Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 157/ШШ2026/00049

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ................ давхарт үйл ажиллагаа явуулах, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ................. тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж,1,236,096,01 (нэг сая хоёр зуун гучин зургаан мянга ерэн зургаан төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч,иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ2420549Х дугаартай Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээгээр 1,649,900 төгрөгийг жилийн 42,00%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, манай компанийн зүгээс олгосон. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг cap бүрийн 15-ны өдөр төлж байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгч ******* нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж, гэрээний 3.1.5 дахь заалтад "... нэмэгдүүлсэн хүү 20% байна..." гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлсэн. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 755,951.26 төгрөг, үндсэн хүүд 587,515.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,033.21 төгрөг, нийт 1,344,500.00 төгрөгийг төлсөн.

Одоо тус компани нь зээлдэгч *******гаас үндсэн зээл 893,948.74 төгрөг, үндсэн хүү 306,130.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,017.01 төгрөг, нийт 1,224,096.01 төгрөгийг, нотариатын зардал 12,000 төгрөгийн хамт, нийт 1,236,096.01 төгрөгийг нэхэмжилж байна.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...1,236,096,01 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,236,096,01 (нэг сая хоёр зуун гучин зургаан мянга ерэн зургаан төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж,1,236,096,01 (нэг сая хоёр зуун гучин зургаан мянга ерэн зургаан төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,236,096,01 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,236,096,01 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,216 төгрөгийн тавин хувь болох 17,108 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 17,108 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 17,108  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж,1,236,096,01 (нэг сая хоёр зуун гучин зургаан мянга ерэн зургаан төгрөг нэг мөнгө) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,216 төгрөгийн тавин хувь болох 17,108 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 17,108 төгрөгийг, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 17,108  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ