Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 315/ШШ2026/00043

 

2026       01           14                                           315/ШШ2026/00043    

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ******* хорооллын ******* тоотод түр оршин суух Намсрайжав овогтой *******ийн

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: *******

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

            1.1. Би 1988 онд 10-р анги төгсөж, 1989 онд жолооны курст сууж, 1990 оны 10 сарын 18-ны өдөр цэргийн албанд татагдаж Зүүн баянгийн 133-р ангид цэргийн алба хааж 1992 оны 07 сарын 13-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирсэн. Би 1998 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн, 2002 оны 12 сарын 23-ны өдрийг дуустал аймгийн сүрьеэгийн тасагт галчаар ажилласан.Улмаар би 2004 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дөрвөлж компанид машинист, ээлжийн ажилтан, галч зэргээр ажиллаж байсан.Би одоо 55 настай хортой хүнд нөхцөлд ажилладаг гэсэн үндэслэлээр тэтгэвэртээ гарах гэтэл бичиг баримтын бүрдүүлбэр дутуу байна. Шүүхээр баталгаажуулах шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн. Гэтэл зарим улирлын чанартай ажиллаж байсан үеийн тушаал олдохгүй байдлаас болж би тэтгэврээ тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Нийгмийн даатгалын дэвтэр бичилт тухай бүр хийгдээд явсан. Би тасралтгүй дөрвөлж компанид 20 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд өвлийн улиралд галч, ээлжийн ажилтан, машинист хийх, хавар, зуны улиралд барилга, зам, шугам сүлжээ, засвар зэрэг ажлыг тухайн байгууллагадаа хийж гүйцэтгэж ирсэн. Иймд намайг 1998 оны 10 сарын 15-ны өдрөөс 2002 оны 12 сарын 23-ны өдрийг дуустал сүрьеэгийн тасагт галчаар, 2004 оны 10 сарыг 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 сарын 15-ны өдрийг дуустал дөрвөлж компанид машинист, ээлжийн ажилтан, галч хийж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 248285 дугаартай Нийгмийн даатгалын  дэвтрийн хуулбар, ******* дугаартай Нийгмийн даатгалын  дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлын 1998.10.26-ны өдрийн 120 дугаартай ажилд түр томилох тухай тушаалын хуулбар,

  Сүхбаатар аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлын 1999.12.31-ний өдрийн 117 дугаартай “эмч ажилчидтай байгуулсан гэрээг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”  тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2002.12.23-ны өдрийн 190 дугаартай “ ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

            3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Намсрайжавын ******* нь 1998 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн, 2002 оны 12 сарын 23-ны өдрийг дуустал аймгийн сүрьеэгийн тасагт галчаар,  мөн 2004 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дөрвөлж компанид машинист, ээлжийн ажилтан, галч зэргээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 248285 дугаартай Нийгмийн даатгалын  дэвтрийн хуулбар, ******* дугаартай Нийгмийн даатгалын  дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлын 1998.10.26-ны өдрийн 120 дугаартай ажилд түр томилох тухай тушаалын хуулбар,

  Сүхбаатар аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлын 1999.12.31-ний өдрийн 117 дугаартай “эмч ажилчидтай байгуулсан гэрээг хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай”  тушаалын хуулбар, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2002.12.23-ны өдрийн 190 дугаартай “ ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалын хуулбар,

 

4. Гэрч *******гийн: “...Би 2005 онд Дөрвөлж компанид ажилд орсон юм тэгэхэд ******* тус компанид 10 жилийн уурын зууханд  галчаар ажиллаж байсан. Тэгээд бид хамт 2012 он хүртэл хамт ажилласан. Би 2012 онд ажлаасаа гараад  мал дээр гарсан харин ******* Дөрвөлж компанийн цахилгаан дулааны станцад ажиллаахаар явсан. Бид уурын зуух эхлэх үеэр буюу жил бүрийн 10 сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл уурын зууханд ажиллаад зундаа буюу бусад сард нь слесарь, мөн Дөрвөлж компанийн барилгын ажлыг хийдэг байсан...” гэх .

 

5. Гэрч *******ийн: “...Би 2010 онд Дөрвөлж компанийн 10 жилийн уурын зууханд галчаар ажилд орсон юм тэгэхэд ******* тус компанид ээлжийн слесариар ажиллаж байсан өөрөө ярихдаа 2004 онд ажилд орсон гэж ярьж байсан. Тэгээд бид хамт ажиллаж байгаад ******* эхлээд 2013 Дөрвөлж компанийн цахилгаан дулааны станцад галчаар очиж ажилласан. Би 2015 онд дулааны станцад галчаар очоод бид хамт ажиллаж байгаад ******* 2023 онд ажлаасаа гараад өөр цех рүү орж байсан би одоог хүртэл ажиллаж байгаа...гэх,

 

6.гэрч *******гийн  ... Би  Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагт 35 жил тогоочоор ажиллаад тэтгэвэртээ гарсан. Намайг ажиллаж байхад 1998 онд  ******* нь уурын зууханд галчаар ажилд орж байсан. Манай сүрьеэгийн тасаг нь Сүхбаатар аймгийн зүүн урд хуучин мал эмнэлгийн баруун урд талд тусдаа байрладаг байсан ******* нь тухайн үедээ 10 сарын 01-05 сарын 01-ний өдрийг хүртэл галчаар ажиллаад үлдсэн саруудад нь манаачаар ажилладаг байсан. Манай эмнэлэг 2002 онд  аймгийн нэгдсэн эмнэлэг рүү нүүж төвийн дулааны шугамд холбогдсон тул галчийн орон тоо байхгүй болоод ******* нь ажлаасаа гарч байсан  гэх,

 

7 . Гэрч *******гийн ... Би 1998 оны 07 дугаар сард Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасагт сувилагчаар ажилд орсон. Харин ******* нь уурын зуух ажилд ороход буюу 1998 оны 10 дугаар сард галчаар ажилд орж байсан.  ******* нь тухайн үедээ 10 сарын 01-05 сарын 01-ний өдрийг хүртэл галчаар ажиллаад үлдсэн саруудад нь эмнэлэгтээ манаачаар ажилладаг байсан. Манай сүрьеэгийн тасаг нь Сүхбаатар аймгийн зүүн урд хуучин мал эмнэлгийн баруун урд талд тусдаа байрладаг байж байгаад 2002 онд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү нүүж ирэхэд  галчийн орон тоо байхгүй болоод ******* нь ажлаасаа гарч байсан... гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

6. Иймд ******* нь  1998 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн, 2002 оны 12 сарын 23-ны өдрийг дуустал аймгийн сүрьеэгийн тасагт галчаар, 

мөн 2004 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дөрвөлж компанид машинист, ээлжийн ажилтан, галч зэргээр ажиллаж болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Намсрайжавын *******ийг 1998 оны 10 сарын 15-ны өдрөөс эхлэн, 2002 оны 12 сарын 23-ны өдрийг дуустал аймгийн сүрьеэгийн тасагт галчаар, 

мөн 2004 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дөрвөлж компанид машинист, ээлжийн ажилтан, галч зэргээр ажиллаж болохыг  тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАЯРБААТАР