| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/00428/И |
| Дугаар | 191/ШШ2026/00779 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2026/00779
2026 01 13 191/ШШ2026/00779
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол, ******* байрны ******* давхарт байрлах, “******* *******” ХХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Иргэн ******* овогтой ******* нь “******* *******-тай 2021 оны 11-р сарын 02-ны өдөр 48-70 УАМ улсын дугаартай Hyundai sonata загварын автомашин, 60-10 УНВ улсын дугаартай Hundai porter загварын цагаан өнгийн автомашинуудыг барьцаалан ЗГ202211-122 тоот гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын гэрээний хугацаатай, 3,5 хувийн үндсэн хүүтэйгээр авсан. Олгосон зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны ерөнхийлөгч, санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298 дугаар тушаалаар баталсан банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн илт тод байдлыг хангах аргачлал-н дагуу бодож 2022 оны 1******* сарын 5-ны өдрөөс эхлэн зээл дуусах хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөх хуваарь гаргасан. Зээлдэгч нарын зээл төлөлт 2,258,860.56 төгрөг, хүү төлөлт 3,523,613.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү төлөлт 117,876.55 төгрөг, нийт төлөлт 5,900,351 төгрөг байна.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлт хийгдэх явцад 48-70 УАМ улсын дугаартай Hyundai sonata загварын автомашинаа хүнд зарахаар болчихлоо тэгээд машинаа зарсан мөнгөнөөсөө зээлийн эргэн төлөлтөө хийнэ гэж манай байгууллагын барьцаа хөрөнгөөс лж аваад зээлийн эргэн төлөлтөө бүрэн хийгээгүй. Мөн үлдсэн барьцаа хөрөнгө болох 60-10 УНВ улсын дугаартай, цагаан өнгийн Hundai porter загварын автомашиныхаа зээлийн эргэн төлөлтийг батлагдсан хуваарийн дагуу хийх ёстой байтал ах нь хөдөө явж байна, нөгөөдөр хийе, ах нь хөдөөнөөс адуу ачиж ирээд хэд хоног утас болохгүй байлаа өнөөдөр хийнэ гэх мэт мэдээлэл, шалтгаан хэлсээр байгаа бөгөөд сүүлийн үед өөрийн бүртгэлтэй дугаарынхаа утасныхаа дуудлагыг авдаггүй, зарим дугаарынх нь орох ярианы эрх хаагдсан байдалтай байна. Тус байгууллагын зээлийн ажилтан нь барьцаа хөрөнгө болох 60-10 УНВ улсын дугаартай, Hundai porter загварын автомашинаа хурааж авах гэж гэрийн хаягаар явж зээлдэгчтэй уулзахад дээрх автомашиныг өөрийн дүү болох Х.Баатарсүрэнд өгөөд хөдөө явуулчихсан тухай тайлбар өгч цаасан дээр бичиж өгөөд өөрөө сураггүй болсон байна. Мөн зээлийн гэрээг дуусгавар болгох зорилгоор оршин суудаг гэх хаягийн дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч уг шүүхээс 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/64561 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн захирамж гарч, одоогоор зээлдэгчийн хаа байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* *******-н нэхэмжлэлтэй, *******д холбогдох шүүх хурлыг тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзгүйд зохион байгуулж өгнө үү гэжээ /хх-32/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ /хх-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ202111-122 дугаартай автомашин барьцаалсан шуурхай зээлийн гэрээ /хх-4/, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ФГ202111-122 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх фидуци гэрээ, гэрээний хавсралт /хх-5-6/, *******гийн зээлдэгчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-7-8/, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэл /хх-9-10/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-11/, зээл эргэн төлөх тухай мэдэгдэх хуудас /хх-13/, ******* гараар бичсэн тайлбар /хх-14/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 197/ШЗ2025/64561 дугаартай захирамж /хх-15-16/, төлөөлөгчөөр П.Бг томилсон 2025-12-19-ний өдрийн 12/1557 дугаартай итгэмжлэл /хх-18/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-23/ баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч “******* *******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-н *******-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлсон байна /хх-1/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ202111-122 дугаартай автомашин барьцаалсан шуурхай зээлийн гэрээ, мөн өдрийн ФГ202111-122 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх фидуци гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээл эргэн төлөх тухай мэдэгдэх хуудас, ******* гараар бичсэн тайлбар зэрэг баримтаас үзэхэд ******* нь дээрх гэрээнд зээлдэгч, үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/00796 дугаар захирамжаар *******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Улаанбаатар хот, дүүрэг, ******* хороо, хороолол, гудамж байрны тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-23/.
5. Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,005,881 төгрөг гаргуулахаар дээрх лавлагаанд дурдсан хаягийн дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх боловч ******* нь дүүрэг, ******* хороо, хороолол, гудамж байрны тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг хорооны засаг дарга тодорхойлсоны улмаас тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 197/ШЗ2025/64561 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-15-16.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь дүүрэг, ******* хороо, хороолол, гудамж байрны тоотод оршин суудаггүй болох нь хэрэгт авагдсан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10-р сарын 17-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 197/ШЗ2025/64561 дугаар захирамжаар тогтоогдож байна.
7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ГН регистрийн дугаартай, Гонгоогийнхон овогт *******-н *******-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч “******* *******” ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-32/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ГН регистрийн дугаартай, Гонгоогийнхон овогт *******-н *******-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч “******* *******” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч “******* *******” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ