| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00045/И |
| Дугаар | 157/ШШ2026/00045 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 157/ШШ2026/00045
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч ......... давхарт хаягтай “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хэнтий аймгийн .............. тоотод оршин суух ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 541,521,06 (таван зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин нэгэн төгрөг зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Хариуцагч ******* нь “******* ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2022 оны 11 сарын 04-ний өдөр 2004620 тоот “******* кредит” үйлчилгээний гэрээг байгуулж 200,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд “*******” аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
2004620 тоот “******* кредит” гэрээний үүрэгт үндсэн зээл 184,172,70 төгрөг, үндсэн хүүд 268,402,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 79,345,96 төгрөг, шимтгэлд 600 төгрөг, нотариатын төлбөр 9000 төгрөг, нийт 541,521,06 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..541,521,06 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Ц.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 541,521,06 (таван зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин нэгэн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 541,521,06 (таван зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин нэгэн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 541,521,06 (таван зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин нэгэн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 541,521,06 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,895 төгрөгийн тавин хувь болох 8447 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8447 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 8447 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 541,521,06 (таван зуун дөчин нэгэн мянга таван зуун хорин нэгэн төгрөг зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,895 төгрөгийн тавин хувь болох 8447 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 8447 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 8447 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ