Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 547

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

Хохирогч Н.Даваасүрэн, Б.Лхам, Г.Нинжин, Ө.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Н.Б-д холбогдох эрүүгийн 1711013630404 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч А овогт Н.Б, Монгол Улсын иргэн, 1988 оны 5 сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа мэргэжилтэй, Таван богд гоёо ХХК-д гадаад харилцааны хэлтсийн дарга хийдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө гудамж 57 дугаар байр 41 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 37 дугаар байр 24 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:.............. /

          Шүүгдэгч Н.Б нь Япон улсад мэргэжлээр нь ажиллуулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан,

           Хохирогч Б.Түвшинтулгаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан Төрийн банкны 240016166201 тоот дансанд 3 сая 940 мянган төгрөг шилжүүлэн, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 мянган төгрөг залилж нийт 4 сая 150 мянган төгрөг хохирол учруулсан,

          Хохирогч Н.Даваасүрэн нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 10-57 тоот гэрээсээ Мобайл банк ашиглан Н.Баянжаргалын Төрийн банкны 240016166201 тоот дансанд 4 сая төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 мянган төгрөг залилж нийт 4 сая 150 мянган төгрөг хохирол учруулсан,

          Хохирогч Б.Лхамаас 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 1 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан 1 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан Төрийн банкны 240016166201 тоот дансаар 2 сая төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 мянган төгрөг залилж нийт 4 сая 150 мянган төгрөг хохирол учруулсан,

          Хохирогч Г.Нинжингээс 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Төрийн банкаар дамжуулан Төрийн банкны 240016166201 тоот дансанд 3 сая 900 мянган төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Төрийн банкаар дамжуулан 456086133 дугаартай дансаар 100 мянган төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-р дамжуулан Худалдаа хөгжлийн банкны 456086133 тоот дансанд 150 мянган төгрөг шилжүүлэн авч залилж нийт 4 сая 150 мянган төгрөг хохирол учруулсан,

        Хохирогч Ө.Бат-Оргилоос 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкаар дамжуулан Төрийн банкны 240016166201 тоот дансанд 2 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дээрх дансанд 2 сая төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-р дамжуулан 5027603560 тоот дансанд 150 мянган төгрөг шилжүүлэн авч залилж нийт 4 сая 150 мянган төгрөг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2016 оны 8 сарын үед Японд найзалдаг байсан Даваадорж гэдэг хүнээс Япон улсад Монгол улсаа барилгын архитехтор авах компани байгаа уг архитехтор зуучлах хүн нь Оёома Масао гэж хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд Оёома масаотой холбоо тогтооосон бөгөөд Масао 2017 оны 3 сарын 8-нд Монгол улсад ирээд надтай уулзсан. Уулзаад ерөнхий байдлаа тохироод уулзаад ярилцахад цаань нь Лайф дриэм нэртэй компани байгаа, уг компанийн шалгуур болон шалгуурт хэрэглэгдэх бодлогыг мэйлээр хүлээн авсан юм. Тэгээд хүлээн аваад ерөнхийдөө өөрийн биеэр зар, мэдээлэл, тавиагүй бөгөөд фэйсбүүкээр найз Номингоор дамжуулан зар тавиулсан. Зар тавиулсаны дараагаар Түвшинтулга, Лхам, Бат-Оргил, Даваасүрэн, Нинжин нар цувж ирж уулзацгаасан. Би дээрх хүүхдүүдийг ирж уулзахад нь 1-рт Япон улсын Оёома масао гэж хүнээр дамжуулан Япон улсын Хоккайдо мужид Лайф дриэм гэж компанид архитехтороор ажилд оруулж тэнд нь 3 жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулна гэж хэлсэн. Тэгээд 1 хүн 10 явахад 10 сая төгрөг хэрэгтэй, урьдчилгаа 4 сая төгрөг өгөхөд болно гэж хэлсэн. 4 сая төгрөгийг нь хаанаас гарч ирсэн бэ гэхээр Оёома урьдчилгаа 4 сая төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би дээрх хүмүүсээс тус бүрд нь 4 сая төгрөгийг өөрийн нэр дээр байдаг Сэнгэрэг Ингау ХХК-ийн дансаар авсан. Мөнгөө аваад Оёома Масао руу Худалдаа хөгжлийн банкны вестерн юнион гэдэг гадаад гуйвуулгын үйлчилгээгээр өөрийн биеэр бэлнээр өгч шилжүүлсэн. Шилжүүлэхдээ 20 сая төгрөгөөр 1 удаа бүхэлд 2017 оны 7 сарын сүүлээр Худалдаа хөгжлийн банкны төв салбараас шилжүүлсэн. Намайг мөнгөө шилжүүлсний дараагаар би 5 хүүхдийнхээ банкинд өргүй гэх бичиг, голч дүн, оршин суух хаягийн тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, дипломны хуулбар нотариатаар батлуулсан байх ба голч нь 3.0 дээш байх ёстой байсан. Би эдгээр материалуудыг аваад мөн 2017 оны 7 сарын сүүлээр Монгол шуудан компаниар дамжуулан явуулсан юм. Намайг мөнгөө явуулж дууссаны дараа Масао лайф дриэмтэй хамтраад 5 хүний оршин суух зөвшөөрлийг Японы иммиргэйшинээс гаргуулах ёстой байсан юм. Тэгээд тэрийг хүлээж Оёомагаас асууж тодруулахад зөвшөөрөл нь гарсан гээд оршин суух зөвшөөрлийн шар хуудасны зургийг нь цахим хаягаар явуулсан. Тэгээд би бичгээ эх хувиар нь аваад хүмүүсээ явуулъя гэхээр Масао би олон хүн гаргаж байсан чи 3-6 сар хүлээчих энэ хооронд Япон хэлний хичээлээ зааж бай гэсэн. Тэрийг нь хэлэхээр мөнгөө өгсөн хүмүүс маань огт ойлгохгүй байсан юм. Тэгээд гэрээний хугацаа дуусаагүй байхад Нинжингийн талаас хэл ам гараад эхэлсэн уулзаад ч учраа олохгүй байсан …Би тэдгээр хүүхдүүдээс мөнгө аваад явуулах санаа байсан боловч чадаагүй. 10 сая төгрөгийг нь өрөндөө өгсөн, үлдсэн 10 сая төгрөгөөр нь гэртээ 1 сая 400 орчим мянган төгрөгөөр 49 инчийн ЛЖ брэндийн зурагт, 1 сая орчим төгрөгөөр ЛЖ брэндийн бүрэн автомат угаалгын машин, бас бус жижиг сажиг өрөө өгөөд идэж уугаад мөнгө дууссан …” гэсэн мэдүүлэг /хх-69-70х/,

Шүүгдэгч Н.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Н.Даваасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Япон улсын лайф дрим нэртэй компанид архитехтороор 3 жилийн гэрээгээр ажил хийх зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 10-57 тоотод байх гэрээсээ мобайл банкаар Н.Бын Сэнгэрэг Ингау ХХК-ийн төрийн банкны 240016166201 тоот данс руу 4 сая төгрөг шилжүүлсэн. Дараа 2017 оны 8 сарын 3-ны өдөр Н.Бын Хурд хороололд байх гэрт нь бэлнээр 150.000 төгрөг өгсөн. Ингээд нийт 4 сая 150 мянган төгрөг залилуулчихаад байна. 2017 оны 6 дугаар сарын сүүлээр фэйсфүүк хаяг дээр Япон улс руу архитехтор мэргэжилтэй хүн ажилд зуучилна гэсэн зар тавиад Н.Бын 99994770 гэсэн дугаарыг тавьчихсан байсан юм. Тэр дагуу утсаар нь холбогдож уулзсан байдаг. Анх Баяржаргал надтай уулзахдаа Япон улсад 2020 онд Олимп болох гэж байгаатай холбогдуулан манай Сэнгэрэг ингау ХХК нь Япон улс руу гэрээгээр явуулдаг гээд компанийнхаа гэрчилгээ энэ тэрийг харуулаад 2017 оны 9 сарын 15-ны өдөр гэхэд Японд оччихсон байна гээд нэг бодлого бодуулаад бодчингуут тэнцэж байна энэ тэр гээд явах болзлыг хангалаа энэ тэр гээд байсан. Ингээд мөнгөө шилжүүлсний дараа Япон хэлний сургалт гэрээрээ заана гэж 150.000 төгрөг авсан …” гэсэн мэдүүлэг /хх-57х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Даваасүрэнгээс мэдүүлэхдээ: “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Лхам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Би Япон улсын лайф дриэм нэртэй компанид архитехтороор 3 жилийн гэрээгээр ажил хийх зорилгоор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдаа хөгжлийн банкны салбараас 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Н.Бын худалдаа хөгжлийн банкны 456086133 тоот дансанд 1 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа хөгжлийн банкны салбараас Н.Бын худалдаа хөгжлийн банкны 456086133 данс руу 1 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 13 дугаар хороололд байх салбараас Сэнгэрэг Ингау ХХК-ийн 240016166201 тоот төрийн банкны данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. Мөн Япон улс руу явахын тулд Япон хэлний сургалтанд суулгана гэж 2017 оны 8 сарын 3-ны өдөр Хурд хороололд байх гэрт нь Н.Бд 150,000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд нийт 4 сая 150 мянган төгрөг өгчихөөд байна. Н.Б манай сургуулийн фэйсфүүк дээр Япон явж архитехтор мэргэжлээр ажиллана уу? гэсэн утгатай зарыг оруулсан байсан ба 99994770 гэсэн дугаараа үлдээсэн байсан тул уг дугаараар холбогдож түүнтэй уулзаж танилцсан. Н.Б намайг Япон улсад байх лайф дрием ХХК-д архитехтор мэргэжлээр ажиллуулна Сэнгэрэг Ингау гэж компаниараа явуулна нийт 10 сая төгрөгийн зардал гарна, урьдчилгаа 4 сая төгрөг авна. 2017 оны 9 дүгээр сарын 15 гэхэд ажил эхлэх учир 2017 оны 8 сарын сүүл гэхэд Японд оччихсон байх болно гэж хэлж хуурч мэхэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-55х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Лхам мэдүүлэхдээ: “Цаг хугацаа болон сэтгэл санааны хувьд гомдолтой байна” гэв.

Хохирогч Г.Нинжингээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Япон улсын лайф дриэм нэртэй компанид архитехтороор 3 жилийн гэрээгээр ажил хийх зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбараас 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Н.Бын Сэнгэрэг Ингау ХХК-ийн Төрийн банкны 240016166201 тоот дансанд 3 сая 900 мянган төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн зуугийн төрийн банкны салбараас Н.Бын худалдаа хөгжлийн банкны 456086133 данс руу 100 мянга төгрөг шилжүүлсэн. Мөн Япон улс руу явахын тулд Япон хэлний сургалтанд суулгана, мөн ээжийн бие муудаад байна сүүлд авах 6 сая төгрөгнөөсөө хасуулаад хийчихье гэж 2017 оны 8 сарын 3-ны өдөр Улсын их дэлгүүрийн хажуу талын АТМ-ээс Н.Бын худалдаа хөгжлийн банкны 456086133 тоот данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 4 сая 150 мянган төгрөгийг Н.Бд өгсөн байна. Манай найз Даваасүрэн над руу залгаад Лхам, Бат-Оргил бид гурав Япон руу явах гээд бүртгүүлчихсэн байгаа чи сонирхвол холбогдоорой гээд 99994770 гэсэн дугаар өгсөн. Түүний дагуу утсаар ярьж танилцсан. Н.Бтай уулзахад ерөнхийдөө 2020 оны Олимп Япон улсад болох гэж байгаатай холбогдуулан лайф дриэм гэдэг нэртэй Японы компанид архитехтороор ажилчид авч байгаа юм. Цалин нь сарын 5 сая 500 мянган төгрөгөөр 3 жилийн хугацаатайгаар явуулна. Япон руу явахад 10 сая төгрөг зарцуулна эхний ээлжинд урьдчилгаа 4 сая төгрөг авна, уг мөнгийг Японоос оршин суух зөвшөөрөл авахад зарцуулна, унаа, ханшийн зөрүүний зардал гэж хэлсэн. Япон улсад бид нарын хийх ажил 2017 оны 9 сарын 15-ны өдөр гэхэд эхлэх учир 2017 оны 8 сарын сүүл гэхэд Японд оччихсон байна гэж хэлсэн боловч өдийг хүртэл худлаа болчихоод байгаа юм. Мөн сүүлд 150,000 төгрөг авахдаа Япон явах гэж байгаа юм чинь хэлний бэлтгэлд явах хэрэгтэй хэлний бэлтгэлийн зардал, ном самбар авна гээд 150,000 төгрөг авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-54х/,    

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Нинжингээс мэдүүлэхдээ: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ө.Бат-Оргилоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Япон улсын лайф дрием нэртэй компанид архитехтороор 3 жилийн гэрээгээр ажил хийх зорилгоор Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбараас 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Н.Бын Сэнгэрэг Ингау ХХК-ийн Төрийн банкны 240016166201 тоот дансанд 2 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ард Кинотеатрын төрийн банкны салбараас мөн Сэнгэрэг Ингау ХХК-ийн 240016166201 данс руу 2 сая төгрөг нийт 4 сая төгрөг өгсөн. Мөн Япон улс руу явахын тулд Япон хэлний сургалтанд суулгана гэж 2017 оны 8 сарын 3-ны өдөр Улсын Их дэлгүүрийн хажуу талын АТМ-ээс Н.Бын өгсөн Хаан банкны 5027603560 тоот данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 4 сая 150 мянган төгрөгийг Н.Бд өгсөн байгаа. 2017 оны 6 дугаар сарын сүүл үед манай төгссөн Сити их сургуулийн фэйсфүүк групп дээр Номио мөнхномин гэсэн фэйсфүүк хаягнаас Япон улс руу 3 жилийн гэрээгээр ажилд явах сонирхолтой хүн байвал 99994770 гэсэн дугаар руу холбогдож мэдээллээ аваарай гэсэн байсан. Түүний дагуу утсаар ярьж танилцсан. Н.Бтай уулзахад ерөнхийдөө 2020 оны олимп Япон улсад болох гэж байгаатай холбогдуулан Лайф дриэм гэдэг нэртэй Японы компанид архитехтороор ажилчид авч байгаа юм. Цалин нь сарын 5 сая 500 мянган төгрөг гэж байгаа 3 жилийн хугацаатайгаар явуулна. Япон руу явахад 10 сая төгрөг зарцуулна эхний ээлжинд урьдчилгаа 4 сая төгрөг авна, уг мөнгийг Японы иммиргэйшний шалгалтанд зарцуулна гэж хэлсэн. Япон улсад бид нарын хийх ажил 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд эхлэх учир 2017 оны 8 сарын сүүл гэхэд Японд оччихсон байна гэж хэлсэн боловч энэ бүгд худлаа байсан. Мөн сүүлд 150.000 төгрөг авахдаа Япон явах гэж байгаа юм чинь хэлний бэлтгэлд явах хэрэгтэй гээд хэлний бэлтгэлийн мөнгө гэж дээрх мөнгийг авсан юм. Н.Б хохирлоо барагдуулаагүй. Би учирсан хохирол болох 4 сая 150 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Баяржаргал Япон улс руу явахад шивээсгүй байх хэрэгтэй гээд шивээсийг маань арилгуулсан. Би шивээсээ 1 сая 550 мянган төгрөгөөр арилгуулсан энэ мөнгийг бас нэхэмжилж байна …” гэсэн мэдүүлэг /хх-53х/,

Хохирогч Ө.Бат-Оргилоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Түвшинтулгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Би Япон улсын Лайф дриэм нэртэй компанид архитехтороор 3 жилийн гэрээгээр ажил хийх зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ХУД-ын 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Н.Бын гэрийнх нь ойролцоо бэлнээр 60.000 төгрөгийг эгч Амартүвшинтэй цугтаа явж байгаад өгсөн. Дараа нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны 40 мянгат дахь салбараас 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Н.Бын худалдаа хөгжлийн банкны 456086133 дансанд 3 сая 940 мянган төгрөг, дараа нь 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хурд хороололд байх Н.Бын гэрт бэлнээр 150.000 төгрөгийг өгсөн. Ингээд нийт 4 сая 150 мянган төгрөг Н.Бд өгч залилуулчихаад байна. 2017 оны 6 дугаар сарын сүүлээр фэйсфүүк хаяг дээр Япон улс руу архитехтор мэргэжилтэй хүн ажилд зуучилна гэсэн зар тавиад Н.Бын 99994770 гэсэн дугаарыг тавьчихсан байсан юм. Тэр дагуу утсаар нь холбогдож уулзаж Япон явахаар тохирсон юм. Н.Б анх уулзахдаа 2020 оны Япон улсын олимп болох гэж байгаатай холбогдуулан Японы Лайф дриэм гээд компанид хүмүүс авч байгаа юм. Тэр компанид архитехтор мэргэжлээр 5 хүн зуучилж өгнө гэж хэлж байсан. Мөн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд Япон улсад ажил нь эхлэх гэж байсан учраас Япондоо оччихсон байх юм гэж хэлж байсан ба нийт 10 сая төгрөгийн зардал орно. Үүнээс урьдчилгаа 4 сая төгрөгийг нь өгөх ёстой гэж хэлж байсан. Виз гарсаны дараа үлдэгдэл 6 сая төгрөгөө авна гэж байсан. За тэгээд мөнгө өгсөний дараа бол байнга болох гэж байна бүтэх гэж байна гэж худлаа ярьж байсан. Бүүр бид нарыг визанд оруулна гээд Япон улсын элчин сайдын яамны гадаа хоёр өдөр зогсоосон. Утсаар ярихаар би дотор нь байна, та нарыг оруулж виз даруулна гээд худлаа ярьж хүртэл байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-56х/,

Хохирогч Н.Даваасүрэнгийн мөнгө шилжүүлсэн баримт /хх-27х/,

Хохирогч Б.Түвшинтулгын мөнгө шилжүүлсэн баримт /хх-22х/,

Хохирогч Б.Лхамын мөнгө шилжүүлсэн баримт /хх-23, 24, 25х/,

Хохирогч Г.Нинжингийн мөнгө шилжүүлсэн баримт /хх-29, 30х/,

Хохирогч Ө.Бат-Оргилын мөнгө шилжүүлсэн орлогын мэдүүлэг /хх-18х/,

Худалдаа хөгжлийн банкны 5/6084 тоот албан бичиг /хх-81х/,

Худалдаа хөгжлийн банкны 456086133 дугаартай дансны дэлгэрэнгүй лавлагаа /хх-126-153х/,

Төрийн банкны 240016166201 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-154х/,        

Шүүгдэгч Н.Б-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-74х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-76х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-75х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.Б нь Япон улсад мэргэжлээр нь ажиллуулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан,

Хохирогч Б.Түвшинтулгаас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 60.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан Төрийн банкны 240016166201 тоот дансанд 3 сая 940 мянган төгрөг шилжүүлэн, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 мянган төгрөг залилж нийт 4 сая 150 мянган төгрөг хохирол учруулсан,

Хохирогч Н.Даваасүрэн нь 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 10-57 тоот гэрээсээ Мобайл банк ашиглан Н.Баянжаргалын Төрийн банкны 240016166201 тоот дансанд 4 сая төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 мянган төгрөг залилж нийт 4 сая 150 мянган төгрөг хохирол учруулсан,

Хохирогч Б.Лхамаас 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 1 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан 1 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан Төрийн банкны 240016166201 тоот дансаар 2 сая төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 150 мянган төгрөг залилж нийт 4 сая 150 мянган төгрөг хохирол учруулсан,

Хохирогч Г.Нинжингээс 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Төрийн банкаар дамжуулан Төрийн банкны 240016166201 тоот дансанд 3 сая 900 мянган төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших Төрийн банкаар дамжуулан 456086133 дугаартай дансаар 100 мянган төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-р дамжуулан Худалдаа хөгжлийн банкны 456086133 тоот дансанд 150 мянган төгрөг шилжүүлэн авч залилж нийт 4 сая 150 мянган төгрөг хохирол учруулсан,

Хохирогч Ө.Бат-Оргилоос 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкаар дамжуулан Төрийн банкны 240016166201 тоот дансанд 2 сая төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр дээрх дансанд 2 сая төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-р дамжуулан 5027603560 тоот дансанд 150 мянган төгрөг шилжүүлэн авч залилж нийт 4 сая 150 мянган төгрөг хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б нь шүүхийн шатанд хохирогч Б.Түвшинтулгад 4.150.000 төгрөг, хохирогч Н.Даваасүрэнд 4.150.000 төгрөг, хохирогч Б.Лхамд  4.150.000 төгрөг, хохирогч Г.Нинжинд 4.150.000 төгрөг, хохирогч Ө.Бат-Оргил 4.150.000 төгрөгийг тус тус төлж гэм хорыг арилгасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар түүнийг оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ё.ЦОГТЗАНДАН