| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/21703/И |
| Дугаар | 197/ШЗ2026/04366 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 197/ШЗ2026/04366
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: ,,,, -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , *******,*******,*******,*******ы ******* -т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9,498,388.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* овогтой ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Голомт банктай R******* дугаартай зээлийн гэрээ байгуулж , 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгчийн R******* дугаар Зээлийн гэрээний хугацаа 2027 оны 03 дугаар сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрйин байдлаар зээлийн гэрээний үүрэгт: зээлийн үндсэн төлбөр 8,644,640.84 төгрөг, зээлийн хүү 840,697.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,050.12 төгрөг, нийт 9,498,388.65 төгрөгийг******* овогтой *******ээс гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх -ийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гардуулах ажиллагааг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн гэх , *******,*******, 1 тоот хаягийн дагуу Б.*******т шүүхийн мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан баримтын хамт бичиг хүргэгчээр хүргүүлэхэд Тус хаягт бүртгэлгүй бөгөөд амьдардаггүй гэх шууданчийн магадлагаа, Засаг даргын тодорхойлолтыг ирүүлжээ.
Хариуцагчийн гэх ******* дугаарын утас руу удаа дараа залгахад орох ярианы эрх хаагдсан, ******* дугаарын утас руу удаа залгахад дуудаад аваагүй гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1 дэх хэсэгт Шүүх энэ хуулийн 77.2-т заасан мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ гэж заасны дагуу шүүгчийн захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс хариуцагчийн хаягийн лавлагааг гаргуулахад Б.******* нь , *******,*******,******* бүртгэлтэй гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн нь хариуцагчийн хаяг өөрчлөгдсөн, шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдсэн гэж үзэхгүй тул мэдэгдэх хуудсыг дахин хүргүүлэх үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.3-д Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ гэж заасан боловч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгаагүй бөгөөд үндэсний цахим шуудангийн ******* хаягаар мэдэгдэх хуудсыг илгээсэн боловч цахим шууданд хариу ирүүлээгүй, хүлээн авсан эсэх нь тодорхойгүй нөхцөлд хариуцагчийг нэхэмжлэлийн хувийг гардан авсан гэж үзэхэд учир дутагдалтай юм.
Иймд хариуцагчийн оршин суугаа газар, хаяг тодорхойгүйгээс цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгов.
Шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргах, хуульд заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлуулах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. -ийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,498,388.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 166,924 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг Улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ичинхорлоод даалгасугай.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг тогтоосны дараа нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР