Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 311/ШШ2026/00042

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын баг, ны байрлах Завхан аймгийн ын газрын нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХК /РД:/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *******гийн ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: " ХХК нь 2015 оны 06-р сарын 28-ны өдөр хуулийн этгээдээр бүртгэгдсэн. тоот регистрийн дугаартай, барилгыг дуусгах шатны ажлын үйл ажиллагааны чиглэлтэй. 2017 оны 12 сарын 25-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдсэн. "" ХХК-ийн ын хяналт шалгалт, актын төлбөр 35,419.585.31 төгрөг, тайлангаар ногдуулсан 2021-ээс 2024 оны 24,273,640.14 төгрөг, тайлант оны 9,004.54 төгрөг, нийт 59,702,229.99 төгрөгийн татварын өртэй байна. Дээрх татварын өрийг барагдуулахаар ын ерөнхий хуулийн 62, 63 дугаар зүйлийн дагуу татварын өр барагдуулах шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэх гэсэн боловч холбоо барих утас болон хаяг байршилдаа байхгүй, хаана байгаа нь үл мэдэгдэж, татварын өр барагдуулах ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул эрэн сурвалжилж, хаяг байршлыг нь тодруулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас: Завхан аймгийн ын газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, татвар төлөгчийн карт  зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ын газрын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХХК /РД:/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *******гийн *******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

ХХК /РД:/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХХК /РД:/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсэг 1-3 тоотод оршин суух бүртгэлтэй болох нь Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХХК /РД:/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.******* нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* хэсэг , тоотод оршин суудаггүй болох нь Завхан аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.   

Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХХК /РД:/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******ийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.  

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХХК /РД:/-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХХК //-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *******гийн ******* /РД:*******/-ийг эрэн  сурвалжилсугай.     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай нэхэмжлэгчид мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгасугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ОЮУН-ЭРДЭНЭ