Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 311/ШШ2026/00035

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, ******* баг, *******ын хэсэг,  дугаар гудамж,  тоот байрлах ******* овгийн *******гийн ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн  сумын -р баг,  багт оршин суух Боржигон овгийн ын ******* //-д холбогдох

2,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр амаар байгуулсан мал худалдах, худалдан авах гэрээ, 2024 оны 12-р сарын 30-ны өдөр бичгээр байгуулсан мал худалдах, худалдан авах гэрээгээр нэг бүр нь 100.000 төгрөгийн үнэтэй ишигтэй ямаа, нэг бүр нь 45000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг 2 настай ямаа /борлон/ авахаар тохиролцсон. Гэрээний дагуу 2024 оны 12 дугаар сарын 30-нд төлбөрөө шилжүүлж 2025 оны 04 дүгээр сарын 20-нд 20 ширхэг ишигтэй ямаа, 20 ширхэг борлон авахаар тохиролцсон боловч одоо болтол малыг өгөөгүй учир Р.*******д өгсөн 2,900,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Р.*******д холбогдуулан 2,900,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч Р.******* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ч.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,900,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.   

Нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжилсэн 2,900,000 төгрөгийг хариуцагч Р.******* нь төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.    

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,350 төгрөгөөс 30,675 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30,675 төгрөг, төрийн сангийн орлогоос 30,675 төгрөг тус тус гаргуулж нийт 61,350 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ын нэхэмжилсэн 2,900,000 төгрөгийг хариуцагч Р.******* нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,350 төгрөгөөс 30,675 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30,675 төгрөг, төрийн сангийн орлогоос 30,675 төгрөг тус тус гаргуулж нийт 61,350 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.    

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

  ШҮҮГЧ                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ