| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/41582/И |
| Дугаар | 197/ШШ2026/00942 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 197/ШШ2026/00942
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би
Нэхэмжлэгч: *******,,,,, ын -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******, *******ын ******* *******-д холбогдох 11,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч М.*******аас 11,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Миний бие М.******* нь нэхэмжлэгч Б.гийн нэхэмжилсэн 11,800,000 төгрөгөөс 11,050,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,050,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн гэжээ.
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 750,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б. хариуцагч М.*******д холбогдуулан 11,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлага 11,800,000 төгрөгөөс 11,050,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,050,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Б. нэхэмжлэлийн шаардлагын 750,000 төгрөгөөс татгалзжээ.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэлтэй хариуцагч М.*******д холбогдох 11,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 11,800,000 төгрөгөөс 11,050,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,050,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Б. нь нэхэмжлэлийн шаардлагын 750,000 төгрөгөөс татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, 102,000 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ