Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 157/ШШ2026/00056

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч ................ давхарт хаягтай “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хэнтий аймгийн ................ тоотод оршин суух ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 612,375,85 (зургаан зуун арван хоёр мянга гурван зуун далан таван төгрөг наян таван мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч ******* нь “******* ББСБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 01 сарын 09-ний өдөр 2313298 тоот “******* *******” үйлчилгээний гэрээг байгуулж 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд “*******” аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

2313298 тоот “******* *******” гэрээний үүрэгт үндсэн зээл 399,000 төгрөг, үндсэн хүүд 178,402,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 19,973,66 төгрөг, шимтгэлд 1000 төгрөг, нотариатын төлбөр 14,000 төгрөг, нийт 612,375,85 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Би үндсэн зээл болох 612,375,85 төгрөгөөс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 498,344,34 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 114,032 төгрөгийг цалин дээрээс төлнө.” гэжээ.

 

3.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч ******* нь “******* ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 612,375,85 төгрөгөөс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 498,344,34 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 114,032 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж өгнө үү.” гэжээ. 

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ч.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 612,375,85 (зургаан зуун арван хоёр мянга гурван зуун далан таван төгрөг наян таван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 612,375,85 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна. 

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 612,375,85 төгрөгөөс 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 498,345 төгрөгийг төлж, үлдэгдэл 114,032 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 612,375,85 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

6.Нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,021 төгрөгийн тавин хувь болох 9510 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 9510 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 9510 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 612,375,85 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 498,345 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 114,032 (нэг зуун арван дөрвөн мянга гучин хоёр) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,021 төгрөгийн тавин хувь болох 9510 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 9510 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 9510 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭНХМАНДАХ