Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 311/ШШ2026/00034

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, -р хороо, -р хороолол, /     / Д.ын гудамж -р байрны -р давхар,  тоотод байрлах  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын  дугаар баг,  гудамж  тоот оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-т холбогдох

218,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.******* нь "*******" банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 08-р сарын 05-ны өдөр 5048 дугаар "Цахим зээлийн эрхийн гэрээ"-г цахимаар байгуулан, улмаар 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 5766 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 50,000 төгрөгийн цахим зээл авч 2021 оны 9 дугаар сарын 11-ний өдөр 6,783.33 төгрөгийн зээл сунгалтын төлбөр шилжүүлж үлдэгдэл зээлийнхээ эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан "Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зэлийн хүүгийн хэмжээг болох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалын дагуу бодсон.

Зээлдэгч Г.*******ээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон бусад шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 1590 хоногийн хугацаа хэтрүүлсэн.

Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт: "Зээлдэгчийг зээл авах бүрт Nano Capital аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ногдох зээлийн хүүг өөрийн Nano Capital aппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг ББСБ ХХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно" гэх заалтыг зөрчсөн учир "Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт"-ын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  ББСБ ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан 218,080 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч Г.******* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа, нэхэмжлэлийн шаардлага болох  218,080 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.   

Нэхэмжлэгч  ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 218,080 төгрөгийг хариуцагч Г.******* нь төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.   

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,192 төгрөгөөс 3,596 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,596  төгрөг, төрийн сангийн орлогоос 3,596 төгрөг тус тус гаргуулж нийт 7,192 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч  ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 218,080 төгрөгийг хариуцагч Г.******* нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,192 төгрөгөөс 3,596 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,596  төгрөг, төрийн сангийн орлогоос 3,596 төгрөг тус тус гаргуулж нийт 7,192 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

  ШҮҮГЧ                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ