь хохирогчийн бэлгийн их уруул, умдагт цус хуралт гэх гэмтлүүд нь бэлгийн харилцаанд ороход бус харин тэр хавьд хүч үйлчилснээс үүснэ. Энэ нь биеийн гадна хэсэгт тухайн хэсгээрээ унасан, эсхүл цохиулсан ч байж болзошгүй.” /шүүх хуралдааны тэмдэглэлд/ гэсэн мэдүүлгүүд,

Цогцост үзлэг хийсэн “...цогцос хөрсөн, хөшилт эрүү дээд, доод мөчдөд тод үүссэн, цогцсын толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр хүрэн ягаан өнгөөр тод үүссэн, дарахад цайна, баруун чамархай хэсгийн хуйханд 7*5 см овойж хавдсан, зүүн чамархайн хуйханд 4*3 см овойж хавдсан, баруун хөмсөг хацар баруун нүдний дээд, доод зовхинд улаан хүрэн өнгийн цус хуралттай, баруун хацар нүдний зовхи хавдсан, баруун хацарт 3*1.5 см, 1*0.1 см, 0.5*0.1см, духны гол хэсэгт: 0.6*0.2 см, 0.3*0.1 см, духны зүүн хэсэгт 0.5*0.1 см хэмжээтэй 2 ширхэг, хүзүүний зүүн хэсэгт 5*0.3 см, 5.5*0.2 см хэвлийн баруун урд хэсэгт 23*0.5 см босоо, баруун шилбэний урд дунд хэсэгт 1.2*0.8 см, тав үүсээгүй өнгөц зулгаралттай, гарын зүүн бугалгад 4*2 см, 1.5*1 см 1*1 5*2.5 см, зүүн шуунд 5*3 см, 2*1.5 см, 2.5*1.5 см 6.5*5 см, зүүн мөрөнд 6*2 см баруун мөрөнд 1*1 см баруун бугалгад 3*1.5 см, 4*1.5 см баруун шуунд 7*3 см цээжний баруун дээд хэсэгт 2*1.5 см, 2*1 см, баруун ташаанд 3*1 см, баруун гуянд 3*2 см, 1*0.5 см, 2*1 см, 3*1.5 см баруун өвдөгт4*2 см, баруун шилбэнд 3*2 см зүүн гуянд 2*1 см, 4*3 см, 2*1 см зүүн өвдөгт 1.5*1 см, 3*1 см, 3.5*2.5 см, зүүн шилбэнд 53 см*2.1 см, 2*2 см, улаан хүрэн өнгийн хуучин цус хуралтуудтай, баруун тохойд 3*1.5 см, зүүн тохойд 11*9 см, цайвар өнгийн сорвитой биед өөр ил харагдах гэмтэл шархгүй, өтгөн шингэний сүвнээс гарсан зүйлгүй нас бараад 08-1 цаг орчим болсон байдалтай...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 30-32/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2735 дугаартай “...Амь хохирогч Б.Эгийн цогцост баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, 2 талын чамархай, зулайн хуйх, чамархайн зулчинд цус хуралт, элэгний зүүн дэлбэнгийн язарсан урагдал, баруун зүүн чамархайн хуйх, баруун хацар, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд доод зовхи, 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун ташаа, 2 гуя, 2 өвдөг, 2 шилбэ, бэлгийн гадна уруул, умдагт цус хуралт, баруун хацар, дух, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь амьд ахуйд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг тогтоогдоно, элэгний язарсан урагдал гэмтэл нь нас барсан тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн үхэлд нөлөөлөөгүй гэмтэл байна. Бусад гэмтлүүд амь нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, өшиглөгдөх, хазах, нидрэгдэх, унах үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийг авснаас хойш хэдий хугацаанд амьд явах боломжтой эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Уг гэмтлүүдийг амь хохирогч өөрөө өөртөө учруулах боломж муутай. Амь хохирогчид зүрхний булчингийн сорвижилт, элэгний өөхлөлт, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл, архаг өвчин тогтоогдлоо. Үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Амь хохирогч нь 2023.10.15-ны өдрийн 13.35 цагийн цогцсын гадна үзлэгээр нас бараад 8-10 цаг орчим болсон байна. Амь хохирогчийн ходоодонд 80 мл орчим шингэн агууламжтай байна. Нас барахаас 2-3 цагийн өмнө хэрэглэсэн байх боломжтой. Амь хохирогчийн биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэх ул мөр тогтоогдсонгүй. Амь хохирогч нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байна. Цусанд согтууруулах болон мансууруулах бодис, спиртийн агууламж илрээгүй. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Амь хохирогч нь АВО системээр 0 /I/ бүлгийн цустай байна.” /1хх 152-164, 2хх 185-198/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн Хэргийн материалаар хийсэн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1131 дугаар “... Амь хохирогч Б.Э нь баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог дус харвалт бүхий гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна. Амь хохирогчийн биед баруун зүүн чамархайн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдоогүй. Баруун зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гавал тархины битүү гэмтэл авах үед үүсэх боломжтой, нас барахаас өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдоно, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохих, цохигдох, өшиглөгдөх, унах үед, 2023.10.12-ны өдөр үүссэн байх боломжтой. Амь хохирогчийн биед учирсан элэгний зүүн дэлбэнгийн язарсан урагдал гэмтэл нь нас барсан тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн, үхэлд нөлөөлөөгүй, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдоно. Босоо байрлалаас, биеийн урд болон баруун хажуу хэсгээр хавтгай гадаргуутай мохоо зүйл дээр унах үед үүсэх боломжтой. Амь хохирогчийн биед учирсан баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайлбал баруун хацар хэсэгт хазсаны улмаас 2023.10.09-ний өдөр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Амь хохирогчийн биед учирсан 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун ташаа, 2 гуя, 2 өвдөг, 2 шилбэ, баруун хацар, дух, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, цохигдох, өшиглөгдөх, нидрэгдэх, унах үед үүсэх боломжтой, үхэлд нөлөөлөөгүй, нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хэвлийн баруун урд хэсэгт үүссэн 23x0,5 мм зулгаралтыг авах үед элэгний дэлбэнгийн урагдал авах үед хамт үүсэж болно. Амь хохирогчийн биед үүссэн хуучин гэмтлийн хугацааг тогтоох боломжгүй. Хуучин гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /2хх 212-213, 3хх 5-6, 18-19/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын “Хэргийн материалаар хийсэн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 788 дугаар дүгнэлтэд: Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2735 дугаартай, мөн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1131 дугаар шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогч Б.Эгийн цогцост баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, 2 талын чамархай, зулайн хуйх, чамархайн булчинд дус хуралт, элэгний зүүн дэлбэнгийн язарсан урагдал, баруун зүүн чамархайн хуйх, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун ташаа, 2 гуя, 2 өвдөг, 2 шилбэ, бэлгийн их уруул, умдагт цус хуралт, баруун хацар, дух, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Б.Эгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогч Б.Эгийн цогцост учирсан баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, 2 талын чамархай, зулайн хуйх, чамархайн булчинд цус хуралт гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэг тогтоогдоно. Баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, баруун хацар, баруун нүдний дээд зовхины зулгаралт болон бэлгийн гадна уруул, умдагт цус хуралт, 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун ташаа, 1 гуя, 2 өвдөг, 2 шилбэ, баруун хацар, дух, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдоно. Амь хохирогч Б.Эгийн цогцост учирсан баруун зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/ зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн альсан доорх голомтлог цус харвалт, 2 талын чамархай, зулайн хуйх, чамархайн булчинд цус хуралт гэмтлүүд нь нас барахаас 48-72 цагийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. 2 бугалга, 2 мөр, 2 шуу, цээж, баруун ташаа, 2 гуя, 2 өвдөг, 2 шилбэ, баруун хацар, дух, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь нас барахаас өмнө буюу 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Б.Э нь баруун зуун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай «эсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалтын улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зурх судасны хурц дутагдалд орж нас барсан байна. Амь хохирогч Б.Э нь зүрхний булчингийн сорвижилт, элэгний өөхлөлт, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл архаг өвчинтэй байна. Энэ нь үхэлд нөлөөлөөгүй байна. Амь хохирогч Б.Эд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй. Амь хохирогч Б.Эгийн цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ хүнд зэргийн согтолт болно. Сэтгэц болон мансууруулах бодис илрээгүй байна. Амь хохирогч Б.Эгийн цус нь 0/1/-р бүлэг байна.” /1хх 142-151/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3492 дугаар дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон хүрэмд үүссэн 15х10мм, 10х10мм, 10х16мм, 20x15мм хэмжээтэй гэмтлүүд нь дулаан илчээр үйлчлэх үед үүссэн хуучин түлэгдэлт, ногоон хүрэмд үүссэн 430мм, 290мм, 100х50мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна.” /1хх 102-108/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн Криминалистикийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3538 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж :айна. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн жинсэн өмдөнд үүссэн 40х20мм, 130х20мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн хуучин урагдал байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас ямар нэгэн гэмтэлгүй байна.” /1хх 114-117/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн Байгалийн ухааны шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 5105 дугаар “Хэргийн газрын үзлэгээр хураан авсан Н.Эын гэх цэнхэр өнгийн жинсэн өмд дээр хүний цус илэрсэн. Уг цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан Н.Эын гэх саарал өнгийн цамц, хар өнгийн фудволк, бор өнгийн тэлээ, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн хос гутал, эрээн саравчтай малгай дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй.” /1хх 120-122/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13214 дугаар “...Н.Эын биед хоёр алганд шарх, баруун тохой, шуу, хоёр өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд үзлэг хийхээс 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шүүх биологийн шинжилгээгээр Н.Э нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /1хх 125-126/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4992 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн үслэг материалтай цамц, судалтай хар өнгийн цамц, саарал өнгийн өмд, дотоож, гутал дээр цус илэрсэн, уг цус нь хүний цус байна. Бусад хувцас дээр цус илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн үслэг материалтай цамц, судалтай хар өнгийн цамц, саарал өнгийн өмд, дотоож болон гутал дээр илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоожноос эр бэлгийн эс илэрсэн. Бүлгийн харьяалал тогтоох боломжгүй гэх /1хх 139-142/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 5106 дугаар “... Шинжилгээнд ирүүлсэн өмд, дотоож дээр цус илрээгүй. Өмднөөс биологийн ул мөр гэх толбо илрээгүй болно. Шинжилгээнд ирүүлсэн дотоожноос бэлтгэсэн дээжээс хучуур эс илэрсэн, эр бэлгийн эс илрээгүй.” /1хх 144-146/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 4993 дугаар “... Тамхины ишнүүд 10ш, тамхины хайрцаг нь шинжилгээнд тэнцэж байна. Тамхины ишнүүд 10ш дээр шүлс илэрсэн, тамхины хайрцаг дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй. ДНХ-ийн шинжилгээний хүрээнд үл хамаарах тул хариулах боломжгүй. ДНХ-ийн тогтоц илэрсэн, нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. ДНХ-ийн тогтцыг тогтоов.” /2хх 177-180/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4994 дугаар “... Баруун гарын арчдас дээр хүний цус илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. Зүүн гарын арчдас болон хоёр гарын хумсан дээр биологийн гаралтай ул мөр илрээгүй. Баруун гарын арчдас дээрх цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ нь ДНХ-ийн шинжилгээний хүрээнд үл хамаарах тул хариулах боломжгүй.” /2хх 221-223/ гэсэн дүгнэлтүүд,

Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /1хх 3/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-17, 19-28/, эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоол /2хх 1/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Тухайн бичлэгт засмал зам болон түүний дээр аваарын гэрлээ асаагаад зогсож буй цагаан өнгийн машин болон бичлэгт байх байрны урд талын шороон зогсоолд зогсож буй нийт 3 машин харагдаж байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд бичлэгийн 21 минут 22.00 секундэд бичлэгт байх байрны зүүн дээд булангаас хар бараан өнгийн хувцас бүхий 1 эмэгтэй болон өмднийхөө доод шилбэ хэсэгт цацруулагчтай хар өнгийн өмдтэй 1 эрэгтэй байгаагаар гарч ирэн бичлэгт байх байрны зүүн талын үзүүрийн бор өнгийн хаалга руу 21 минут 22.33 секундэд орсноор бичлэг дуусаж байна. ...05 минут 01 секундэд бичлэгийг нээж тухайн бичлэгт, бичлэгт байх байрны урд талын шороон зогсоолд зогсож буй 2 машин харагдаж байх ба бичлэгийн 22 минут 27.44 секундэд өмнөх бичлэгт дурдсан өмднийхөө шилбэ хэсгээр канттай хар хөх өнгийн өмдтэй эрэгтэй байрны зүүн булангийн бор өнгийн хаалгаар гарж ирж байх ба уг эрэгтэй байрны хаалгаар гаран шороон замаар ганцаараа алхаж засмал замаар орон байрны баруун талыг чиглэн 22 минут 28.13 секундэд бичлэгээс гаран алхав. Уг эрэгтэй байрнаас гаран засмал зам руу нийлж буйг харуулав. Бичлэгт байх эрэгтэй засмал замаар ганцаар алхаж явав.” гэх дүрс бүхий бичлэг /3хх 10-13/,

Г.Ю, Н.Э нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 33-38/, Г.Юыг оролцуулан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 24-31/ зэрэг баримтуудаар,

2. Шүүгдэгч Н.Э нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5-н шарын автобусны буудлын 69 дүгээр байрны хойд талын хашаанд хохирогч Л.Мын эзэмшлийн “Самсунг Галакси С-21 плаш 5 жи" загварын гар утсыг нь “хүнтэй ярьчихаад өгье” гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, 920,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.Мын “... Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шарын хойд талын автобусны буудал дээр жаахан архи уусан халамцуу ажил руугаа явах гээд 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 00 цаг 01 минутын үед зам гараад такси барих санаатай уг буудлын сандал дээр хөлөө амраагаад сууж байхад баруун гараа сойсон 35 орчим насны залуу миний хажууд ирж зогсоод надтай танилцаад надад “архи аваад өгье” гэж хэлээд гартаа 20,000 төгрөгийн дэвсгэрт бариад надад үзүүлэхээр нь би тухайн танилцсан залуутай гэрт нь очихоор болж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын 69 дүгээр байрны хойд талын хашаанд байсан 2 давхар байшингийн нэг давхарт ороход эгч нь гэх эмэгтэй нөхрийн хамт байсан ба тэдний гэрт хоёр хүн унтаж байсан. Надад эвгүй санагдаад байхаар нь тэдний гэрээс явъя гэж бодоод гэрээс гарах гэхэд надтай ирсэн залуу миний утсаар яръя гээд миний Самсунг галакси С-21 плаш загварын гар утсыг авч миний утсаар дахин дахин хүн рүү залгаж яриад байсан. Нэлээн удсаны дараа би тэр залуугаас өөрийн гар утсаа нэхэж “ажилтай байна, явмаар байна” гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс над руу дайрах гээд миний хувцаснаас зуураад байхаар нь би өөрийн дээгүүрх хувцсаа тайлж мултлаад тэдний гэрээс зугтааж гараад ойролцоо байх ахындаа очиж цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирээд намайг дагуулаад хэргийн газар очиж цагдаагийн алба хаагч намайг өөрийн эд зүйлсээ бүртгэ гээд би тухайн үл таних залуугийн гэрээс өөрийн эд зүйлсээ бүртгэж авахад миний Самсунг галакси С-21 плаш загварын гар утас байхгүй байхаар нь миний гар утсыг гуйж авсан залуугаас өөрийн утсаа авъя гэхэд миний гар утсыг аваагүй гэж хэлээд надад өгөөгүй. Би тухайн өдрийн өглөөний 11 цагийн үед би ахынхаа гэрийн болконы цонхоор тухайн зүс таних эрэгтэйн гэрийг ажиглаад зогсож байхад миний утсыг тэр эрэгтэй гаргаж ирээд эгчтэйгээ ярилцаж байхад нь би ахынхаа утсаар зураг дарсан боловч гэр эрэгтэй миний утсыг буцааж халаасандаа хийх үед нь би зураг дарсан байсан. Ингээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. ...Гар утасны үнэлгээтэй санал нийлж байна...” /2хх 16-17, 3хх 16/,

шүүгдэгч Н.Эын яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шарын хойд талын буудал дээр согтуу зогсож байхад тухайн буудлын сандал дээр 40 орчим насны эрэгтэй хүн сууж байсан бөгөөд тухайн залуугийн барьж байсан гар утас нь нэлээн үнэ хүрэхээр харагдсан учир би тухайн үл таних залууд архи авч өгье гэж 20,000 төгрөг харуулан худал хэлж, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын буудлын 69 дүгээр байрны хойд талын хашаанд дагуулж ороод уг хашаанд байх 2 давхар байрны нэг давхарт хуурч эрүүлсэн. Ингээд тухайн байранд үл таних залууг хуурч оруулсны дараа утсаар нь нэг ярьчхаад өгье гэж хэлээд авсан бөгөөд тухайн үл таних залуугийн утсаар найз руугаа залгаж ярьсан, утсаар нь нэлээн удаан ярьж байхад тэр залуу утсаа авъя, ажилтай байна гэж хэлсэн. Тухайн үед тэр залуугийн утсыг авч бид нар хэдэн ширхэг архи уух санаатай байсан ба тэр үл таних эрэгтэй гар утсаа авах гээд байхаар нь тэр өрөөнд байсан манай найзууд тэр залуу руу дайрч хувцаснаас нь барьж авахад тэр залуу дээгүүрх өмссөн хувцсаа мултлаад гараад гүйсэн ба удалгүй тэр үл таних залуу цагдаагийн алба хаагчтай орж ирсэн. Цагдаагийн алба хаагч тухайн залууг эд зүйлээ бүртгэ гээд бүртгэж байхдаа миний утас алга байна гэсэн тухайн үед үл таних залуугийн утас надад байсан боловч би гар утсыг зарж архи уух санаатай байсан учир цагдаагийн алба хаагчид үл таних залуугийн гар утас байхгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч намайг эрүүлжүүлэхэд авчирч өгсөн. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу...” /2хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

Эрүүгийн 2308025671747 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /2хх 28-29/, дуудлага лавлагааны хуудас /2хх 8/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1хх 245-246/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 9-12/,

Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 676 дугаартай "... Samsung Galaxy s21 plus 5g маркийн гap утсыг 920,000 төгрөгөөр үнэлэв.” /2хх 22-23/ гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар,

3. Шүүгдэгч Н.Э, Б.Х нар нь бүлэглэн, согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Замын байранд 18-01 тоотод байрлах ажлын байранд 2023 оны 04 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө хохирогч Г Оюунтогтохыг унтаж байхад нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч О.Оын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын 18-1 тоотод байрлах ажилчдын байрандаа амарч байсан. Тухайн орой 00 цагийн үед манай өрөөний хаалгыг нэг хүн маш хүчтэй нүдээд юм дуугарахгүй байсан. Би унтаж байгаад босож хаалгаа онгойлгоход манай ажлын Б.Х болон нэг найз нь хамт орж ирээд шууд миний нүүр рүү цохиж унагаагаад, найзтайгаа нийлээд дээрээс дэвсээд өшиглөөд байсан. Миний ухаан балартаад би босох гэж л хичээж байсан. Нэг мэдсэн чинь гараад явцгаасан, би газарт хэвтэж байсан. ...Б.Х бид хоёр нэг газарт ажилладаг, надаас насаар ах юм. Намайг зодсон найзыг нь би харж байгаагүй, танихгүй хүн байсан. ...Би гомдолтой байна...” /2хх 46-47/,

гэрч М.М-ийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хамтран амьдрагч Б.Хгийн хамт явж байгаад Энхжин худалдааны төв дээр түүний найз Н.Э гэх залуу дээр очиж уулзсан. Өдөр нь Б.Х, Н.Этай таарсан гэсэн. Улмаар бид 3 хамтдаа манай гэр рүү явахаар болсон ба гэрт замд Н.Э 1 ширхэг 2 литрийн пиво авч улмаар Б.Х 2 тэр пивыг хуваан уусан. Ууж дууссаны дараагаар манай байрны 1 давхарт байх Б.Хгийн төрсөн ах Отгонсамбуугийн гэрт орсон. Улмаар гэрт ороход цаг 22 цаг болсон ба Н.Э дахин нэг шил архи дэлгүүрээс авч орсон. Би тухайн үед хамт байсан ба уг архийг Н.Э, О, Б.Х нар хувааж уусан. Тэгээд орой нь О ахын эхнэр О гаднаас орж ирсэн. Ингээд архиа ууж дууссаны дараагаар тэр 3 нэлээн халсан ба Оюун-Эрдэнэ эгч бид 2 уугаагүй. Ингээд Б.Х гэр рүү орлоо гээд 3 давхар руу явсан. Араас нь Н.Э гарсан ба тэр үед мөн Оюун-Эрдэнэ эгч дээр Н.Э, Б.Х 2 хүнтэй зодоон хийгээд байна гэж хэлсэн. Би Оюун-Эрдэнэ эгчийн хамт очоод харахад манай өрөөний хажуу өрөөнд байдаг О манай хамтран амьдрагч Б.Хг яах гээд байгаа юм гээд зууралдчихсан байсан. Энэ үед хажуугаас нь Н.Э орж ирээд О-ын хавирга руу 1 удаа өшиглөж, хойноос нь татаж унагаасан. Тэгээд бид 2 салгаад гэр лүүгээ ороод унтсан. Ийм л зүйл болсон...” /2хх 58-59/,

гэрч Б.О-ийн “... Би 2023 оны 04 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед ажлаа тараад өөрийн гэртээ ирэхэд манай гэрт нөхөр Отгонсамбуу Б.Х, Б.Хгийн найз Н.Э нар архи уугаад сууж байсан. Ингээд архиа дууссаны дараагаар Б.Х гэр рүүгээ орно гээд -арсан. Манайх тухайн үед “М” ХХК-ийн ажилчдын байрны 1 давхарт байдаг байсан ба харин Б.Хгийнх 3 давхарт байсан. Б.Хгийн араас Н.Э гарсан ба би гэр рүү оруулж өгөхөөр араас нь гарсан. Тэр үед Б.Х хажуу өрөөнийхөө Оюунтогтохын өрөө рүү орчихсон Оюунтогтохыг 2-3 удаа цохиод авсан. Тэгтэл Оюунтогтох түүнийг болиулж дээр нь гарсан. Н.Э Оюунтогтохыг өшиглөж аваад цамцнаас нь татаж хойш нь унагаасан. Ингээд би Б.Хгийн эхнэр М-ийн хамт тэднийг салгаж гэр гэртээ оруулсан...” /2хх 62-63/,

шүүгдэгч Н.Эын яллагдагчаар өгсөн “...Миний бие 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Драгон дээр явж байгаад найз Б.Хтай таарсан. Бид удаан уулзаагүй учир хамт түүний гэр болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Замын байранд очихоор болж, замдаа дэлгүүрээс нийт 2 ширхэг том пиво болон 1 ширхэг 0.750 граммтай Хараа нэртэй архи тус тус худалдан авсан. Ингээд би гэрт нь ороод Б.Хтай хамт уусан. Тэгээд ууж байтал Б.Хгийн ах гэх залуу орж ирээд хамт ууцгаасан. Ууж дууссаны дараа Б.Хгийн ахын гэрт нь ороод нэмж 1 ширхэг архи, 1 ширхэг пиво зэргийг хувааж уусан. Тэр үед Б.Х өмнө муудалцаж байсан гэх залуу байрандаа байна гэсэн чинь Б.Х би орж тэр залууг зодно гээд улмаар тэр залуугийн байгаа газар болох 2 давхар өрөөнд нь орсон. Өрөөнд нь ороход хохирогч залуу газар унтаж байсан, харин хажууд нь 2 хүн байсан ба энэ үед Б.Х тэр залуугийн дээрээс нь шууд гараараа цохиж, хөлөөрөө өшиглөөд байсан. Тэр залуу Б.Хгийн дээр гараад дараад авахаар нь би түүнийг өшиглөж өөдөөс барьж аваад зууралдсан ба миний дээр гараад суухад найз Н.Э намайг өмөөрч хөлөөрөө өшиглөж, хойноос нь хоолойг боосон. Ийм л зүйл болсон. Тэгээд Оюун-Эрдэнэ хойноос гарч ирээд салгасан...” /2хх 58/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4687 дугаар “...О.Оын биед зүүн талын 9-р хавирганы хугарал, дух, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дотор булан, баруун доод зовхи, хамарт зулгаралт, эрүү, хүзүүнд цус хуралт, зүүн эгэм, мөр, бугалга, тохой, хүзүү, зүүн тохой, бугуйд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” /2хх 66-67/ гэсэн дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх 42/, Эрүүгийн 2308013501243 дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /2хх 73-74, 81-82/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /2хх 37-38/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 32-35/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Тодруулбал, шүүгдэгч Н.Эын маргаж буй Б.Эгийн нүүр болон толгойн тус газар нь гараараа цохиж, хүнд хохирол санаатай учруулсан, уг гэмтлийн улмаас хохирогч нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь, шүүгдэгч Н.Э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Этай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нүүр болон толгойн тус газарт гараараа цохиж, гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан, хохирогч эмнэлгийн тусламж авахгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэж явсаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нас барсан хэргийн үйл баримт тогтоогдсон.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “...Амь хохирогч Б.Эд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтойг үгүйсгэхгүй” талаар тусгасан нь шүүгдэгч Н.Эад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх үндэслэл болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Эыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг, “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийг, “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Б.Хг “бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Түүнчлэн, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжээр торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцон 02 cap 6 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 06 жил 10 cap 06 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Эаас “...би баруун шанаа хавьд нэг удаа цохиж, хөл рүү нэг удаа өшиглөсөн. Дээрх бүх хүнд болоод хөнгөн гэмтлүүд нэг өдөр үүсэх боломжгүй болохыг анхаарч авч үзэж энэ бүх гэмтлийг хэн хэн, хэзээ, ямар байдлаар түүнд учруулсан болохыг эргэлзээгүй тогтоож байж хэргийн “бодит байдал” хөдөлбөргүй тогтоогдох боломжтой гэж үзэж буй тул хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Н.Э, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Тодруулбал, хэрэгт гэрч Ж.Бийн “...Б.Эгийн баруун нүүp нь хөхрөөд хавдсан байсан. ...”, гэрч Ж.Б-н “...Б.Э, Н.Э нар нь хоорондоо маргалдаж хэрэлдээд байсан. ... Н.Э Б.Эгийн баруун нүд толгой хэсэг рүү нь гараараа нэг удаа цохихоор нь би гэр оронд битгий хэрүүл, зодоон хийгээд бай зайлцгаа гэж хэлсэн.  ...Нэг мэдсэн хоорондоо маргалдаад Н.Э Б.Эгийн баруун нүд хацар орчим гараараа нэг удаа цохисон ба хойшоо унасны дараа хөл рүү нь нэг удаа өшиглөсөн...”, гэрч Б.Өын “...би Б ахын гэрийг цэвэрлэж аяга тавгийг нь угааж байхад Н.Э, Б.Э эгч 2 хоорондоо маргалдаад байсан. ... том өрөөнд орох үед Н.Э шууд Б.Эгийн толгой дух хэсэг рүү нь хүчтэй 1 удаа цохиход Б.Э хойшоо буйдан налж унасан ба Н.Э дахиад Б.Эгийн нуруу бөөр хэсэг рүү нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн. ...2023 оны 10 дугаар сарын 12-ны 16-17 цагийн үед Б ахын гэрт ороод архи ууж байхад Н.Э нь Б.Этай маргалдаж муудалцаж байгаад нүүр, дух хэсэг рүү нь гараараа маш хүчтэй цохиж харагдсан. Цохих үед Б.Э сууж байсан ба хойшоо савж буйдангийн түшлэг налсан. Тэгэхэд нь Б ах болиулсан ба Н.Э дахиад Б.Эгийн нуруу, бөөр хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. ...”, гэрч Д.Оийн “...Б.Э, Н.Э хоёр хоорондоо маргалдаад байсан ба Н.Э Б.Эг 1 удаа цохих шиг болсон. ...”, гэрч Б.Батбаярын “...Б.Э над руу уурлаж “Чамд бол миний асуудал хамаагүй, чи зайл, яв ” гэж хэлээд 0.75 литрийн Хараа нэртэй архины шилээр миний толгойны оройн зүүн хэсэгт 2 удаа цохиж архины шилийг миний толгой дээр хагалсан. Тэгэхээр нь би босож ирээд Б.Эг барьж аваад баруун хацрыг нь хазсан.”, Г.Юын сэжигтнээр өгсөн “...орцонд орж унтсан. Тэрнээс хойш Б.Этай таараагүй. ...Тухайн үед Б.Эгийн нүүр хэсэг улайж хавдаад хөхөрчихсөн байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг анзаарч хараагүй, учир нь тухайн орц харанхуй гэрэлгүй байсан...”, гэрч Ж.Жаргалмаагийн “...би "чи наад хацраа яачихаа вэ” гэтэл Б.Э “Батбаяр намайг хазчихсан” гэсэн. Тухайн үед Б.Эгийн хацар улайчихсан хавдсан байсан. ...” /1хх 53-54/, шинжээч эмч Б.Баяртогтох шүүхийн хэлэлцүүлэгт “...Мохоо зүйл гэдэг ир үзүүртэй зүйлээс бусад зүйл, хүний гар хамаарна. Талийгаачийн тархинд учирсан гэмтлээс үүссэн 200 грамм цусан хураан шинж байдал нь хар хүрэн өнгийн гялгар бүтэцтэй байсан гэх шинжилгээний протоколоос харж болно. Иймд нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн. Амь хохирогчид учирсан баруун, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, зодох үйлчлэлээр үүснэ. Баруун, зүүн аль аль талдаа 2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогчийн биед учирсан баруун, зүүн тал бөмбөлгийн чамархайн зулайн хэсгийн хатуу хальсан дор цус хуралт нь баруун, зүүн хоёр талд нь цохиход үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” гэсэн мэдүүлгүүд авагджээ.

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2 удаагийн, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1 удаагийн дүгнэлтээр амь хохирогч Б.Эг “баруун зуун тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт /200гр/, зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалтын улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зурх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.” гэж дүгнэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа дээрх гэрч нарын мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж үзэхэд, шүүгдэгч Н.Эын амь хохирогч Б.Эгийн нүүр болон толгойн тус газар нь гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл бүхий хүнд хохирол учирсан байх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд шалтгаант холбоотой байдаг бөгөөд шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлдэг. Энэхүү хор уршиг нь зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн дүнд бий болсон байх ёстой ба Н.Эын бусдыг өшиглөж, цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогч Б.Эгийн гавал тархинд гэмтэл учирч, улмаар нас барсан хор уршиг хоёрын хоорондоо шалтгаант холбоо байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Эын давж заалдах гомдолдоо дурдсан бусад хөнгөн зэргийн гэмтлийг хэн, хэрхэн учруулсан талаар дахин шинжээч томилох шаардлагагүй ба энэ талаар шинжээчид хангалттай дүгнэсэн байх ба тархинд учирсан гэмтлээс бусад гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарах талаар мөн тусгасан байх тул энэ талаар маргасан шүүгдэгчийн гомдол няцаагдаж байна.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/261 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Эын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 96 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/261 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эын цагдан хоригдсон 96 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.ЗОРИГ