Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 311/ШШ2026/00036

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Завхан аймгийн сумын ******* баг,*******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн сумын ******* баг *******ын хэсэг , тоотод оршин суух *******ийн ******* /РД:*******/-т холбогдох

сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний 5,399,897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч*******ын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.*******оос сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний 5.399.897 (таван сая гурван зуун ерэн есөн мянга найман зуун ерэн долоо) төгрөгийг гаргуулах...*******ын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт "******* төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл" чөлөөлөгдөхөөр заасан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч*******ын газар нь хариуцагч Ж.*******т холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний 5.399.897 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Хариуцагч Ж.******* нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Завхан аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй танилцлаа, нэхэмжлэлийн шаардлага болох  5,399,897 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.   

Нэхэмжлэгч*******ын газрын нэхэмжилсэн сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний 5.399.897 төгрөгийг хариуцагч Ж.******* нь төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байна.   

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчаас 50,674 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч*******ын газрын нэхэмжилсэн 5,399,897 төгрөгийг хариуцагч Ж.******* нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчаас 50,674 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулсугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

  ШҮҮГЧ                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ