2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2026/00385

 

 

 

 

 

 

 

  2026               01             07                                        192/ШШ2026/00385

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: *** нарт холбогдох,

 

******* агсны хууль ёсны өвлөгчдөөс 46,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, мөн сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* *******” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр *******тай №14000409 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг, мөн өдөр №14000410 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 12,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* УБЕ улсын дугаартай, Volvo зүтгүүр, ******* ТЧ улсын дугаартай чиргүүлийг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй тул зээлдүүлэгчийн зүгээс зээлийн төлбөрийг төлөх талаар удаа дараа зээлдэгчид мэдэгдэж байсан. Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,050,000 төгрөг, алданги 15,525,000 төгрөг нийт 46,575,000 төгрөгийн зээлийн төлбөрийг үлдэгдэлтэй байна. Улмаар зээлдэгч нь барьцаат зээлийн гэрээнд заасан тээврийн хэрэгслүүдийг бусдад худалдан борлуулж, борлуулсан мөнгөн хөрөнгөөр зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулна хэмээн гуйж, барьцаалсан тээврийн хэрэгслийг авч явсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болсон юм. Гэтэл зээлдэгч ******* 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нас барсан талаарх мэдээллийг зээлдэгчийн гэр бүлээс олж мэдээд байна. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө”, мөн хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ” гэж тус тус заасан. Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д “нас барагчийн ..., эхнэр, төрүүлсэн боловч үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” хууль ёсны өвлөгч байна гэж заасан тул зээлдэгч ******* агсны зээлийн гэрээний төлбөрт 46,575,000 төгрөгийг түүний хууль ёсны өвлөгч болох , нар хариуцах ёстой гэж үзэж байна. Учир нь , нар нь ******* агсны өмчлөлийн нэр бүхий эд хөрөнгүүдийг өвлөн авсан болох нь Монголын Нотариатчидын танхимаас ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 87 тоот албан бичгээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч ******* нь нас барсан тул түүний зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хууль ёсны өвлөгч болох , нар нь Иргэний хуулийн 515.1, 520.1.1, 535.1-д тус тус заасны дагуу өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд 46,575,000 төгрөгийг ******* агсны хууль ёсны өвлөгч , нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 46,575,000 төгрөгийн шаардлагын хэмжээг 11,575,000 төгрөгөөр багасгаж байна. Хариуцагч 8,000,000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан нэхэмжлэгчид төлнө. Хариуцагч 27,000,000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан нэхэмжлэгчид төлнө. Хариуцагч нар нь эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг ХААН банкны 5115049009 тоот дансанд шилжүүлэхээр тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “******* *******” ХХК нь хариуцагч , нарт холбогдуулан ******* агсны хууль ёсны өвлөгчдөөс 46,575,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. 

Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан  байна.

“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, , нарт холбогдох ******* агсны хууль ёсны өвлөгчдөөс 46,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 11,575,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,000,000 төгрөгөөс 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн ХААН банкны 5115049009 тоот дансанд төлөхөөр, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн ХААН банкны 5115049009 тоот дансанд тус тус төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390,850 төгрөгөөс 166,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 38,123 төгрөгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 128,352 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, , нарт холбогдох ******* агсны хууль ёсны өвлөгчдөөс 46,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 11,575,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35,000,000 төгрөгөөс хариуцагч 8,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн ХААН банкны 5115049009 тоот дансанд, хариуцагч 27,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн ХААН банкны 5115049009 тоот дансанд тус тус төлөхөөр харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 390,850 төгрөгөөс 166,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 38,123 төгрөгийг, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 128,352 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

  

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   ***